Бүгд л уйдаж байна шүү дээ...

ГАР УТАСНЫ ТОГЛООМУУД

1. REBEL INC. 

Төрөл: Стратеги, улс төр
Үнэ: 1.99$

Plague Inc-ийн хөгжүүлэгчдийн гаргаад удаагүй байгаа энэхүү тоглоомын зорилго нь эзлэн авсан газар нутагтаа энх тайвныг цогцлооход оршино. Дайны дараах бүтээн байгуулалт хийх, ард түмний итгэлийг олох, энд тэндгүй гарах бослого үймээнийг дарахын сацуу авилгал, төсөв, инфляц зэрэг өчнөөн асуудлыг амжилттай зохицуулж, тэдний дунд "алтан шугамаа" олсноор ялах боломжтой.

Тоглох (iOS, Android)

Холбоотой: Plague Inc тоглоом - Тахал vs. Хүн төрөлхтөн

www.unread.today

2. bitlife

Төрөл: Симуляци, амьдрал
Үнэ: 0$ - 4.99$

Бага байхдаа Sims тоглодог байсан бол Bitlife-ийг сонирхоод үзээрэй. Нэг хүний амьдралыг удирдахыг санал болгодог энэ тоглоом нь зөвхөн текстэн дээр суурилсан хэрнээ сүүлийн үед "simulation" төрлийн тоглоом дотор нэлээн хүч аваад байгаа юм. Гэхдээ үнэгүй хувилбар нь хэтэрхий олон сурталчилгаатай санагдсан шүү.

Тоглох (iOS, Android)

3. rollercoaster tycoon 

Төрөл: Цагийн менежмент, парк
Үнэ: 5.99$

Цагийн менежментийн олон тоглоом дундаас цагийн аясад бүдгэрэлгүйгээр үлдсэн "классик" бол Rollercoaster Tycoon. 1999 оноос одоог хүртэл нийт 11 хувилбарыг гаргаснаас олны таашаалыг хамгийн их хүртсэн нь "RCT Classic" нь байх.

Тоглох (iOS, Android)

4. stardew valley

Төрөл: RPG, Симуляци, Ферм
Үнэ: 7.99$

Stardew Valley-ийн гайхамшгийг мэдрэхийн тулд энд дурдсан бусад тоглоомтой харьцуулахад багагүй цаг хугацааг зарцуулах хэрэг гарна. Өвлөж авсан фермээ өөдөн татах даалгавартай энэ тоглоомын цэцэг услах, тосгоны хүмүүстэй найзлах зэрэг өдөр тутмын өчүүхэн зүйлс цаг хугацаа өнгөрөх тусам илүү нандин, үнэ цэнэтэй санагдах аж. Та яг л тайван хэрнээ аз жаргалтай цоо шинэ ертөнцөд хоёр дахь удаагаа амьдарч буй мэт мэдрэмж авах болно.

Тоглох (iOS, Android)

5. the battle of polytopia

Төрөл: Стратеги, 4Х, нүүдэл
Үнэ: 0$

Civilization эсвэл Age of Empires тоглоомын жижигрүүлсэн хувилбар гэж хэлж болно. Өөр өөрсдийн онцлог бүхий олон төрлийн соёл иргэншлээс сонгон газар нутгаа тэлэхийн сацуу хөдөө аж ахуй, ан агнуур зэрэг салбарыг хэр боловсронгуй болгосноос таны тоглоомын оноо хэмжигдэнэ. Гэхдээ хамгийн гол нь, энэ бүхэн 30 нүүдлийн дотор л болох учиртай. Тиймээс хоёр өдөр тоглохын оронд 20 минутын дотор л тоглоом дуусна гэсэн үг.

Тоглох (iOS, Android)

6. kingdom rush series

Төрөл: Стратеги, эзлэн түрэмгийлэл
Үнэ: 0$ - 2.99$

Metacritic, IGN дээр үнэлгээгээрээ тэргүүлэх Kingdom Rush бол зөвхөн тоглоомын хорхойтнууд гэлтгүй хэн ч тоглосон сурахад амархан хэрнээ сонирхолтой байж чаддаг ховор "эрдэнийн нэг" юм. "Tower Defence" төрлийн тоглоомуудыг шинэ түвшинд авчирсан гэж хэлэхэд буруудахгүй.

Тоглох (iOS, Android)

7. rebuild

Төрөл: Стратеги, зомби
Үнэ: 2.99$

Зомби болж хувираагүй цөөн хүмүүсийг цуглуулан тэдний хамт "хүн" хэвээрээ үлдэх сорилт таны өмнө тулгарна. Идэх хоол, орогнох байраас эхлэн зомбинуудаас өөрсдийгөө хамгаалах, бүлгэмийн хүмүүсээ аз жаргалтай байлгах зэрэг олон зүйлсийг амжилттай зохицуулах шаардлагатай. Ташрамд дурдахад, анх вэб хөтчөөс эхэлсэн энэхүү тоглоом нь томоохон компанийн бус нэг хөгжүүлэгчийн хүчин зүтгэлийн үр дүнд өдийг хүрсэн аж.

Тоглох (iOS, Android)

8. game dev tycoon

Төрөл: Симуляци, бизнес, цагийн менежмент
Үнэ: 4.99$

Цахиурын хөндийн амжилтын түүхүүдийн адил гэрийнхээ гараашнаас тоглоомын компанийг үүсгэн байгуулагч бол та. Цаг хугацааны явцад дампуурах эсвэл өргөжих нь таны ямар төрлийн тоглоом, хэнд, юун дээр, хэзээ бүтээх зэргээс хамаарах ба яг л бодит хөгжүүлэгчдийн зовлон, жаргалыг туулж буй мэт санагдана.

Тоглох (iOS, Android)


BROWSER-ИЙН ТОГЛООМУУД

12. bloons tower defence

Шаарнуудыг замын төгсгөл хүртэл явуулахгүйн тулд бөмбөг, дартс зэрэг янз бүрийн үйлдэлтэй цамхгуудыг замд нь байрлуулснаар тоглоом үргэлжилнэ. Анх 2007 онд гарснаасаа хойш үнэнч дагагч нартай болсоор хамгийн сүүлд зургаа дахь шинэчлэгдсэн хувилбар нь гаржээ.

Тоглох

10. a dark room

Зөвхөн текстэн дээр суурилсан энэ тоглоом нэг бүтэн "зохиол" мэт л санагдана. Харанхуй өрөөнд анх таныг сэрэхэд зөвхөн "гал асаах" сонголт л гарч ирнэ. Удалгүй ой руу явах, урц барих, амьтан агнах гэсээр сүүлдээ хот, тосгон хүртлээ томрох боломжтой. "Incremental" буюу цөөхөн үйлдлээр шат ахих байдлаар тоглодог тоглоом дундаа "классик"-т тооцогддог.

Тоглох

11. wiki game

Википедиад суурилсан энэхүү тоглоом нь нэг нийтлэлээс нөгөө рүү холбоос дамжин хэр хурдан очихоос хамаардаг. Жишээ нь, Хайку япон шүлгийн хуудаснаас "Husky" нохойны хуудас руу очих гэх мэт. Хуудас хоорондын хамаарлыг олох тэр дундаа хэрхэн хамгийн цөөн үйлдлээр очихийн тулд "хөөрхөн" толгой ажиллуулах болно.

Тоглох

12. LITTLE ALCHEMY 2

Ус, гал, газар, агаар гэх үндсэн 4 элементээс сансар ертөнц, үлэг гүрвэлийг бүтээх энэ тоглоом маш энгийн хэрнээ бүтээлч. Гал + газар = галт уул гэсэн байдлаар та элементүүдийн нийцлийг олж шинэ элемент нээх маягаар тоглоом үргэлжилдэг. Нийт 720 гаруй элементтэй тул хэсэгтээ л уйдахгүй болов уу.

Тоглох

13. 2048

Нэг хэсэг шуугиулсан "2048" тоглоомын вэб хөтчийн энэ хувилбар нь нойр хүрсэн эсвэл уйдсан үед зугаа гаргахад тун тохиромжтой санагдсан шүү. Утсан дээрээ татчихвал дахин дахин тоглож донтох магадлалтай тул уг хувилбар нь илүү зөв сонголт байх.

Тоглох

14. agar.io

Вэб хөтчийн тоглоом гэнгүүт зарим хүмүүсийн толгойнд хамгийн түрүүнд магадгүй энэ буух байх. Өөрөөсөө жижиг эсээ идэж илүү том болохын зэрэгцээ өөрөөсөө том эсүүдэд идүүлэхгүй зугтах гэж явсаар нэг л мэдэхэд донтсон байх вий.

Тоглох

15. kingdom of loathing

Интернет л байвал ямар ч компьютер, үйлдлийн системээс тоглож болох энэ тоглоом хар зураас, текстээс л бүрдэнэ. Kingdom of Loathing-ийн адал явдал хайгч та төрөл бүрийн даалгавар хүлээн авч, биелүүлэх явцдаа олон сонирхолтой тулаан, оньсоготой тааралдана.

Тоглох

Хэрвээ энэ хүртэл уншсан бол дараах 1 минутын тоглоомыг тоглоод үзээрэй. Төгсгөлд нь бидний танд зориулан илгээсэн "бяцхан" мессеж байгаа хүлээж байгаа шүү.

Жижигхэн шипи: Нэг зураасаар дахиж битгий яваарай.

Doorable