Он солигдоход хэдхэн цаг үлдсэн энэ баярт цаг мөчид бид подкастынхаа ээлжит дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн зочин бол хэдхэн хоногийн өмнө Youtube-д тавьсан "Never" дуу нь Монголын хөгжмийн чаартуудыг өнгөлж буй авьяаслаг залуу дуучин Амра юм. Бид энэхүү дугаараа түүнийг гадагшаа сургуульдаа явахаас нь өмнө намар бичсэн билээ.

EPISODE 2

Голдуу англи хэлээр дууны үгээ бичдэг түүнийг залуучууд “Take me there”, “Never” зэрэг дуугаар сайн мэднэ. Тэрээр санхүүгийн шинжээч мэргэжилтэй бөгөөд өдгөө Япон улсад магистрт суралцаж байгаа юм. Бид түүнтэй Японд амьдарч, суралцах тухай, сурах ба бүтээл хийх хоёрыг яаж хослуулдаг талаар, Монголын хөгжмийн зах зээл, залуу уран бүтээлчдэд тулгардаг хүндрэл бэрхшээлүүд гээд олон сэдвээр илэн далангүй, хөгжилтэй яриа өрнүүллээ.

хураангуй

1:00- MBA суралцаж буй сургууль,

2:00- Студид анх дуу бичүүлсэн талаар

5:40- Medium дээр блог бичиж эхэлсэн

7:30- Японд анх очоод төрсөн сэтгэгдэл, Япон хүний талаар, Япон дахь оюутны амьдрал

16:40- Япон хүмүүс бага зэрэг хөндий, зайтай байдаг

18:25- Ази профессор, Ази оюутан

19:30- Төгсөөд ажиллах төлөвлөгөө

21:20- Судлаач оюутан тэтгэлгийн талаар, сургууль хайсан талаар

24:10- Залуу уран бүтээлчид нэг нэгнийгээ их дэмждэг

25:10- MV-тэй дуу цацах чухал

26:10- “Санхүүгийн салбарын” зан

28:15- Дуучин болон дуу зохиогч, дуу бүтэх процесс

31:10- Үг бичих талаар. Өөртөө итгэх чухал

32:40- Дууны ая их чухал байдаг

35:30- Дуучдад тулгардаг хүндрэл

37:15- Хоббигоо давхар авч явах

38:00- Мөнгийг нь өгөөд чанартай бүтээл хийлгэхийг хүсдэг

39:10- Залуу сонсогчдын шаардлага

39:45- Монголд хөгжим хийхэд нөхцөлд тулгардаг хүндрэл

40:15- Spotify-д дуу хийж үзсэн талаар

41:10- Fulltime artist-уудаар их бахархдаг.

43:35- Шүүмжлээд яахавдээ

43:50- “Төгсгөлд нь жоохон эмэгтэйлэг”


Амратай холбогдох:

Инстаграм

Фэйсбүүк

сонсох/үзэх

Подкаст маань дараах сувгуудаар хүрнэ:

Apple Podcasts
Google Podcasts
Soundcloud
Youtube

Unread Media