Зөвхөн АНУ-д гэхэд жил бүр 10 тэрбум гаруй долларыг хүмүүс "өөрийгөө хөгжүүлэх" ном худалдан авахад зарцуулдаг ажээ. Тэгвэл энэ тоо Монголд хэд байгаа бол? Дээрх дүнгээс хавьгүй бага ч чамлахааргүй тоо ард нь нуугдаж буй байх. Энийг уншиж буй таны шүүгээнд ч дор хаяж нэг ном байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, суралцах сонирхолтой та бүхэнд зориулан Unread-ийн зүгээс "1% Better Everyday" буюу "Өдөр бүр 1%-иар өсөж хөгжье" гэх сошиал аяныг эхлүүлж байна. 

Яагаад 1%-ийн өөрчлөлт чухал вэ?

Амьдралдаа өөрчлөлт хийхдээ бид үргэлж үр дүн нь бусдыг алмайруулах хэмжээнд байлгахыг хүсдэг. Хэсэг хором бадарсан урам зоригтоо эрдэж, Олимпийн тамирчдын бүтээж чадаагүй биеийг ч өөртөө хүсэх нь бий. Жингээ хасах, бизнесээ босгох, дэлхийгээр аялах гэх мэт бидний олон зорилго хаалганы босго давж амжилгүй хаягдсан түүх бишгүй.

Тэгвэл, түүний оронд өдөр бүр 1 хувиар сайжирдаг байсан бол яах уу? Эхэндээ зарим хүмүүст зүгээр сууснаас ямар ч ялгаагүй мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ алсдаа өнөөх "Олимпийн тамирчдын эрүүл бие, мах бодь"-ийг бий болгох нууц байхыг ч үгүйсгэхгүй.

Хэрвээ нэг жилийн турш өдөр бүр 1 хувиар ахиц гаргавал та жилийн дараа 37 дахин сайжирсан байх болно.

1% everyday

Эхэндээ 1 хувиар сайжрах эсвэл 1 хувиар ухарсан эсэхийн ялгаа нь танд бараг мэдрэгдэхгүй. Өнөөдөр юу ч хийлгүй зүгээр суусан ч таны амьдралд шууд илрэх сөрөг үр дагавар байхгүй. Гэвч цаг хугацааны туршид өдөр тутамдаа 1 хувиар буюу маш бага зөрүүгээр илүү ухаалаг шийдвэр гаргасан хүмүүс ганцхан жилийн дараа гэхэд бусдаас хамаагүй хол "үсэрсэн" байх болно.

Тиймээс бидний challenge таныг өдөр тутамдаа хэдхэн минутын дотор хийх боломжтой маш бяцхан, амархан үйлдлүүдээс бүрдэх юм. Сарын дараах та, сарын өмнөхөөсөө хавьгүй илүү сайжирсан байх болно гэдэгт итгэлтэй байна.

Таалагдаж байна уу? Тэгвэл яг одоо эхэлцгээе!

Дээрх постеруудыг ашиглан та өөрийн ахицыг хянахаас гадна найзуудаа дуудан хамтдаа ч хөгжих ч боломжтой шүү.

Challenge-ийн ахицаа хянахад туслах постеруудыг эндээс татаарай.

Unread

Түүнчлэн "Unread Community" хэмээх өсөж, хөгжих тэмүүллээр дүүрэн залуучуудын групп байдгийг та мэдэх үү? Манай challenge-ийн үндсэн "фронт" энэ группт байгаа юм шүү.

Яг одоо "Unread Community" группт элсэх

Unread

Хэрвээ танд сайжруулахыг хүсэж буй өөр нэгэн дадал байгаа бол үүнийг ашиглан ахицаа хянаарай.

Ямар ч шинэ дадлыг хэвшүүлэхийн тулд 2 минутын дотор хийх боломжтой байх ёстой хэмээдэг. Хэн ч 1 минут дасгал хийж, 1 хуудас ном уншиж, 1 хувцсаа хаяж чадна шүү дээ. Хэдий жижигхэн ч нэгэнт зөв хийгээд эхэлбэл цаашид улам хялбар болдог. Улмаар бага багаар хугацааг нь сунган явснаар нэг л мэдэхэд та хүссэн дадлаа хэвшүүлсэн байх болно.

Дээрх challenge-ийн үндсэн санааг "Atomic Habits" номоос авав.

Atomic Habits