Unread Media компани ДЭМБ-аас COVID-19-ийг цар тахлын хэмжээнд хүрснийг зарласантай холбогдуулан 2020 оны эхний хагаст төлөвлөөд байсан дараах эвент, арга хэмжээнүүдээ хойшлуулах шийдвэр гаргалаа. Төлөвлөгөө өөрчлөгдөж буйд манай баг ихэд харамсаж байгаа ч үүссэн нөхцөл байдлыг уншигчид, оролцогчид, түнш байгууллагууд маань ойлгож хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэчлэн товлосон цагтаа эвентүүд маань өмнөх арга хэмжээнүүдийн адилаар шинэ жишгийг тогтоож, бүтээлч шинэлэг уур амьсгалыг дагуулан маш амжилттай зохион байгуулагдана гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Бид холбогдох байгууллагуудын шийдвэр, зааварчилгаа болон С COVID-19-ийн нөхцөл байдлыг тогтмол ажиглан, түүнтэй уялдуулан эвентүүдтэй холбоотой шинэ мэдээ, мэдээллүүдийг тогтмол хүргэх болно.


2020 оны эхний хагаст төлөвлөгдсөн дараах арга хэмжээнүүд хойшлогдлоо:

DevSummit - Монголын технологийн салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж, хоорондоо танилцах, мэдлэг туршлагаа солилцох, салбарын хөгжлөө ярилцах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломжийг олгодог эвент

LaunchPad - Илүү бүтээлч, илүү үр дүнтэй аргаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нээлтийг хийж, зорилтот хэрэглэгчдэдээ танилцуулах боломжийг олгох талбар

PechaKucha Ulaanbaatar - Бүтээлч хүмүүс өөрийн үзэл бодол, түүх дурсамж, хийж буй ажлыг 20 зургаар х 20 секундэд буюу 7 минутанд илэрхийлдэг олон улсын лицензтэй эвент

Fuckup Nights Ulaanbaatar - Салбар салбарын сонирхолтой зочид өөрсдийн бүтэлгүйтлийн түүхийг хүүрнэж, юу сурснаа хуваалцдаг олон улсын лицензтэй эвент


Та бүхэн дээрх холбоосууд болон Unread Experiences хуудсыг дагаж, Unread Media-аас зохион байгуулдаг эвентийн талаарх мэдээллийг цаг алдалгүй аваарай.