Хэдхэн хоногийн өмнө бид Sky Garden-д саатаж, тэндхийн ажилтантай өвлийн жаврыг үргээн, халуун яриа өрнүүлээд авлаа. Бидний сайн мэдэх Бамбар зайрмагаар бизнесийн гараагаа эхэлж байсан ТЭСО корпораци өдгөө барилгын салбарт ч хүчин зүтгэж, энэ бүтээн байгуулалтыг цогцлоожээ. Тэд дэлхийн барилга архитектурын салбарт тренд болж буй вертикал буюу босоо чиглэлд хөгжүүлсэн ногоон байгууламж бүхий тэнгэрийн цэцэрлэгийг эх орондоо бий болгохоор ажиллаж байгааг сонсоод ихэд олзуурхсанаа нуух юун. Unread энэ өдрийн “Мэдүүштэй” буландаа Sky Garden Resindence төслийг онцлон, таны заавал мэдэх ёстой онцлогуудыг танилцуулж байна.

ТЭНГЭРИЙН ЦЭЦЭРЛЭГЭЭС ЗААВАЛ МЭДҮҮШТЭЙ ЗҮЙЛС 

Юуны түрүүнд “Sky Garden Residence” төслийг “Тэнгэрийн цэцэрлэг” хэмээн нэрийдэж буйг уншигч та анзаарсан байх. Тус төслийнхөн хүүхдүүдийн эрүүл аюулгүй, өсөж хөгжих боломжийг хангах үүднээс “Ирээдүйгээ хайрлая” уриаг эрхэм болгожээ. Тийм ч учраас “Kids first” буюу “Хүүхэд тэргүүнд” үндсэн концепцийг баримталж буй аж. Жишээлбэл, бяцхан үрс маань тоглож байхдаа сорилттой тулгарч, түүнийгээ өөрөө даван туулж, бие даан хөгжих боломж бүхий нөхцөлийг бүрдүүлсэн нь таалагдлаа.

Хүүхэд төдийгүй хүн төвтэй байх нь тэдний гол үзэл баримтлал. Иймээс нийт үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангасан хэд хэдэн нөхцөлийг тусгайлан гаргасан байна. Миний хувьд хамгийн сонирхолтой санагдсан нь хэрвээ оршин суугч хүсвэл хөршүүдтэйгээ, өөр бусад хүмүүстэй таарахгүйгээр гэртээ орох боломжтой юм билээ. Нөгөөтэйгүүр бусадтай илэн далангүй, нээлттэй харилцах, хотхондоо зугаацах боломжийг хангаж, нийт талбайн 30 хувь нь барилга байгууламж, 70 хувь нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай байхаар төлөвлөжээ.

Эдгээрээс онцлууштай нэг шийдэл нь өвлийн улиралд ч зуны цэвэр агаарыг хүртэж болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн бичил цэцэрлэгт хүрээлэн болох Winter Garden юм. Өмнө нь бид энэ талаар гадаадын орнуудын жишгийг л харж байсан бол уг төслийнхөн Монголд анх удаа Winter garden буюу өвлийн цэцэрлэгийг цогцлоож буй аж. Олон улсын стандартаар авч үзвэл уг бүтээн байгуулалтын гадна ба доторх орчин, тохижилт, оршин суугчдынх нь сэтгэл ханамж дээд зэрэгт барих нь чухал гэж үздэг. Жишээлбэл, Сингапурт байрлах томоохон Winter Garden-ийн хувьд байгальтай шууд холбогдох буюу эргэн тойрон ой мод, ургамал амьтнаар хүрээлэгдсэн байдаг байна. Үүнээс гадна, оршин суугчдынхаа амралт, чөлөөт цагт зориулсан зөв зохион байгуулалт бүхий гудамж талбай, үйлчилгээний төв зэргийг нэг дор цогцлоосон нь төгс шийдэл болжээ. Ерөөсөө л Winter Garden бол жавар тачигнасан өвлийн цагт ч таныг зуны орчинд аваачиж, тав тухыг мэдрүүлнэ гэсэн үг.

“Sky Garden Residence”-ийн хувьд өвлийн цэцэрлэгээс гадна, зөвхөн оршин суугчдадаа зориулсан үйлчилгээний төв, мини гольф, хиймэл нуур, усан толио, скэйтбордын талбай зэргийг шийдэж өгсөн. Иймээс ландшафтыг нь дурдахгүй өнгөрч болохгүй мэт санагдлаа.

Хүн бүрд орон сууц гэдэг тав тухтай амьдралын зориулалтаас гадна эдийн засгийн хувьд цаг хугацаа өнгөрөх тусам өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт болдгоороо онцлог. Тиймдээ ч “ТЭСО пропертис” группийн ажилтан “Бид барилгынхаа чанарыг нэн тэргүүнд тавьж, хийц, ашиглагдаж буй материал бүрээ чанарын өндөр шаардлага хангасан байхад анхаардаг. Тиймээс үйлчлүүлэгчдийн маань хувьд амьдарч буй байр нь үеэс үед дамжуулдаг өв хөрөнгө байгаасай, үргэлжид үнэ цэн нь өсөөсэй гэж хүсдэг” хэмээсэн юм.

Архитектур төлөвлөлтийнх нь онцлууштай 8 шинж

Үнэ цэнийг эрхэмлэн бүтээгчид 

ТЭСО корпораци гэхээр шууд л зайрмаг санаанд тань орж байгаа биз. Мэдээж тэд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бизнесийн талбарт томоохон байр суурь эзэлдэг. Үүгээр ч зогсохгүй тэдний бизнес өдгөө олон салбарт өргөжин тэлсний нэг нь үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн “ТЭСО Пропертис” ХХК юм. Тэд зүгээр нэг орон сууц барьж, нийлүүлэх бус дэлхийн стандартыг хангасан тав тух, үнэ цэнийг эрхэм болгон Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарыг хөгжүүлэх үнэнхүү зорилготойгоор ажиллаж байна. Sky Garden Residence төслийн ерөнхий менежер Б.Дэндэвсүрэн “Өвлийн улиралд Улаанбаатарт утааны асуудал их яригддаг тул бид оршин суугчдынхаа тав тухтай байдалд үндэслэн хотхондоо өвлийн цэцэрлэг бий болгохоор төлөвлөсөн. Үүн дотор халуун орны 100 гаруй нэр төрлийн мод, бут сөөгийг тарьж ургуулах, арчлах судалгааны ажлуудыг хийж байна. Архитектур төлөвлөлтийн хувьд хүндрэлтэй зүйлүүд олон гарч байгаа ч гаднын инженер, дизайнерууд мэргэжлийн баг хамт олонтой хамтарч байгаа” хэмээжээ.

Төгсгөлийн оронд 

Нэг үе хүмүүс орон сууц худалдаж авахдаа халуун ус, халаалт, тог цахилгааны асуудлыг их анхаарч сонголтоо хийдэг байсан нь аль хэдийн ард хоцорчээ. Өдгөө үүнээс хол давсан тав тух, тохилог орчин бүхий олон улсын стандартад нийцсэн дээд зэрэглэлийн байр, орон сууцнууд ашиглалтад орж байна. Өөрийн биеэр хараад уулга алдсан хүний хувьд үзсэн харсан, ярилцаж дуулснаа элдэв хачиргүйгээр буулгасан нь энэ юм шүү.


Дахиад хэдэн жилийн дараа энэ бүхэн яаж өөрчлөгдөх бол гэдгийг тааж хэлж чадахгүй нь. Гэхдээ тааварлашгүй бүхний цаана хариулт заавал бий. Үүнийг бүтээгч, шинийг эрэлхийлэгч, манлайлагч, хөдөлмөрч хамт олон тайлна гэдэгт итгэж байна.