Зуны зугаатай өдрүүд дуусаж, оюутан залуус хичээлийн шинэ жилийн бэлтгэлдээ хэдийн гарчээ. Залуу уншигчдадаа төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонголт хийх энэ чухал үед нь туслахаар бид анхны "BACK TO SCHOOL" жагсаалтаа гарган танилцуулж байна. Та бүхэн бидний долоо хоног бүр илгээдэг имэйл товхимолд бүртгүүлснээр эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй авах эрхийг имэйлээр хүлээж авах боломжтой юм.

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ: PCMALL - ҮР АШИГТ ХЭРЭГЛЭЭ

Оюутан залуусын хамгийн гол хэрэглээ болох зөөврийн компьютерийн үнэ, үзүүлэлт, чанарыг харгалзан үзээд бид Dell - Inspiron загварыг энэ удаа санал болгож байна. Зүүн Азид борлуулалтаараа тэргүүлж буй, залуусын хэрэгцээг бүрэн хангаж чадах энэхүү компьютерт PC Mall хоёр жилийн баталгаат хугацааг амлаж буй.

Аливаа арга хэмжээ, цугларалтыг зохион байгуулахад оролцдог, нийгмийн идэвхтэй залуус зөөврийн жижиг өсгөгч ямар их хэрэгтэй байдгийг андахгүй. Тэгвэл энэ асуудлыг PC Mall-д зарагдаж буй усны хамгаалалт, хүчирхэг басс дуугаралт бүхий, 24 цаг хүртэл цэнэгээ барьдаг HYBRID утасгүй өсгөгч хялбархан шийдэх боломжтой билээ.

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг манай уншигчид 5% хөнгөлөлттэй авч болохыг дуулгахад таатай байна.

ЭНДЭЭС ХУВЦАСЛААРАЙ: CONVERSE - ХААНА Ч ТОХИРОХ ЧӨЛӨӨТ ЗАГВАР

Бидний хэзээний танил, чөлөөт, загварлаг байдлаараа үе үеийн залуусын эхний сонголт болсоор ирсэн “Конверс” брэнд илүү энгийн, албаны хувилбартай гэдгийг та мэдэх үү? Jack Purcell загвар нь чөлөөт хэв маягаас илүүтэй ухаалаг, оффисийн төрхийг бүрдүүлдгээрээ бидний хамгийн сайн мэдэх Chuck Taylor-оос ялгардаг.

Сургуулийн хонгилд ч, албан хурлын танхимд ч зохицох энэ загварыг зөвхөн Unread-ийн уншигчид Converse салбар дэлгүүрүүдээс 9-р сарыг дуустал 20% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Загварлаг харагдахыг хүсдэг хүмүүсийн шүүгээнд дор хаяж нэг хос классик Chuck байх магадлал өндөр. Америкийн домогт брэнд Converse нь зөвхөн чөлөөт гуталнаас гадна жилийн аль ч улиралд өмсөж болох хувцас хэрэглэлүүдээрээ алдартай. Биед эвтэйхэн, чөлөөт загварыг илүүд үздэг манай уншигчид Converse салбар дэлгүүрүүдээс 20% хөнгөлөлттэй үнээр худалдан аваарай.

ӨДРИЙН ХООЛ: BON GOUSSE & LE PREMIER CAFE

Эрүүл түргэн хоол, чанартай кофе, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээг маш хямд үнээр санал болгож буй Bon Gousse & Le Premier Cafe бол оюутан залуусын зайлшгүй мэдэх ёстой газар. Их сургуулиудын дунд байрлалтайгаас гадна тусгай уулзалтын өрөө хүртэл гаргаж өгсөн нь оюутнуудын бүхий л хэрэгцээг хангахаар зорьсныг харуулах ажээ. Манай Unread-ийн хамт олон ч гэсэн кофе, өдрийн хоолныхоо хэрэгцээг хангах, оффистойгоо ойрхон газар олж илрүүлсэндээ тун баяртай байгаа.

Амт чанартай эрүүл хоол, араб кофегоор үйлчлэх тус газарт манай уншигчид 9-р сарыг дуустал 10% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй.

ҮҮРГЭВЧ, АЯНЫ ЦҮНХ: NARAN PLACE - ЧАНАРТАЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ

Оюутан залуусын хамгийн чухал хэрэглээ бол яах аргагүй цүнх, үүргэвч байдаг. Цүнх нь нэг талаас дэвтэр ном, эд хэрэгслээ байнга тээх хэрэгсэл, нөгөө талаас өөрийгөө илэрхийлэх боломж байдаг тул аль болох чанартай, эдэлгээтэйг нь сонгох нь зүйтэй. Тийм ч учраас бид танд чанартай цүнх, чемоданаараа дэлхийд тэргүүлэгч Samsonite брэндийн American Tourister үүргэвчийг санал болгож байна. Тус брэндийн үүргэвчүүд нь усны хамгаалалт, нурууны тэнцвэржүүлэгчтэй, хөнгөнөөс гадна өнгө үзэмжийн хувьд үнэхээр сайн юм билээ.

Өөрийн онцгой чанар, сонирхлыг хэрэглээндээ шингээн илэрхийлэх хүсэлтэй оюутан залуус хилийн чанадыг зорихдоо Kamiliant брэндийн гар цүнхийг сонгоорой. Хувийн зан чанарыг илтгэхүйц өнгөлөг, анхаарал татам, чанартай гар цүнхнүүдийг Наран Их Дэлгүүр албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байгаа ажээ.

American Tourister үүргэвч, Kamiliant гар цүнхнүүдийг зөвхөн манай уншигчид Naran Place салбараас 20% хөнгөлөлттэйгөөр худалдаж авах боломжтой.

ДУНДЫН ОФФИС: HUB INNOVATION CENTER - инновацийн үүр

Сургуулийн номын сан, кофе шопоос илүү тав тух, илүү хурдан интернэт, илүү өндөр бүтээмжийг өгч чадах Hub дундын оффис манай жагсаалтад зүй ёсоор багтаж байна. Дундын оффисын гишүүд хичээл, ажлаа амжуулахын зэрэгцээ хувь хүний хөгжил, бизнес, технологи зэрэг чиглэлийн арга хэмжээнүүдэд хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй оролцох боломжтой.

Их сургуулиудын дунд байрлалтай, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээр дүүрэн залуусын бөөгнөрөл болох Hub дундын оффис нь хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн 24 цагаар (тийм, та зөв харсан, 24 цагаар шүү!) ажиллаж эхлэх бөгөөд Unread-ийн уншигч оюутан залуусыг 9-р сарыг дуустал сарын хураамжаас 20 хувиар хөнгөлж байна.

ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЛЭЭНД: NOMADD UNIQ2 ЧИХЭВЧ 

Хүний хамгийн их хөгжим сонсдог үе нь магадгүй оюутны жилүүд байх. Залуучууд та бүхэн сонсох хөгжмийн сонголт, хэрэглэх чихэвчний сонголтдоо анхаардаг л биз дээ. Тийм бол илүү амьд, хүчтэй басс дуугаралттай, гадаад орчны дуу тусгаарлагч, орооцолддоггүй кабельтай nomaddUniq2 чихэвчийг туршаад үзээрэй. Манай багийн хамгийн их хөгжим сонсдог гишүүд хүртэл чанарыг нь үнэлж, чихнээсээ салгахгүй зүүх болсныг дуулгахдаа таатай байна :)

Япон технологийг шингээн үйлдвэрлэсэн үндэсний брэнд чихэвчийг 20% хөнгөлөлттэй үнээр худалдан авахаас гадна чихэвчний уут бэлгэнд авах боломжийг бид санал болгож байна.

БҮСГҮЙЧҮҮДЭД: MR BRAND АРЬСАН ЦҮНХ 

Хичээлийн шинэ жилдээ бэлдэж буй охид бүсгүйчүүдэд арьсан цүнхний MR брэндийг санал болгож байна. Тэд цүнхээ цэвэр арьсаар урладаг учир эдэлгээ сайтайгаас гадна загвар дизайны өргөн сонголтыг санал болгодог. Хэрэглэж үзсэн хүн бүр ам сайтай, найзууддаа, гэр бүлдээ санал болгодог, өндөр сэтгэгдэлтэй байдгаас үзэхэд итгэж болох брэнд гэдэг нь илт!

Та бүтээгдэхүүний чанар, гоо сайхныг чухалд тооцдог бол чанартай монгол брэндийн тоог нэгээр нэмсэн MR-ийн цүнхийг хэрэглээд үзээрэй. Тэд зөвхөн Unread-ийн уншигчдад 10 хувийн хөнгөлөлтийг санал болгож байгаа юм шүү :)

Эцэст нь дахин сануулахад, та бүхэн бидний даваа гараг бүр илгээдэг Unread Weekly имэйл товхимолд бүртгүүлснээр дээрх хөнгөлөлтүүдийг авах эрхээ баталгаажуулаарай:

ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭХ