"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэлийг авчирч, тоглоомын дүрмийг өөрчилж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийн манлайлагчдыг онцлон танилцуулах зорилгоор туршиж буй шинэ цуврал юм. Энэхүү цуврал нийтлэлтэй холбоотой санал хүсэлт, хамтран ажиллах саналаа editor@unread.today хаягаар илгээгээрэй.
1997 оны 2-р сарын 12-нд домогт уран бүтээлч Дэвид Боуви “The Man Who Sold The World”, “Ziggy Stardust”, “Heroes” зэрэг супер хит дуунуудынхаа ирээдүйн орлогоор дэнчин тавин, 55 сая доллар босгох болсноо зарласан нь олон нийтийг жигтэйхэн гайхшируулав. Түүний гаргасан “Боуви Бонд” оюуны өмчийг барьцаалан хөрөнгө босгосон түүхэн дэх анхны тохиолдол болсон гэдэг. Боувигийн 1993 оноос өмнө бүтээгдсэн 25 цомгийн 287 дууг барьцаалж, 10 жилийн хугацаатай, 7.9 хувийн хүүтэйтэйгээр 55 сая доллар босгосон уг бонд санхүүгийн зах зээлд олон инновацыг дагуулсны хамгийн чухал нь оюуны өмчийг үнэлэх, түүгээр дамжуулан санхүүжилт татах боломжтойг харуулсан явдал байлаа.
Чухам энэ түүх Ү.Оюунноминд ижил бүтээгдэхүүн үүсгэх сэдлийг анх өгчээ. Тэр өдрөөс өдөрт эрэлт нь нэмэгдэж буй жижиг, дунд үйлдвэрлэл ба гарааны бизнесийн экосистемд хамгийн тулгамдаж буй асуудлын нэг нь хөрөнгө оруулалт, санхүүжилт гэдгийг банк санхүүгийн салбарт ажилласан дөрвөн жилийн туршлагаасаа мэдэж байв. Тиймээс зах зээлийн эрэлт болоод сайн туршлагыг хослуулан хэрхэн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж болох талаар судалгаа хийж эхэлжээ.
“Санхүүгийн харилцаанд итгэлцэл хамгийн чухал нөлөөтэй байдаг. Итгэлцлийн хамгийн гол тулгуур бол нэр хүнд. Тэгвэл бид яагаад нэр хүндийг барьцаалж болохгүй билээ гэсэн санаа орж ирсэн юм. Нэр хүндийг хууль эрх зүйн үүднээс илэрхийлэх гол баталгаа нь барааны тэмдэгт буюу оюуны өмч байдаг. Тэгээд л ажлаа эхлүүлсэн дээ” хэмээн өгүүлэх Ү.Оюунномин бол Улаанбаатар Хотын Банкны бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн юм. Эрдэнэтийн уугуул охин нийслэл хотноо банкны менежментийн хуваарь аван МУИС-ийн Бизнесийн сургуульд суралцахаар ирсэн түүх тун чиг сонирхолтой. Төрөлхийн урлагийн мэдрэмжтэй, багаасаа уран зураг зурдаг, бүр бие даасан үзэсгэлэнгээ гаргаж асан тэрээр архитектурын чиглэлээр суралцахыг мөрөөддөг байжээ. Гэсэн хэдий ч ахлах сургуульдаа “Эрдэнэт Хивс” үйлдвэрийн шинэ дизайн гаргах уралдаанд гурван удаа дараалан түрүүлж байсан охин зорьсон мэргэжлээрээ сурах боломжоо алдаад хэсэгтээ л хямарсан гэдэг.
Энэ тухайд “Конкурсын хар зургийн шалгалтын үеэр тог тасарчихсан юм. Тэгээд нарны гэрэлд баримжаа аван зургаа зурж байгаад эцэст нь сүүдрээ тохируулж чадаагүйгээ мэдсэн. Багш нар маань намайг ямар их хүсэж, хичээж байсныг мэдэж байсан болохоор надаас ч илүү санаа зовж, тайвшруулж байсныг тод санадаг. Шалгалтандаа дөрөвт орсон минь хангалттай байгаагүй. Гэрийнхэн, багш нартайгаа хэсэг зөвлөлдөөд чиглэлээ бүр өөрчлөн суралцахаар шийдсэн дээ” хэмээн ярив.
Гэхдээ түүний энэ шийдвэр буруудаагүйг цаг хугацаа гэрчилнэ. Оюутан байхаасаа л “шинэхэн” мэргэжилдээ дурласан Ү.Оюунномин олон төрлийн эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцож, тэтгэлэг хүртэх болсон бөгөөд оюутан байхдаа л томоохон банкинд ажиллах урилга авчээ. Сургуулиа төгсөөд хэд хэдэн газар ажиллах боломжийг атгаад байсан ч “Улаанбаатар Хотын Банк”-ыг сонгов. Энэ нь ч санаандгүй хэрэг биш байлаа.
Дээд курсийнхэн нь тэнд карьераа амжилттай эхлүүлж, хурдтай өсөн дэвжиж байгааг хараад залууст боломж олгодог газар юм байна гэсэн сэтгэгдэл түүнд төржээ. Тухайн үед салбаруудаа шинэчилж, өндөр өсөлттэй байсан нь ч нөлөөлсөн байна. "Гэхдээ эхний ажил маань теллер байна гэж огт төсөөлөөгүй. Ажлын ярилцлаган дээрээ теллер хийхгүй гэж бардам хэлж байснаа санадаг. Угаасаа МУИС төгссөн бүх л оюутнууд амбиц өндөртэй карьераа эхлүүлдэг шүү дээ” хэмээн тэр ажилд орсон үеэ дурсав.
Ажилд орсон эхний жилээсээ л амжилт дүүрэн ажиллаж хоёр жил дараалан “Байгууллагын шилдэг ажилтан” болж, дөрвөн жилд гурван удаа албан тушаал ахисан байна. "Гэхдээ би баярлах гэхээсээ өөрийгөө бүр ч сайн батлан харуулах гэрийн даалгавар авлаа гэж бодсон шүү. Ингээд 2018 онд шилдгээр тодроход гэрийн даалгавраа амжилттай хийлээ дээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Гэхдээ одоо бүр ч том даалгавар авчихаад ажиллаж байна” хэмээн өгүүлэх нь эрч хүч, урам зоригоор цалгиж, ажлаараа амьсгалж, бас бахархаж байгаа мэт сэтгэгдлийг эрхгүй төрүүлэх аж. Ажлыг хүнд гэж эмээлгүй амлаж авдаг, үргэлж өөдрөг тэмүүлэлтэйгээр урагшилдаг зан чанар нь ярилцлагын үеэр илт мэдрэгдэж байсныг тэмдэглэх нь зүйтэй биз ээ.
2018 оны долоодугаар сард тэр нэгэн онц сонирхолтой төслийг эхлүүлжээ. Ү.Оюунномин гарааны бизнесүүдэд тулгардаг санхүүжилтийн асуудалд шинэ шийдэл олохыг хүсэж байв. Биет хөрөнгө, санхүүгийн баталгаа хомсоос банкны зээлд хамрагдаж чаддаггүй нь бизнес эрхлэгчдийн “шүдний өвчин” болсныг тэр маш сайн ойлгож байлаа. Тиймээс ч төслийн хүрээнд бүхий л оролцогч талуудтай уулзалт зохион байгуулж, тэдний зовлон жаргалыг хуваалцан, ямар гарц, шийдэл байж болох талаар өргөн хүрээнд судалж эхэлжээ.
Энэ ажлынхаа тухайд “Манай улсад хууль эрх зүйн орчин талаасаа 2017 онд л барьцаалах эд зүйлсийн жагсаалт дотор барааны тэмдэгтийг оруулж, эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай ярьж эхэлсэн юм билээ. Олон улсын кэйзийг харахад ч энэ төрлийн бүтээгдэхүүн саяхнаас л хүчээ авч байгаа, тэгэхээр бид нэг их хожигдоогүй юм шиг санагдсан. Оюуны өмчийн газраас ч уриалгахан хүлээн авч, бүх талаар дэмжсэн нь том түлхэц болсон шүү” хэмээн өгүүлэв.
Тус банкны удирдлагын зүгээс ч энэ төслийг сонирхолтой, ирээдүйтэй хэмээн үзэж, энэ оны хоёрдугаар сарын нэгэнд албан ёсоор баталжээ. Зээлийн нөхцөлөөрөө эрсдэлээ хаадаг салбарт, оюуны өмчийг үнэлж чадахгүй байгаа орчинд Улаанбаатар Хотын Банк бүх эрсдэлийг өөрсдөө даан 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг бизнес эрхлэгчдэд санал болгож эхэлсэн нь энэ.
Энэ бол Монголын банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудаас анх удаа барааны тэмдэгтийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүгээр дамжуулан жижиг дунд үйлдвэрлэгчдийг бодитоор дэмжих оролдлого болжээ. Энэ улирлын Шарк Танк нэвтрүүлгээр оролцон хэрэглэгчдийн танил болоод амжсан “Бөбүнэ” брэнд уг зээлийн эхний харилцагчдын нэг болж, 50 сая төгрөгийн зээл авчээ.
Уг брэнд шаркуудаас 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татан үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчилсэн бөгөөд ааруулан чихрийн бүтээгдэхүүндээ шинэчлэл хийхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон аж. Улмаар брэндийн барааны тэмдгээ барьцаалж, Улаанбаатар Хотын Банкнаас үйл ажиллагаагаа өргөжүүлэх зээлийг авах боломжтой болсныг Ү.Оюунномин баяртайгаар хэлэв. Өнгөрсөн сарын сүүлээр болсон “Өрсөлдөөн дэх оюуны өмчийн үнэ цэн” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр төр болон хувийн хэвшлийн байгууллагууд чухам тэдний энэ үйлчилгээг онцлон жишээлж, зарим хуулийн зохицуулалтыг тодорхой болгож чадвал зөвхөн барааны тэмдэгтээр хязгаарлагдахгүйгээр илүү олон боломжийг үүсгэж болох тухай хэлэлцсэн билээ.
Ү.Оюунноминг зөвхөн банк санхүүгийн салбарын өсөх ирээдүйтэй залуу мэргэжилтэн, цахиур хагалах нэгэн хэмээн харвал өрөөсгөл. Тэр чөлөөт цагаараа нийгэмд чиглэсэн төслүүдэд хувь нэмрээ оруулж, үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэдэг.
Тодруулбал, 2017 онд Зориг Сангийн “Залуу Манлайлал Хөтөлбөр”-т хамрагдсанаа тэр ихэд олзуурхаж, нандигнаж явдаг. "Чухам энэ хөтөлбөрийн ачаар би хувь хүнийхээ хувьд задарч, үеийн залуус маань хаана явааг, ямар түвшинд байгааг мэдрэх боломжтой болсон гэж боддог. Өмнө нь тэтгэлэгт хөтөлбөрт нь материалаа илгээгээд тэнцээгүй болохоор шалгарснаа дуулаад их баярласан, их ч хичээсэн” хэмээн ярих Ү.Оюунномин багийнхныхаа хамт “Зөрлөг” хэмээх төслийг хэрэгжүүлжээ.
“Зөрлөг” төслийн багийнхан “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” сэдвээр хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдаан зарлаж, 90 гаруй шалгарсан бүтээлээр Шангрила Моллд үзэсгэлэн гаргаад амжсан байна.
“Өдөр бүр өөртөө цаг гаргаж, өглөөний цагаа өөртөө зориулахыг хичээдэг. Ихэнхдээ уртасгасан цагаар ажилладаг ч сонирхсон сэдвүүддээ цаг хайрлахгүй гаргадаг. Сүүлийн үед инстаграм хуудсаа хөгжүүлж, өөрийн гэсэн хэв маягаар хөтлөхийг хичээж байгаа. Амралтын өдрөөрөө зориуд цаг гарган бэлдэж байгаад зураг авах дуртай” хэмээн тэр ярианыхаа төгсгөлд хэлсэн юм.
Хэдий тэр архитектор болох мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч өнөөдөр хийж буй ажлаараа, шинээр танилцуулсан үйлчилгээгээрээ мянга мянган бизнес эрхлэгчийн мөрөөдлийг цогцлоох “архитектор” болж чаджээ.
Unread шинээр бүтээж буй контент, нийтлэлүүдээ #Experiment булангаар дамжуулан хүргэж байна. Та бүхэн эдгээр контентуудтай холбоотой санал хүсэлт, сэтгэгдэл, сайжруулан анхаарах зүйлс байвал editor@unread.today хаягаар бидэнтэй хуваалцаарай.
Ш ШҮҮМЖЛЭГЧ 2019.11.22 66.181.190.41
ХУДЛАА ШҮҮ ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР АРЫН ХААЛГА БАЙХ ТАВИЛТТАЙ НИЙТЛЭЛ НЭГ НИЙТЛЭЛ БИЧИХЭД 500,000 БАЙДАГШДЭЭ. ОДОО ХҮН БҮР МЭДЭХ ХЭРЭГТЭЙ WEB НИЙТЛЭЛ БОЛ БАС ТӨЛБӨРТӨЙ МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ. ЗАА ОДОО УЛААНБААТАР БАНК ЯРЬЖ ӨГИЙ ДАРАМТ ИХТЭЙ АРЫН ХААЛГИЙН СИСТЕМ МАШ ХҮЧТЭЙ ХАМАГ ГАЙГҮЙ АЖИЛИЙН АРЫН ХААЛГАДААД ХҮМҮҮС АВЦАН. ӨӨРСДӨӨ ТОМ ГАРУУД ГЭЭД БОДСОН ЮМНУУД ДЭЭД ШАТНЫ ХЭДЭН БАЛАЙ АЖИЛ ХИЙЖ МЭДЭХГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ ЮМНУУД ТЭД НАР НААД АЖИЛААСАА ГАРААД ХЭН БОЛОХ ЮМ. САЙН БОД НААД АЖИЛДАА ЯАХАВ ТОМ БОЛОХООС ГАДАА ГАРВАЛ ЧИ ХЭНЧ БИШ ЗҮГЭЭР НЭГ ХҮНШДЭЭ ЭРГҮҮ ЮМНУУД. УЛААНБААТАР БАНК БОЛ ХАМГИЙН МУУ СИСТЕМТЭЙ БАНК ЗАХИРАЛУУД ГЭЖ БҮГД ХҮН ЗАНАДАГ ХҮН ДЭЭРЭЛХДЭГ ӨРӨНД УНАГАДАГ. ӨМНӨ ЯМАРЧ БОЛОВСРОЛЫГ ОЛОХЫН ТУЛД ЗОВООГҮЙ ХҮМҮҮС БАЙДАГ. ГАЙГҮЙ ААВ ЭЭЖ НАРЫН АЧААР ӨЛСӨЖ ҮЗЭЭГҮЙ, ДААРАХГҮЙ, БАЙНГА МӨНГӨГҮЙ БАЙЖ ҮЗЭЭГҮЙ, ИЙМ АРЫН ХААЛГААРАА ХЭДЭН ТУРШЛАГА ЦУГЛУУЛЦАН ШУЛАМНУУД
З Зул 2019.05.30 103.11.192.34
Ямар гоё урам өгсөн нийтлэл вэ? Салбартаа манлайлж, хүнд үр өгөөжтэй ажил санаачлан хийж, үр дүнгээ өгч буй хөдөлмөрч, чадвартай залуусыг танилцуулж, үеийн залууст нь урам өгсөн сонирхолтой энэ булангаа үргэлжлүүлээрэй. Энэ удаагийн нийтлэлийн баатар Ү.Оюунномин маш мундаг охин байна. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй бас өөрийн гэсэн ертөнцтэй, бие даасан, тууштай ийм залуус л энэ улсын хөгжлийг түүчээлнэ шүү. Цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье. Ирээдүйд санхүүгийн салбарт тодорсон лидер эмэгтэй болох нь гарцаагүй.
T Turuu 2019.05.29 202.131.228.167
Оюунноминдоо баяр хүргэе ээ!! Үнэхээр мундаг байна. Энэ ярилцлагыг уншаад маш их мотивац авлаа. Цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе!!
Z Zochin 2019.05.28 49.0.149.72
Yag tiim bn shuu garchigiig haraad zugeer unguruuh gj bsan. Tsaashdaa garchigand ach holbogdol ugj bhgui bol saihan medeenuud unshigdalgui unguruh n bnshdee
Z Zochin 2019.05.28 49.0.149.72
Yag tiim bn shuu garchigiig haraad zugeer unguruuh gj bsan. Tsaashdaa garchigand ach holbogdol ugj bhgui bol saihan medeenuud unshigdalgui unguruh n bnshdee
Z Zochin 2019.05.28 49.0.149.72
Uneheer zaluust ulger jishee bolson saihan busgui baina. Ajild amidrald n erch huch az jargaliig husey ????
Z Zochin 2019.05.27 117.17.198.66
Unread ene comment hesgee arai oor bolgomoor bnaa. Unshihad towogtei yum bn. Het zagvarlag bailgah gd hichesen yumuu. Niitlel door baihad tohiromjgu oilgomjgu yum.
Н Нина 2019.05.24 122.201.22.200
Тэр доор сэтгэгдэл бичсэн Болдбаатар гуай ямар бүдүүлэг ухамсаргүй юм бэ? Зорьж байгаа ажлынх нь үр дүн, хичээл зүтгэлийг олж харж чадахгүй яасан мунхагийн униараар таглагдсан боловсролгүй юм бэ?
Б Болдбаатар 2019.05.24 192.82.66.72
Шал утгагүй нийтлэл байна. хайран 1 минут минь Гэхдээ яахав дажгүй дамшиг байна.dddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddd
Б Баянжаргал 2019.05.24 66.181.161.4
Энэхүү буланг үргэлжлүүлэхийг дэмжиж байна. Хүмүүст тэр бүр танигдаагүй нуугдсан эрдэнэсүүдийг ил болгоцгооё. Хэхэ.
З Зочин 2019.05.23 202.126.89.161
Өмнө нь би Улаанбаатар банкийг байтугай банкны бизнесийг огт мэддэггүй байсан, одоо энэ банкны гайхалтай залуустай хамт ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Энэ жаахан охиноос асар их эрч хүч, эерэг цэнэг авдаг шүү, Оюунноминдоо амжилт, аз жаргалыг ерөөе!
З Зочин 2019.05.23 62.162.152.154
Яг үнэндээ гарчгийг нь хараад бас ковер зураг хараад сурталчилгааны чанаргүйхэн нийтлэл байна даа гэж бодлоо. Гэвч яагаад ч юм эхлүүлж уншиж үзээд дуустал нь гүйлгэж хараад ихэд дүүрэн мэдрэмж төрснөө заавал хуваалцахг хүслээ. Их сонирхолтой түүхийг сонирхлтой байдлаар бичжээ. Ийм шинэ дүрүүд, шинэ үлгэр дууриалууд, залуучуудыг онцлох булан их хэрэгтэй байсан юм. би хэрхэн ажилладаг вэ шигээ булан болоорой гэж ерөөе
Z Zochin 2019.05.23 202.21.112.3
Сайхан нийтлэл байна. Өртөөлөгчидийн гайхалтай нийтлэлүүдийг улам их мэдэхийг хүсэж байна. Шинэ цувралын эхний сонирхолтой, чадвартай, баялаг түүхтэй зочинд баярлалаа.
I Invisible hand 2019.05.23 202.131.228.167
Монгол улсын хөгжлийн ирээдүйн болсон жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн бэрхшээлийг үндэсний хэмжээнд шийдэж чадаагүй байгаа санхүүгийн асуудлыг шинэлэг шийдлээр бизнес эрхлэгчийн мөрөөдлийг цогцоор нь шийдэж чадсан чадварлаг архитектор Оюунноминд танд бүх бизнес эрхлэгчийн өмнөөс талархал илэрхийлье. Mr Invisible hand
З Зочин 2019.05.23 62.162.152.154
Sonirholtoi tuuh baina duriin Tm-ee baritsalj boldog bolson gej oilgoloo. Bank asar ih ersdel uurch bgan bna muu heden oliggui nuhduus bolood ene uilchilgee n ashiggui bolod haachihvii gej sanaa zovloo bayr hurgey
E Eroolt 2019.05.23 202.126.89.186
Odoogiin zaluus maani salbar burtee manlailj bgag harahd shan bna. Shine uyiin zaluus maani l uls ornii maani ireedui shu de. Iimerhuu zaluus olon bga, tsaashid ulam iluu surch hogjoosoi. Gol n iim bankind ajillaj bgad n l sorog ym helmeer sanagdlaa, Magdgui amjilt n bhiig uguisegehgui. Unread n bolon Oyunnomind tsaashid n amjilt husey
Z Zochin 2019.05.23 66.181.167.95
Muis Sanhuu tugssug zaluusiig teller hiisengui gej ih zemledeg sanagdaj bn. Гэхдээ эхний ажил маань теллер байна гэж огт төсөөлөөгүй. Ажлын ярилцлаган дээрээ теллер хийхгүй гэж бардам хэлж байснаа санадаг. geed goy heljee
U Unshigch 2019.05.23 66.181.167.95
Gerel zurag, content gd tasarhai boljee. Unread-ees l iim niitleluud huleedeg shu. Bayarlalaa unread :)
n namuunaa 2019.05.23 66.181.167.95
Ёоооооё сүүлийн хэдэн жил ийм огшоосон нийтлэл уншаагүй юм байна. Зүгээр л янзтай. Ү.Оюунномин-р бахархаж байна. Бас ийм залуу баатруудыг таних боломж олгосон Unread-д баярлалаа.