Бид хязгааргүй хэрэгцээнд дарагдсан "хүрэн" эдийн засгаас хүн, байгальд ээлтэй "ногоон" эдийн засаг руу шилжих ёстой.

Индонез улсын Ерөнхийлөгч асан Сусило Бамбанг Юдойоно

Дэлхийн хүн амын дундаж давхарга 2030 он гэхэд гурав дахин өсөх тооцоо бий. Тэр хэрээр үйлдвэрлэл, худалдаа, санхүү, эдийн засгийн хөдөлгөөн эрчимжиж, зогсолтгүй хурдлах ч энэ нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэхийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Тиймээс санхүүгийн зах зээлээр дамжуулан байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийг бүрдүүлэх чухал гарц бол ногоон санхүүжилт юм. Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, тогтвортой бизнес, төслийг дэмжих, хөрөнгө оруулах тухай ойлголт билээ.

Тиймээс Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэг “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлынхоо энэ удаагийн дугаарт байгальд ээлтэй бизнесийг дэмжих, хүн бүр ногоон худалдан авалт хийх нь нийгэм, эдийн засагт хэрхэн эерэгээр нөлөөлөх тухай тайлбарлахыг хичээлээ.

Тоогоор тайлбарлах нь 

1.000.000.000: Дэлхийн агаарын дундаж хэмийн өөрчлөлтийг хоёр градусаас бага байлгахын тулд эрчим хүчний салбарт 2012-2050 он хүртэл жил бүр нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

98%: ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэхүйц хөрөнгийг ногоон эдийн засагт хөрөнгө оруулснаар 2026 онд хүн амын 98 хувь нь цэвэр усаар хангагдах боломжтой.

13 жил: Шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжийг сайжруулахад бодлого, хөрөнгө оруулалтын хувьд дорвитой алхам хийхгүй бол дараагийн 13 жилд одоогийн нөхцөл байдал бараг өөрчлөгдөхгүй.

8%: Засгийн газраас агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй ногоон зээлийн бүтээгдэхүүн гаргасан. Уг ногоон зээл нь сарын 1.5 хувь буюу жилийн 18 хувийн хүүтэй бөгөөд есөн хувийг нь зээл авсан иргэн төлж, үлдсэн есөн хувийг улсын төсвөөс төлөх зохицуулалттай.

3.600.000.000: Энэхүү ногоон зээлийн төслийн хүрээнд өнгөрсөн онд агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч болон бусад дагалдах хэрэгсэл зэрэг нийт 44 мянга гаруй бүтээгдэхүүнийг иргэд арилжааны банкуудаас зээлээр худалдаж авахад Засгийн газраас 3.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгожээ.

15.000.000: ХААН Банк өөрийн эх үүсвэрээр иргэдийн ногоон хэрэглээ, байгууллагуудын эко бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилготой ногоон зээлийг харилцагчдадаа санал болгож буй бөгөөд уг зээл нь 15 сая төгрөг хүртэлх дүнгээр зээлжих боломжтой.

үгээр илэрхийлэх нь 

Өдгөө бүх салбар ногоон бизнес рүү шилжвэл ирээдүйд ашиг орлого олох боломж тэнд л бий. Олон улсад аливаа санхүүжилт босгоход тухайн бизнес нь байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи ашигладаг эсэх нь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болсоор байна. Энэ хүрээнд бизнесийг дэмжих хамгийн том эх сурвалж бол банк санхүүгийн байгууллагуудын санхүүжилт билээ. Манай улсын банкны салбараас олгож буй хамгийн түгээмэл ногоон бүтээгдэхүүн нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны ипотекийн зээл юм. Мөн байгальд ээлтэй ногоон барилга, автомашин, худалдан авалтын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй юм.

Арилжааны банкууд анх 2013 онд Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг баталж, аливаа зээл, санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлэх, ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалзахаар болсон билээ. Энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй ногоон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Ногоон хөгжилд ажлын байрыг дэмжих нь хамгийн чухал
Хөгжиж буй оронд хөрөнгө оруулалтын орчин таатай бус, зах зээл нь сул байвал ногоон санхүүжилтийн төслүүдийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирдаг. Тиймээс ногоон хөгжлийг амжилттай бүтээхэд хамгийн түрүүнд шийдвэрлэх зорилт бол шинээр ажлын байр бий болгох, хүн амын эмзэг хэсгийг хамгаалах юм. Ирэх 25 жилд хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн тоо бараг өөрчлөгдөхгүй бол аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Мөн үйлчилгээний салбарт хамгийн их буюу хагас сая ажлын байр нэмэгдэх тооцоо байгаа юм.

Ногоон худалдан авалтыг дэмжих нь
Ногоон худалдан авалт хийнэ гэдэг ижил төстэй бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад байгалийн нөөцийг бүрэн дүүрэн ашигласан, байгаль орчны бохирдол багатай бүтээгдэхүүн сонгохыг хэлж буй.

Олон улсын жишгээр ногоон худалдан авалтыг төр өөрөөсөө эхлүүлж, тээвэр, эрчим хүч, барилга, хоол, нийтийн үйлчилгээ зэрэг салбарт хэрэгжүүлждэг. Тухайлбал, БНСУ Ногоон худалдан авалтыг урамшуулах тухай хуульдаа төр болон орон нутгийн засаг захиргааг хэрэгцээт хангамжаа 8000 гаруй төрлийн эко бүтээгдэхүүнээс заавал бүрдүүлсэн байх шаардлага тавьдаг ажээ. Энэ хүрээнд ногоон худалдан авалтын сүлжээ, мэргэжилтэн бэлтгэх сургалт зэрэг төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна.

Мөн Тайваньд төрийн байгууллагууд тусгай жагсаалтад багтсан бүтээгдэхүүн худалдан аваагүй бол Сангийн яам нь төлбөр төлөхөөс татгалздаг байна. Харин манай улсын хувьд Монгол Улсын хувьд 2020 он гэхэд Засгийн газрын нийт худалдан авалтын 20-иос доошгүй хувийг "ногоон" байлгахаар тусгасан байдаг билээ.

зөвлөгөө 

МҮХАҮТ-аас 2014 онд баталсан “Ногоон худалдан авалтын тухай” журмаас дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

Онцлох мэдээ 

1. Гэр хорооллын эзэмшил газраа ногоон орон сууцаар сольсон иргэдэд байрны түлхүүр гардууллаа. Дэлгэрэнгүй

2. ОУСК 200 сая ам.долларын санхүүжилтийг Индонез улсын жендер эрхийг хамгаалах болон ногоон бондыг дэмжихэд зориулан олгохоор болсноо мэдэгдэв. Дэлгэрэнгүй

3. Азийн орнуудыг ногоон санхүүжилтэд хөтлөхөд ямар бэрхшээл тулгарч буй тухай олон улсын санхүүгийн байгууллагынхан мэргэжилтнүүдтэй ярилцжээ. Дэлгэрэнгүй

Санал болгох 

СУДАЛГАА: Монголын нэхмэлийн салбарын ногоон санхүүгийн зах зээлийн эрэлтийн судалгаатай танилцаарай.

МОНГОЛЫН НЭХМЭЛИЙН САЛБАРЫН НОГООН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН СУДАЛГАА 2019

ВИДЕО: Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий эдийн засаг, санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлж буй тухай тайлбарласан богино хэмжээний дүрс бичлэгийг үзээрэй.

WHAT IS CLIMATE FINANCE?

НОМ: Амазон вэб сайтын ногоон бизнестэй холбоотой номын төрөлд борлуулалтаараа тэргүүлж буй Йелийн их сургуулийн эрдэмтдийн бичсэн номыг уншиж үзээрэй. Ухаалаг компаниуд хэрхэн байгальд ээлтэй стратеги, инноваци нэвтрүүлж буй тухай та мэдэж авах болно.

GREEN TO GOLD

ПОДКАСТ: Тогтвортой худалдан авалт нь олон улсад болон Монголд хэрхэн нэвтэрч буй тухай ярилцсан “Sustainable Mongol” шинэ дугаарыг сонсоорой.

ТОГТВОРТОЙ ХУДАЛДАН АВАЛТ

Цахим товхимолд бүртгүүлэх: www.2030.mn

2030