Эцэг эх болно гэдэг маш том сорилт. Амьдралд цоо шинэ асуудлууд ундарч, олон үүрэг хариуцлага нэмэгдэж, түүний хэрээр ажил амьдралаа ч маш сайн төлөвлөх шаардлагатай тулгардаг. Тэгвэл Анунгоо компаниас гурав дахь удаагаа зохион байгуулж буй алдрай бяцхан үрээ эрүүл саруул, зөв хүн болгож өсгөхөд тань туслах, жаргалтай гэр бүлийг цогцлооход үр өгөөжөө өгөх Mommy Meetup #3 арга хэмжээг танилцуулж байна.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, нөхцөлгүй хайраас өөр гэгээлэг зүйл үгүй. Эцэг эх болно гэдэг бидэнд хэмжээлшгүй их энерги, хайрыг бэлэглэдэг. Гэвч нөгөө талаас энэ бол асар их үүрэг хариуцлага гэдгийг мартаж болохгүй. Энэ үүрэг хариуцлагаас санааширч эмээлгүй, өөрсдийгөө сайтар бэлдсэнээр хүүхдээ зовлонгүй, зөв зүйтэй аргаар өсгөн ээж аав байх цаг мөч бүрээ жаргалтай өнгөрүүлэх боломж бүрдэх билээ.

Залуу эцэг эхчүүдийн энэхүү чухал бэлтгэл ажилд туслахаар бид тэдэнд тулгарах саад бэрхшээлүүд, түүнийг шийдэх аргуудын талаар бүрэн цогц ойлголт өгөх бүтэн өдрийн арга хэмжээг санал болгож байна. Энэ бол хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй аз жаргалтай гэр бүлийг цогцлооход туслах “Mommy Meetup” арга хэмжээ 11-р сарын 29-ний өдөр Corporate Hotel & Convention Center-т зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээнд хүүхэд, гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн тэргүүлэх мэргэжилтнүүд, олны танил үлгэр жишээ аав ээжүүд, хүүхэд, гэр бүлийн бүтээгдэхүүн үйлчилгээний бизнес брэнд, байгууллагууд цуглан “нэг цэгийн үйлчилгээг” санал болгох болно.

Залуу эцэг эхчүүд, гэр бүлүүдэд зориулан зохион байгуулж буй энэ арга хэмжээ нь илтгэл, асуулт хариулт, хэлэлцүүлэг, нетворкинг, үзэсгэлэн гээд маш олон сонирхолтой хэсгээс бүрдэх болно.

Илтгэл: Гэр бүлийн харилцаа, орчин үеийн сэтгэцийн онцлог, хүүхдийн амьсгалын замын өвчлөл

Хүүхдээ зөв өсгөе гэвэл та хамгийн түрүүнд хүүхдийг ойлгох ёстой. Бяцхан хүүхдүүдийн бие, сэтгэл, тархи яаж ажилладгийг мэдэх нь дараа дараагийн олон асуудлыг шийдэх гол түлхүүр байх болно. Мөн агаарын бохирдол ихтэй энэ цаг үед бяцхан хүүхдүүдээ амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх арга замын талаар мэргэшсэн, олон жилийн туршлагатай эмч, мэргэжилтэн, сэтгэл зүйчид ирж зөвлөгөө, мэдээллийг өгөх болно.

Хэлэлцүүлэг 1: Ээжүүдийн хэлэлцүүлэг

Ээж болох нь эмэгтэйчүүдэд олон боломжоос хоцорч буй мэт мэдрэмжийг төрүүлдэг. Гэвч ээж болсон тэр л үе эмэгтэйчүүдийн амьдралд том өөрчлөлтийг авчирдаг. Хүүхэд хэдий халамж их шаарддаг ч шинэ боломжийг эрэлхийлэх, ур чадвараа сайжруулах, төлөвлөгөө боловсруулах боломжийг олгодог. Энэ үеэ ашиглан ажил амьдралаа хослуулсан чадварлаг ээж болъё гэвэл та олны танил, үлгэр жишээ ээжүүдийн туршлагаас сонсох боломжтой.

Хэлэлцүүлэг 2: Аавууд юу боддог вэ?

Эхнэрийнхээ халамжит хань, хүүхдийнхээ түшиг тулгуур болдог аавууд маань ямар сорилт бэрхшээлтэй тулгардаг вэ? Аавууд ээжүүдийг ойлгодог уу? Ээжүүд та бүхэн аавуудын санаа бодлыг мэдэх үү? Энэ сонирхолтой асуултуудад мэдүүштэй хариулт өгөх олны танил аавууд энэ өдөр цуглах болно. Хүүхэд өсгөх талаар зөвхөн ээжүүд ярилцах нь өрөөсгөл хэрэг болох учраас аавуудын яриа ээжүүдэд маань том туршлага болох биз ээ.

Хүүхэд, гэр бүлд зориулсан онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд

Арга хэмжээний үеэр байгууллага, брэндүүд бяцхан үрсэд хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, танай гэр бүлд олон олон гэнэтийн бэлгийг барих болно. Мөн таны гэр бүл, хүүхдэд сонирхолтой туршлага, үнэ цэнийг үлдээх гайхалтай зүйлс таныг хүлээж байх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг фейсбүүк хуудас, эвентээс аваарай.
Тасалбар худалдан авах: ticket.mn