Бид “Techworm” булангаараа сонирхолтой бүтээгдэхүүн, апп-уудыг тоймлон видео хэлбэрээр хүргэж байгаа билээ. Энэ удаа бид өдөр тутмын олон хэрэгцээт үйлчилгээг нэг дор багтаасан SuperUp аппликейшнийг онцолж байна. Уг аппликейшнийг ашиглан өдрийн хоол захиалах, хандив өгөх, хямдралын купоноор худалдан авалт хийх, дэлгүүр хэсэхээс эхлээд The Voice of Mongolia нэвтрүүлгийн оролцогчдын мэдээллийг урьдчилан харах, дуртай оролцогчдоо бэлэг илгээх, түүнчлэн хагас финалын оролцогчдод санал өгөх зэрэг маш олон үйлдлийг хийх боломжтой. Та апп-ийг хэрхэн ашиглахыг бидний бэлтгэсэн тойм бичлэгээс үзээрэй! Видео тоймыг Unread-ийн CEO Б.Батзаяа (Зак), SuperUp-ийг төлөөлөн Э.Ренчиндорж (Ринч) нар хийлээ.

Хураангуй:

00.55. Аппликейшний товч танилцуулга

02.45. SuperUp руу орлоо

05:14. #СТА тоглож үзэв

05:55. Бичлэг үзэж буй хүн бүрд урамшууллын купон

06:40. Илүү боломж - The Voice of Mongolia мини аппликейшн

10:59. Banana Mall худалдан авалт

11:22. Дүгнэлт

12:10. Төгсгөл

#ЧинийАЗЧинийГарт