Хайх зүйлээ бичээд enter дарна уу.

  • Akai mpk mini
  • Levi’s Denim jacket
  • AirPods чихэвч
  • Бандана
  • Kiehl`s-ийн үсний тос
  • Эрнест Хемингвэйн зохиолууд
  • Аналог цаг
  • Жаазтай зураг, постерууд
  • Гитар
  • SXSW-ийн үүргэвч
  • 12568 2

    Дуучин Магнолиан

    “Би хүрээлэн буй орчныхоо бүтээгдэхүүн байхыг хүсэхгүй байна. Харин хүрээлэн буй орчноо миний бүтээгдэхүүн байгаасай гэж хүсэж байна.”

    “The Departed” киноноос

    Эхлэх
  • 12568 2

    01. Akai mpk mini

    Энэ жижигхэн 2 октавын midi keyboard-ээр гэртээ дэмо бичихэд маш амар, тохиромжтой байдаг. Өөрийн хөгжим дууг шинэ түвшинд гаргаж, өөрийгөө жинхэнэ хөгжимчин шиг мэдрэхэд тусалдаг, хаха.

    Дуучин, дуу зохиогч

    Б. Дөлгөөн

    01 10
  • 12568 2

    02. Levi’s Denim jacket

    Деним хүрмийг ажлын хувцас болгож өмсөхөөс эхлээд high fashion-д ч хослуулж болдог хамгийн хувирамтгай хувцас. Мөн эрэгтэй эмэгтэй аль ч хүн өмссөн донжтой харагддаг.

    Дуучин, дуу зохиогч

    Б. Дөлгөөн

    02 10
  • 12568 2

    03. AirPods чихэвч

    Маш багаасаа одоог хүртэл боломж л гарвал би хөгжим сонсож ирсэн. Орондоо, машинд, гудамжинд гээд… Тийм болохоор сайн чихэвч миний хувьд маш чухал зүйл байсаар ирсэн юм. AirPods бол өнөөдрийг хүртэл хэрэглэсэн чихэвчнүүдээс хамгийн сайн нь. Яг сурталчилгаа шиг сонсогдож байна уу?

    Дуучин, дуу зохиогч

    Б. Дөлгөөн

    03 10
  • 12568 2

    04. Бандана

    Би саяхнаас л банданаг нээсэн гэх үү, татагдаж эхэлсэн гэх үү. Залхуураад гялс углачихсан хувцсан дээр бандана зүүчихээр чамин, өвөрмөц шинж нэмдэг. Яг л этгээд амттай халуу ногоо мэт, содон янзын тэмдэг нэр мэт.

    Дуучин, дуу зохиогч

    Б. Дөлгөөн

    04 10
  • 12568 2

    05. Kiehl`s-ийн үсний тос

    Үс гэдэг ангид бөгөөд төвөгтэй зүйл. Миний хувьд Kiehl`s-ийн үсний тосоор учраа олдог. Зөөлөн мөртлөө хэвд оруулдаг, үсний гель, ваксаас илүү кремлэг мэдрэмж өгдөг.

    Дуучин, дуу зохиогч

    Б. Дөлгөөн

    05 10
  • 12568 2

    06. Эрнест Хемингвэйн зохиолууд

    Бичих онгодгүй, үгийн эрэлд хатсан үедээ би Хэмингвэйн “The Sun Also Rises”, “A Moveable Feast” зэрэг номнуудыг сөхөх дуртай. Түүний бичлэгээс мэдрэгддэг өөртөө итгэлтэй байдал яг л өгзгийг чинь өшиглөж “номд оруулах” офицер мэт. Олигтойхон шиг цэх зогсоод, шүлгээ бичиж дуусга!

    Дуучин, дуу зохиогч

    Б. Дөлгөөн

    06 10
  • 12568 2

    07. Аналог цаг

    Би хэдий технологи, цахим төхөөрөмжүүдэд дуртай ч гэсэн хуучнаар нь байлгахыг хүсдэг ганц зүйл бол бугуйн цаг. Ханан дээр өлгөсөн жаазтай зураг шиг аналог цаг хэзээ ч хуучиршгүй.

    Дуучин, дуу зохиогч

    Б. Дөлгөөн

    07 10
  • 12568 2

    08. Жаазтай зураг, постерууд

    Би амьдарч байсан байр/өрөөнийхөө ханануудад дандаа постер зурагнууд наадаг юм. Постерууд тухай орон зайг чиний орон зай болгодог. Тэгснээр амьдрах орчин чинь чиний ертөнцийн үргэлжлэл болж байгаа юм.

    Дуучин, дуу зохиогч

    Б. Дөлгөөн

    08 10
  • 12568 2

    09. Гитар

    Мэдээж гитар. Энэ бол миний бүтээл туурвих зэвсэг, хэрэгсэл билээ. Санаа сэрэхүйг маань бодит болгон илэрхийлэх багаж. Гитар үргэлж миний нэг хэсэг байгаа, байсаар байх болно.

    Дуучин, дуу зохиогч

    Б. Дөлгөөн

    09 10
  • 12568 2

    10. SXSW-ийн үүргэвч

    Jansport-ийн үүргэвчүүд угаасаа л маш гоё байдгийн дээр SXSW-д албан ёсоор оролцогч уран бүтээлч гэсэн тэмдэг наачихаар илүү онцгой болчихож байгаа юм. SXSW-г даван гарсан дайчны цол тэмдэг л юм даа!

    Дуучин, дуу зохиогч

    Б. Дөлгөөн

    10 10
Нийтэлсэн: Ganzul Dolingor

Нийтлэлд оролцсон:
Б. БатзаяаО. Тулга

Сэтгэгдэл бичих (2)

Тэмдэгт: 0. Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.

З Зочин 2020.04.03 49.0.167.14

Дэлхийд дуурсагдах ёстой артист гэж боддог шүү SXSW-ийн амжилтаа улам баталгаажуулж Coachella Glastonbury-г байлдан дагуулаарай

A ARMY 2020.04.03 49.0.167.14

Yooiy ene zuragnuud zugeer l eyegasm bn tehuu, baahan heregtei hereggui facebookiin newsfeed guilgesniii daraa iimerhuu yum harj l nudee tseverlejiin