Манай шууд блогоор зочилсонд баярлалаа. 3-р сарын 16-19-ны үйл явдлыг тоймлосон энэ блог архивлагдсан болно. Unread-ийн коронавирустэй холбоотой бэлтгэж буй шууд блог ЭНД ШИНЭЧЛЭГДЭН хүрсээр байна.

Unread

Өглөөний мэнд. Хэрвээ та дөнгөж энэ хуудсанд нэвтэрсэн бол энэ бол Unread-ийн коронавирусын дэгдэлттэй холбоотой таны мэдэх ёстой хамгийн чухал мэдээллүүдийг нэгтгэн хүргэх шууд блог. Бид энэхүү блогийг тогтмол шинэчилж, хамгийн сүүлийн үеийн мэдээг цогцоор нь хүргэж байх болно. Та хуудсаа доош гүйлгэж мэдээллүүдээ уншаарай.

таны мэдэх ёстой гол зүйлс

  • Монгол улсад 6 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • Дэлхийн 168 оронд 220 мянган тохиолдол бүртгэгдэж, 8880 хүн амиа алдаад байна
  • Glastonbury 2020 цуцлагдлаа
  • Европын холбоо хилээ хаав
  • Монгол улс хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд үндсэн төлбөр, хүүнээс чөлөөллөө.

2020 оны 3-р сарын 19

22:45 Олимп болох уу гэсэн эргэлзээ хүн бүрт байсан билээ. Тэгвэл энэ эргэлзээг зогсоож өнөөдөр "Олимпын бамбар" Грекийн нийслэлээс Японы зүгт хөдөллөө. "Бүх юм төлөвлөсний дагуу байлгах боломжгүй юм. Гэхдээ ямарч нөхцөлд "Олимпын бамбар"-ын дөлний хурц тод гэрлийг мөхөөж чадахгүй." хэмээн Эллиний Олимпийн хорооны ерөнхийлөгч Спирос Капралос хэлжээ.

Японы усан сэлэлтийн тамирчин асан Имото Наоко 2020 оны Токиогийн зуны олимпод зориулсан олимпийн бамбарыг гардуулах ёслолын үеэр

22:00 Филиппин улс коронавирусын халдвар намжитал гадаадын иргэдэд виз олгохыг түр зогсоолоо.

21:25 Английн мэргэжлийн хөлбөмбөг 4-р сарын 30 хүртэл эхлэхгүй байхаар болжээ. Премьер лиг, EFL,Мэргэжлийн хөлбөмбөгийн холбоо, Лигийн менежерүүдийн холбоо зэргүүд мөн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.

21:00 Иран улсын Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Киануш Жаханпур " 10 минут тутам 1 Иран иргэн коронавирусын улмаас нас барж байна" хэмээн хэлжээ.

20:21 Испанид коронавирусын улмаас нас барагсдын тоо өчигдрийнхоос 20 хувиар нэмэгдэж 767-д хүржээ.

19:38 Вирусын тархалтаар эхний гуравт орох Иран улсад 1046 тохиолдол нэмэгдэж, нийт 18407 хүн халдвар авсан нь батлагдаад байгаа бол Америкийн нэгдсэн улсад сүүлийн 24 цагт 2760 шинэ тохиолдол бүртгэгжээ.

19:20 Европын холбоо Netflix болон бусад платформуудаас өндөр нягтаршилтай видео үзэхгүй байхыг уриалжээ. Вирусын тархалттай тэмцэхийн тулд маш олон сая хүн гэрээсээ ажиллаж, суралцаж байгаа тул интернэтийн хурд, хүчинд нөлөө үзүүлж болно хэмээн үзжээ.

18:55 Өмнөд Ирландад коронавирусын улмаас нас барсан анхны тохиолдол гарсан ба нас барсан хүн нь архаг хууч өвчтэй байжээ. Ингэснээр Их Британи улсад халдварт өвчиний улмаас нас барсан хүний тоо 105 болж байна.

18:37 "BREXIT"-ын асуудал хариуцсан Европын холбооны төлөөлөгч Мишель Барнье коронавирус туссан талаар өөрийн цахим орчиноор дамжуулан зарлалаа.

18:11 Энэ өдөр Хятад улс даяар нийт 34 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн иргэдийн ихэнх нь гадны орноос ирсэн иргэд болох нь тогтоогджээ. Мөн Ухань хотод ямарч шинэ коронавирусын тохиолдол илрээгүйтэй холбогдуулан тухайн хотод ажиллаж байсан Зянсу мужийн эмнэлэгийн ажилчид хотыг орхисон байна.

Зянсу мужийн эмнэлэгийн ажилчдад талархал илэрхийлж буй Ухань хотын сайн дурынхан

17:30 Найз нөхөд, ажлын хамтрагч, дотны хүмүүстэйгээ халдварт өвчинөөс болж мэндэлж чадахгүй байна уу. Доорх бичлэгэн дээр гарж байгаа шиг нэг мэндлээд үзээрэй. Инээлгэх замаар дархлаа дэмжихээс гадна халдвар тархах ч эрсдэл бага.

17:21 "Еропын төв банк" коронавирусын улмаас өндөр эрсэлд ороод байгаа Европын улс орон, корпорациудад зориулан хөрөнгө босгохоор болжээ.

17:09 БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилчид болон Монгол улсад байнгын оршин суудаг Хятад иргэд, "Хятад иргэдийн нийгэмлэг"-ээс монголын талд коронавирусын эсрэг хийж буй тэмцэлд тусламж болох үүднээс 126 сая 730 мянган төгрөгийг хандивлажээ.

16:23 ОХУ болон Мексик зэрэг улсууд коронавирусын улмаас нас барсан анхны тохиолдлуудыг зарлалаа. Мексикт нас барсан иргэн нь 41 настай, эрэгтэй байсан бол ОХУ-д нас барсан иргэн нь 79 настай эмэгтэй байжээ.

15:55 "New England Journal of Medicine" сэтгүүлд шинэ коронавирус нь хуванцар, ган зэрэг дээр 3 хоног, зэс гадаргуу дээр 4 цаг, кардон цаасан дээр 24 цаг, агаар дусал дээр 3 хүртэлх цагын турш амьдрах чадвартай талаар нийтэлжээ.

15:30 Өмнөд Африкийн засгийн газар коронавирусын талаар худал хуурмаг мэдээлэл гаргасан болон тараахыг гэмт хэрэг гэж үзэх болсон бөгөөд 6 сар хүртэл хорих ял оноохоор болжээ. Худал, хуурмаг мэдээлэл тараасан иргэдийг шалгаж эхэлсэн ба одоогийн байдлаар 100 гаруй хүн хоригдохоор болоод байна.

15:03 "Жонс Хопкинсын их сургууль"-аас гаргасан хамгийн их тархалттай 10 улсын жагсаалтыг хүргэж байна.

1. Хятад 81,138
2. Итал 35,713
3. Иран 17,361
4. Испани 14,769
5. Герман 12,327
6. Америк 9,415
7. Франц 9,054
8. Өмнөд Солонгос 8,565
9. Швейцари 3,067
10. Их Британи 2,644
Дээрх хамгийн хүнд газруудад бодит байдал дээр ямар байгааг ажилж, амьдарч буй хүмүүсээс бэлтгэсэн нийтлэлийг уншаарай.

САНАЛ БОЛГОХ:Тэд ингэж хэлэв: Хятад, Иран, Италид амьдарч буй иргэд коронавирусын нөлөөллийн тухай

UNREAD

15:00 Лондонд 40 орчим метроны буудал үүдээ барилаа. Өчигдөр метрогоор нийт 1,79 сая хүн зорчсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3 дахин буурсан үзүүлэлт байжээ.

14:20 БНСУ жижиг бизнесүүдэд зориулсан 38,8 тэрбум долларын онцгой сан танилцууллаа. Үүний хүрээнд 10 хүртэлх ажилтантай жижиг бизнесүүдийг дэмжих дэс дараатай бодлогын арга хэмжээ хэрэгжүүлнэ гэв.

14:00 Фижи улсад халдварын анхны тохиолдол илрэв.

13:21 Австрали болон Шинэ Зеланд улсууд өнөөдрөөс эхлэн хилээ хаах шийдвэрийг гаргалаа.

13:10
Тайландын цэрэг армийн хүчнийхэн Бангкокын гудамжуудаар вирусын эсрэг ариутгалын бодис энэ сарыг дуустал цацахаар болжээ. Тайланд улсад 35 коронавирусын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор сургууль ,цэцэрлэг болон олон нийт цугларч болох газруудыг энэ долоо хоногийн эхэн үеэс эхлэн хаасан байна.


12:39 Их Британи улс ард иргэдээ коронавирусээс хамгаалж, тархалтыг намжаахын тулд 10000 гаруй цэргийг холбогдох байршлууд дээр хуваарилсанаа зарлалаа.

11:36 "Одоогийн байдлаар найман NBA-ийн баг тамирчдыг коронавирусын шинжилгээнд хамруулаад байгаа ба 7 тоглогчийн хариу "эерэг" гарсан." хэмээн NBA-ийн төлөөлөгч Майк Басс мэдэгдээд байна.

11:00 "Эрүүл мэндийн яам"-ын мэдэгдсэнээр нийт 309 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 5 тохиолдол батлагдаж, 4 тохиолдол сэжигтэй хэмээн үзэж эмчийн хяналтанд байгаа хэмээн мэдэгдсэн ба иргэдийг хэрэглэсэн маскаа зөв зохистой хаяхыг санууллаа.

9:30 Энэтхэгийн цагдаагийн албаныхан коронавирусын эсрэг гараа угаах уриалгын хүрээнд гаргасан бүжгийн бичлэг нь интернэт орчинд ихээхэн хандалт аваад байна.

8:40 Коронавирусын анхны голомт Ухань хот өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэг ч халдвар илрээгүй гэдгээ албан ёсоор зарлалаа

07:59 АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусын эсрэг тэмцэх багц арга хэмжээг албан ёсоор баталж гарын үсэг зурлаа. Үүнд эдийн засгийг эрчимжүүлж, бизнесүүдийг дэмжихээс гадна өвчний улмаас 2 долоо хоног хүртэл хугацаатай ажлаасаа чөлөө авсан хүмүүст өдөр тутмын тэтгэмж олгох, хүүхэд нь сургууль цэцэрлэг хаагдсаны улмаас гэртээ өнжиж буй бол олгох тэтгэмж зэрэг халамжийн заалтууд багтжээ.

05:24 Израйл улс гадаадын иргэдэд хилээ бүрэн хаалаа

04:30 NFL, NBA фенүүдэд зориулж стриминг үйлчилгээгээ үнэгүй болголоо. NBA-ийн League Pass 4-р сарын 22 хүртэл, харин NFL-ийнх 7-р сарын 1 хүртэл үнэгүй байх гэнэ.

03:40 Нью Йоркийн Хөрөнгийн Биржийн ажилтнаас халдвар илэрсэнтэй холбогдуулан тус бирж бүх үйлчилгээ, үйл ажиллагаагаа бүрэн онлайн хэлбэрт шилжүүлснээ зарлалаа

03:11 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас бүс нутагт нь хямрал, хагаралтай байгаа Сири, Йемен дэх нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийллээ. Арабын хойгт зөвхөн Сири, Йемен, Ливи улсуудад л халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч энэ нь эрүүл мэндийн тогтолцоо сул байгаатай холбоотой хэмээн эх сурвалжууд үзэж байгаа юм.

02:40 Португал улс онц байдал зарлалаа. 15 хоногийн хугацаанд хөл хөдөлгөөн хязгаарлаж, зарим шаардлагатай үед цэргийн хүчийг ашиглана гэнэ. 1974 он хүртэл цэргийн дэглэмтэй байсан тус улс "ардчиллыг боомилох" арга хэмжээ авахгүй хэмээн онцлон тэмдэглэжээ. Тус улсад 642 тохиолдол бүртгэгдээд байгаа.

01:30 Зөвхөн 3-р сарын 18-ны өдөр дэлхий даяар 12 мянга гаруй нислэг цуцлагдсан байна. Коронавирустэй холбоотойгоор хамгийн их хохирол амсаж буй салбар нь агаарын тээвэр болоод байгаа билээ.

2020 оны 3-р сарын 18

23:30 АНУ-ын хамгийн том гурван автомашин үйлдвэрлэгчид болох Ford, Chrysler, General Motors тодорхойгүй хугацаагаар бүх үйлдвэрүүдээ хааж байгаагаа зарлалаа.

22:10 Мэргэжлийн теннисийн холбоод ATP, WTA нэгдсэн мэдэгдэл гаргаж, бүх тэмцээн, уралдааныг 6-р сарыг хүртэл хойшлуулж байгаагаа зарлалаа.

21:10 Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд 30 минутын дотор шинжилгээний хариу гаргах чадалтай оношлуурыг бүтээснээ зарлалаа.

20:00 Судлаачдын мэдээлснээр эмнэлэгт хандаж буй халдвартай иргэдийн дунд халуурах, ханиалгахаас гадна дараах шинж тэмдэг түгээмэл илэрч байгаа гэнэ.
- Ходоод өвдөх, хоол шингэхгүй байх
- Хоолны дуршил багасах
- Дотор муухайрах
- Толгой эргэх


19:20 Европын Холбоо хилээ 30 хоногийн хугацаатай хаах албан ёсны шийдвэр гаргалаа. Энэ хооронд зөвхөн хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон бусад чухал шаардлагатай бараа материалыг л нийлүүлэхийг зөвшөөрнө.

18:30 Истанбулаас Улаанбаатар чиглэлд 252 иргэнийг тээвэрлэсэн тусгай үүргийн нислэг онгоцны буудлаас хөөрлөө.

18:20 Дэлхийн хамгийн том амьд хөгжмийн фестивалиудын нэг Glastonbury 2020 цуцлагдлаа.

17:00 Facebook нийт 45 мянган ажиллагсдадаа Covid 19-ийн үеэр 1000 долларын нэг удаагийн бонус өгнө гэдгээ мэдэгдлээ. АНУ мөн 18-аас дээш насны иргэдэдээ буцалтгүй дэмжлэг үзүүлж, бэлэн мөнгө тараахаар судалгаа хийж байгаа гэнэ.

16:02 Филиппин улс ирэх 6 сарын хугацаанд эрүүл мэндийн онц байдал зарлалаа. Мөн зэвсэгт хүчин томоохон хотуудыг хамгаалалтанд авч, нийгмийн аюулгүй байдлыг хангана гэнэ.

15:35 Иран улсад нэмж 137 үхлийн тохиолдол бүртгэгдснээр нийт нас баралтын тоо 1000 давлаа. Одоогоор тус улсад 17 мянган тохиолдол, 1135 нас баралт бүртгэгдээд байна.

15:00 Хэрэглээний зээлд ямар зээлүүд багтаж байгаа талаар эндээс уншаарай.

14:30 Монгол Банк, Сангийн яамнаас мэдэгдэл хийж, хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд үндсэн төлбөр болон хүүнээс чөлөөлж байгааг зарлалаа.

14:10 Саудын Араб хувийн хэвшлийн бүх байгууллагуудын үйл ажиллагааг 14 хоног зогсоох шийдвэр гаргалаа. Тэд эрчим хүч, ус харилцаа холбооноос бусад бүх салбарыг зайнаас ажиллах боломжтой гэж үзжээ. Одоогоор тус улсад 171 тохиолдол гараад байгаа.

13:50 Тайван улс оршин суугчийн иргэншилтэй эсвэл дипломат үнэмлэхтэй иргэдээс бусад гадаадын зорчигчдыг эх орондоо нэвтрүүлэх байхаар шийдлээ.

13:22 Хойд Америкийн Үндэсний Хоккейн лигээс анхны вирусын тохиолдол илэрлээ. Оттава Сенаторс клубын тамирчнаас халдвар илэрсэн ч нэрийг нь ил гаргаагүй байна. NBA, NHL-ийн багууд нэг цэнгэлдэхэд, нэг хувцас солих өрөөг хэрэглэдэг билээ.

12:00 Халдвар авсан хэмээн тусгаарлагдаж байсан Хонгконгийн тэжээмэл гэрийн нохой нас барсан байна. Одоогоор ямар шалтгаанаар нас барсныг ил болгоогүй ч эзэн нь задлан шинжилгээ хийлгэхээс татгалзжээ.

11:44 Киргизстан улс анхны тохиолдлоо зарлалаа. Тус улс өчигдөр хилээ бүрэн хаагаад байсан ч Саудын арабаас өнгөрсөн долоо хоногт ирсэн иргэнээс халдвар илэрчээ.

11:20 Монгол улсад коронавирусын халдварын 6 дахь тохиолдол бүртгэгдлээ. Берлин - Москва - Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчийн түргэн оношлуурын хариу эерэг гарсан байна.

11:07 - Азийн Хөгжлийн Банкаас Монгол улсад коронавирустэй тэмцэхэд зориулан 1,4 сая долларын санхүүжилт олгох болжээ.

11:00 Невада мужаас бүх олон нийтийн газрыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. Ингэснээр Лас Вегасын бүх казино, энтертэйнмент төвүүд хаагдах болж байгаа юм.

10:46 Их Британийн артист коронавирусыг бодит амьдрал дээр ийн дүрсэлжээ :)

10:10 - Болив улс хилээ хаалаа. Тархалт харьцангуй бага байгаа ч Өмнөд Америк тивд урьдчилан сэргийлэх ажлыг түргэвчлэх хэрэгтэй байгааг ДЭМБ-аас сануулсаар байгаа билээ.

09:40 - Их Британийн хамгийн том худалдааны сүлжээ Sainsbury-ээс өнөөдрөөс эхлэн нэг худалдан авагчид "хүнсний ногоо 3 төрлөөс ихгүйг, сүү, 00-ийн цаас, саван зэрэг эрэлт ихтэй бүтээгдэхүүнээс хамгийн ихдээ 2-ыг авах" журмыг танилцуулжээ.

09:00 - Калифорни мужийн амбан захирагч Г.Ньюсом бүх сургуулиудын хичээлийг энэ академик жилийг дуустал хаах төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. Нийт 6,1 сая сурагч, оюутан одоогоор хөл хорионд ороод байгаа юм.

08:00 - Өнөөдрийн байдлаар дэлхийн 165 оронд 198 мянган тохиолдол бүртгэгдэж, 7965 хүн амиа алдаад байна

07:40 - Гольфийн жил бүр явагддаг их дуулгын тэмцээн PGA Championship хойшлогдлоо. Үүнээс өмнө оны эхний их дуулга The Masters мөн цуцлагдсан билээ.

07:20 - Баруун Виржиниа муж анхны вирусын тохиолдлоо зарласнаар АНУ-ын бүх 50 мужид коронавирус бүртгэгдлээ. Одоогоор тус улсад нийт 5000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

06:42 - Их Британийн алдарт Keane хамтлагийн дуучин Том Чаплин коронавирусын халдвар авсан гэдгээ мэдэгдлээ.

06:20 - Испанийн хөлбөмбөгийн лигийн Эспаньол клуб 6 тамирчинд вирус илэрснийг баталлаа. Үүнээс өмнө Ювентус клубын хөлбөмбөгчин Б.Матуиди мөн вирусын халдвар аваад байсан юм.

05:55 - Турк улс ковидын улмаас анхны хүнээ алдлаа. Нас барсан өвчтөн 89 настай байжээ. Одоогоор тус улсад 98 тохиолдол бүртгэгдээд байна.

05:20 - ОУОХ-оос Токио 2020 Олимпийн наадмыг хойшлуулахгүй байхын тулд бүх арга хэмжээг авна хэмээн мэдэгдлээ. Тэд эрх олгох тэмцээнүүдийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зохион байгуулагчидтай бэлтгэл ажил хангах тал дээр нягт хамтран ажиллана гэдгээ баталжээ.

04:40 - Итали дахь нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Нийт өвчлөлийн тоо 27,980-аас 31,506 болж нэмэгдсэн бол нас баралт 24 цагийн дотор 16 хувиар өсч, 2503-д хүрлээ.

04:10 - Disney хүлээлт өндөртэй байсан Марвелын Black Widow-ийн нээлтийг хойшлуулж байгаагаа зарлалаа. Уг кино 4-р сарын 24-нд нээгдэх хуваарьтай байсан юм. Үүнээс гадна The Woman In The Window, The Personal History of David Copperfield Кинонуудын нээлтийг мөн хойшлуулжээ.

03:52 - Гамби улсад анхны тохиолдол бүртгэгдлээ.

03:40 - Бельги улс 3 долоо хоногийн хугацаатай улс даяар хөл хорио тогтоож байгаагаа зарлалаа.

03:20 - Дани улс 10-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглов. Бүх ресторан, кафе, фитнесийн газрууд 3-р сарын 30 хүртэл хаалгаа барих болжээ.

02:50 - NBA-ийн супер од Кевин Дюрант тэргүүтэй Брүүклин Нетс багийн 4 тамирчин коронавирусын халдвар авсан байна. Бусад багууд бүгд хувийн зардлаар тамирчид, албаны хүмүүсээ шинжилгээнд хамруулж эхэллээ.

02:30 - Британийн кино, телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг BAFTA тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Тус арга хэмжээ 5-р сарын 17-нд төлөвлөгдөж байсан юм.

01:44 - Их Британи түүх, соёлын бүх дурсгалт газруудаа 5-р сарын 1 хүртэл хаалаа. Үүнд алдарт Стоунхенжийн дурсгалт цогцолбор багтаж буй.

01:13 - Нийт халдварын тоо 2000-д дөхөж буй Их Британид McDonald's сүлжээ ресторан үндсэн хэсгээ хааж, зөвхөн хүргэлт болон машин захиалгын үйлчилгээгээ үлдээх шийдвэр гаргалаа.

01:00 - Вирус илрээгүй Европын сүүлийн улс Монтенегрод анхны тохиолдол бүртгэгдлээ. 12 өдрийн өмнө АНУ, Италиар дамжин ирсэн 2 эмэгтэй халдвар авчээ.

2020 оны 3-р сарын 17 

22:40 - Аргентин улсад энэ зун явагдах байсан Копа Америка 2020 нэг жилээр хойшлогдлоо.

21:45 - Монако улсын ерөнхий сайд С.Телле коронавирусын халдвар авчээ.

21:21 - Хятад, Иран, Италид нөхцөл байдал ямар байна вэ? Unread нөхцөл байдал хамгийн хүнд буй газруудаас бэлтгэсэн нийтлэлийг уншаарай.

САНАЛ БОЛГОХ: ТЭД ИНГЭЖ ХЭЛЭВ - Хятад, Иран, Италид амьдарч буй иргэд коронавирусын нөлөөллийн тухай

Unread

20:55 - Шинэ Зеландад явагдаж байсан Avatar 2 киноны зураг авалт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Мөн Хойд Америкийн хамгийн том кино театрын сүлжээ AMC 12 долоо хоног хүртэл хугацаагаар театруудаа хаажээ.

20:30 - Евро 2020 албан ёсоор хойшлогдлоо. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 6-р сарын 11-нд эхлэх болж байна. Тус тэмцээн анх удаа тив дамнан 12 улсад явагдах төлөвлөгөөтэй байсан юм. Энэ зун одоогоор хойшлогдоод буй топ лигүүдийн тэмцээн шахагдаж явагдах бололтой.

20:00 - Монгол улсад ахин нэг шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөгсдийн тоо 5-д хүрснийг Эрүүл Мэндийн Яам баталлаа

19:30 - Иранд нас барагсдын тоо 13 хувиар нэмэгдэж 988-д хүрлээ. Үүнтэй зэрэгцэн Иран улс шоронгоос 85 мянган хоригдлыг түр хугацаанд суллаж, аюулгүй байдлыг нь хангах болсон гэнэ.

18:40 - Казахстан улс нийслэл Нурсултан болон Алматы хотуудыг бүрэн тусгаарлаж, хот хоорондын хөл хөдөлгөөнийг хорих шийдвэр гаргалаа. Өнгөрсөн долоо хоног хүртэл нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан тус улсад одоогоор 32 өвчтөн илрээд байна.

18:20 - Малайз улсад коронавирусын улмаас анхны өвчтөн амиа алдсан байна. 60 настай пастор нас барсан гэдгийг холбогдох байгууллагууд баталжээ. 2-р сарын сүүлээр болсон шашины цугларалтанд оролцогсод кластер хэлбэртэйгээр зүүн Өмнөд Азид коронавирусыг тарааж байж магад хэмээн экспертүүд үзэж байгаа юм.

17:40 - Хөл хорионы үед сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, өөдрөг байх нь чухал хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. BBC сэтгэлээ өөдрөг байлгахад дараах зөвлөмжийг гаргажээ.

1. Уншиж байгаа эх сурвалжаа чанаржуул
2. Сошиал медиа хэрэглээгээ багасга
3. Хүмүүстэй тогтмол холбоотой бай
4. Хэт ядрахаас сэргийл
5. Гараа хэт их угаахаас зайлсхий


Дэлгэрэнгүйг эндээс уншаарай


17:10 - Facebook, Google, Linkedin, Microsoft, Reddit, Youtube гэсэн технологийн компаниуд цар тахлын үед хэрэглэгчдийг хуурамч мэдээллээс хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, засгийн газруудтай хамт үнэн зөв, шуурхай мэдээлэл түгээхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдлээ.

16:55 - Австралид тусгаарлагдаад байсан алдарт жүжигчин Том Хэнкс эхнэрийн хамт эмнэлгээс гарчээ. Тэрээр хамгийн анх коронавирус туссан гэдгээ ил мэдэгдсэн оддын нэг юм.

16:19 - Францад зайлшгүй шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх журам хэрэгжиж эхэллээ. Хэв журам сахиулагчид тухайн зорчигчийн хувийн мэдээлэл, зорилгыг батлах баримтыг нэхэж, тодорхойгүй болон хангалттай бус тохиолдолд саатуулах эрхтэй байх гэнэ.

Ерөнхийлөгч Э.Макрон дотоодын бизнесүүдийг дэмжих зорилгоор 300 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийг гаргаж, ус, цахилгаан, газны төлбөрөөс хөнгөлөх шийдвэр гаргаад буй.

САНАЛ БОЛГОХ: КОРОНАВИРУСЫН ТУХАЙ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛСИЙГ А-Я ҮСГЭНД

Unread

15:40 - ОХУ 5-р сарын 1 хүртэл хилээ хааж байгаагаа зарлалаа. Зөвхөн өчигдөр гэхэд тус улсад илэрсэн тохиолдол 50-93 болтол нэмэгдсэн билээ.

15:22 - Өнөөдөр УЕФА-ийн ээлжит бус хурал болно. 55 улсын төлөөлөгчид энэ зуны Европын АШТ-ий ирээдүйг шийдэх учиртай. Дараах гурван төлөвлөгөөнөөс сонголт хийх төлөвтэй байна.

1. 12-р сар хүртэл хойшлуулж, 2022 оны өвөл явагдах ДАШТ-тэй хугацааг нийцүүлэх
2. 2021 оны зун хүртэл хойшлуулах
3. Бүр мөсөн цуцлах

14:30 - Улсын Онцгой Комиссоос хөл хөдөлгөөн хязгаарлах үндэслэл байхгүй гэж үзлээ. Шинээр илэрсэн гурван тохиолдол нь зөөвөрлөгдөн орж ирсэн, ойрын хавьтлын бүх хүмүүсийг хяналтанд авсан гэдгийг онцлов. Мөн маргааш Истанбул руу тусгай үүргийн нислэг гүйцэтгэх шийдвэр гаргалаа.

14:10 - Бизнесийн төлөөлөл, мэргэжлийн холбоод хамтарсан мэдэгдэл гаргаж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахыг хүслээ.

13:45 - Холливүүдийн хамгийн алдартай хосуудын нэг Райн Рэйнолдс болон Блэйк Лайвли нар 1 сая долларын хандивыг коронавирусын эсрэг өргөхөөр болжээ.

13:22 - Энэтхэгийн хамгийн их жуулчин татдаг соёлын өв "Таж Махал" 3-р сарын 31 хүртэл хаагдлаа. Өдөрт 50 мянган жуулчин зочилдог уг өргөө 2018 онд 6,5 сая хүн хүлээн авчээ. Энэтхэг улс мөн өнөөдрөөс эхлэн нэвтрэх виз олгохоо түр хугацаанд хязгаарлаж байгаагаа зарлажээ.

12:50 - Загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг Met Gala албан ёсоор хойшлогдлоо. Тус эвент 5-р сарын 4-нд явагдах хуваарьтай байлаа.

12:33 - G7-ийн орны төрийн тэргүүд Зуны Олимпийн наадмыг цагт нь эхлүүлэхийг дэмжиж байгаа хэмээн Японы ерөнхий сайд Абе Шинзо мэдэгдлээ. Өнөөдөр G7-ийн лидерүүд видео дуудлага хийсэн юм.

12:00 - Harvard Business Review-ээс гэрээс ажиллах үедээ онлайн дуудлага хийхэд баримтлах гол дүрмүүдийг танилцуулжээ.
- Зөв програмаа сонгох
- Интернетээ шалгах
- Микрофон, камераа тохируулах
- Чиглүүлэгчээ сонгох
- Хэн эхлэхийг тохирох
- Яриаг богино байлгахад анхаарах

Дэлгэрэнгүйг эндээс уншаарай

11:30 - АНУ-д коронавирусын эсрэг вакцины хүн дээрх анхны туршилт хийгдэж эхэллээ. Биотехнологийн Moderna компанийн хийж буй туршилтанд 43 настай эмэгтэй сайн дураар оролцжээ.

11:00 - ЭМЯ-аас Монгол улсад гурван шинэ тохиолдол бүртгэгдснийг албан ёсоор баталгаажуулав. Яг одоо Улсын Онцгой Комисс хуралдаж байна.

10:40 - Microsoft дэлхий даяарх бүх дэлгүүрүүдээ тодорхойгүй хугацаагаар хааж байгаагаа зарлалаа.

10:05
- Олон Улсын Олимпийн Хорооноос гишүүн спорт холбоод болон Үндэсний Олимпийн Хороодыг оролцуулсан телеконференцийн зар түгээв. Токио 2020 болон эрх олгох тэмцээнүүдтэй холбоотой мэдээлэл цацна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

САНАЛ БОЛГОХ: КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙ ХАМГИЙН ЧУХАЛ 8 АСУУЛТ, ХАРИУЛТ

Unread

09:40 - "Game of Thrones"-ийн Тормундын дүрээр танигдсан жүжигчин К.Хивью мөн халдвар авчээ.

09:25
- Британийн алдарт жүжигчин Идрис Элба коронавирусын халдвар авсан гэдгээ сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

09:00 - Өнөөдөр 3-р сарын 17. Covid-19-ийн нийт 181,500 тохиолдол дэлхийн 160 гаруй оронд бүртгэгдээд байгаа бөгөөд нас барсан хүний тоо 7100-д хүрлээ. Цар тахлын голомт болоод буй Европ тивд Итали, Испани дахи нөхцөл байдал улам хүндэрч, АНУ, Иран зэрэг улсуудад тохиолдлууд хурдацтай нэмэгдсээр байна. Монгол улсад тусгай үүргийн нислэгээр Сөүл болон Берлинээс ирсэн нийт 3 иргэнд коронавирусын халдвар илэрсэн тухай ЭМЯ-аас өчигдөр 22:50 минутанд албан ёсоор зарлалаа.