Эрчүүдийн тухай эрчүүд нь ярих цаг болжээ. Статистик харвал Монгол улсын хүйсийн харьцаа 49:51 буюу бүсгүйчүүд маань үл ялиг их ч үндсэндээ тэнцүү атлаа яг бодит амьдрал дээр эрчүүд нүдний гэм болсон сонирхолтой үзэгдлийг та анзаарсан уу? Эрчүүд чухам "хаа явчив"? Хурал, чуулган, семинар, арга хэмжээ, шалгалт шүүлэг, үдэшлэг цэнгүүн, тэтгэлгийн өргөдлөөс авахуулаад эрчүүд тун цөөхөн болсон нь хачирхалтай. Чухам үүнд хариулт, тайлбар олохоор Г.Тэлмэн, Б.Дашням, Б.Батзаяа гэх гурван эр эрэлд гарсан тэмдэглэлийн эхний дугаар оршвой.

Хураангуй

03:34. Яагаад эрчүүдийн тухай сэдвээр ярилцах болов?
06:55. Эрчүүд хариуцлага хүлээхэд хангалттай бэлтгэгддэг үү?
10:38. Эрчүүд асуудлаа нээлттэй ярилцаж чаддаг уу?
13:40. Эрчүүд, бүсгүйчүүдийн хооронд ямар ялгаа анзаарагдаж буй талаар
18:00. Хүйсийн 49:51 харьцаа - Боловсролын ялгаа
19:37. Эрчүүдийн ажилгүйдэл ба согтуурлын судалгаа
23:40. Дэлхийн 66 оронд хийгдсэн эрэгтэй болон эмэгтэйчүүдийн боловсролын талаарх судалгаа
26:40. Эрчүүдийн асуудал нь цаашлаад нийгмийн асуудал болох нь
28:09. Сэтгэлзүйн эрүүл мэнд
32:20. Анх ажил дээр гарахад буруу хүлээлтээсээ болж хямрах тохиолдол их
36:00. Ажлын талбарт амжилттай байх талаар
38:30. "Outliers" номын хэсгээс
39:35. Ганцаараа байснаас нэгдэж баг болох нь чухал талаар
40:30. Монгол эрчүүдийн давуу ба сул тал
44:50. Монгол эрчүүд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж хэт их хичээдэг үү?
48:28. Хүмүүсийн дунд хэт гоё сайхан харагдах үзэл хэвээр байгаа талаар
50:55. Эрчүүд хоорондоо яаж өрсөлдөхөө мэддэггүй юу?
54:48. Хүчирхийлэл ба сэтгэлзүйн эрүүл мэндийн судалгаа
57:40. Төгсгөл

"Эрчүүд хаачив?" подкаст маань цуврал болон эрчүүдийн боловсрол, гэр бүлийн харилцаа, хандлага гэх зэрэг сонирхолтой сэдвүүдийг хамарсан нийт 7 дугаар хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа бөгөөд та бүхний санал сэтгэгдэл маш чухал юм шүү.

Подкаст маань дараах сувгуудаар танд хүрнэ.

YouTube

SoundCloud

Apple Podcasts

Google Podcasts

Unread Media