"Unread Today" долоо хоног тутмын сонины маань ээлжит дугаар таны гарт хүрч байна. Бид энэ удаагийнхаа дугаараа "Дэм дэмэндээ" хэмээн нэрлэж найз нөхдийн ач тусыг магтан дууллаа.

Капитрон банктай хамтран долоо хоног тутмын сониндоо хүргэж буй тухайн долоо хоногийн онцлох сэдвүүдийг 10 тоогоор хүргэдэг “10 Numbers” булангийнхаа энэ удаагийн дугаараар “Найзын ач тус”-ыг 10 тоонд багтаан танд хүргэж байна. Зуун төгрөгтэй явснаас зуу найзтай явцгаая.

150 харилцаа

1990-ээд оны үед Английн антропологич Робин Данбар нэгэн сонирхолтой онол дэвшүүлсэн нь хожмоо түүний нэрээр “Данбарын тоо” (Dunbar’s number) хэмээн алдаршжээ. Энэхүү онол нь бид нэгэн насандаа хэр олон хүнтэй найз нөхдийн харилцаа тогтоох боломжтойг тодорхойлохыг оролдсон байна. Тэрээр дундаж хүний тархинд судалгаа явуулан хүн дунджаар 150 утга учиртай харилцааг тогтоох боломжтой гэж үзсэн аж. Тус онолын дагуу эдгээр 150 хүнийг дотор нь хэд хэдэн түвшинд хуваадаг.

Эхний 50 нь таны найзууд буюу та урилгагүй тэдний аль нэгнийх нь төрсөн өдөрт очсон ч эвгүй байдалд орохгүй гэсэн үг. Удаах 15 хүн бол таны хувьд сайн найзууд. Тэдний амьдралын нарын ширийн зүйлсийг та мэдэх шиг тэд ч таны амьдралыг мэднэ. Харин дараагийн 5 хүнээс та бараг л юугаа ч нуухгүй бөгөөд тэд ч танаас нуух зүйл үгүй. Энэ 5 хүн бол хамгийн онц эрхэм хүмүүс. Бидний амьдралд хамгийн нөлөөөтэй эдгээр хүмүүсийн ач тусыг үнэлж барамгүй билээ.

50 хувь

Хүн бүхний анхаарлын төвд ороод буй сэтгэл зүйн эрүүл мэндийн чухал нэгэн орц нь найз гэнэ. Тодруулбал, олон найзтай байх нь сэтгэл гутралаас аврах боломжтой гэдгийг Psychoneuroendocrinology сэтгүүлийн судалгаагаар баталжээ. Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой баримт дурдахад, өнөр өтгөн хүрээлэлтэй хүмүүсийн сэтгэл зүйн эмгэгт өртөх магадлал нийгмээс тусгаарлагдах дуртай байдаг нэгнээс даруй 50 хувиар бага байдаг аж.

22 хувь

“Зуун төгрөгтэй явснаас зуун найзтай яв” гэдгийн үлгэр зөвхөн мөнгө санхүүгээр дуусдаггүй бололтой. Учир нь олон найзтай байх нь зуу наслахад ч нөлөөлдөг байх боломжтой аж. PLOS Medicine сонины явуулсан судалгаагаар олон найзтай, тэр дундаа сайн найзтай хүмүүс бусдаас 22 хувиар урт насалдаг болох нь батлагдсан байна. Найзуудын бий болгодог сайн сайхан чанарууд бидний бие махбодод хүртэл нөлөөлдөг гэсэн үг.

10 мм м.у.б

“Journal of the American Heart Association”-ээс найз нөхдийн хүрээлэлгүй, нийгмээс тусгаарлагдах нь хүний зүрх судалсны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг бол сайн найзуудтай байх нь зүрхний олон өвчин эмгэг, тэр дундаа цусны даралтыг илт буюу 10 мм м.у.б (миллиметр мөнгөн усны багана)-ын хэмжээтэй бууруулдаг болохыг онцолжээ. Сонирхуулахад, манай орны нийт насанд хүрэгчдийн 40 хувь нь цусны даралт ихсэх өвчтэй байдаг гэсэн судалгаа байдаг билээ.

30 минут

Найзуудынхаа дэргэд хүндхэн дасгал хөдөлгөөн, шандас сорьсон зүйлс хийхэд түүнийг тэсвэрлэх чадвар 30 минутаар илүү байдгийг баталсан сонирхолтой судалгааг Английн алдарт Оксфордын Их сургуулиас явуулжээ.

Найз нөхөдтэйгөө хамт янз бүрийн дасгал, сорилт (challenge) хийж гүйцэтгэхэд хүний тархинд эндорфин буюу “Байгалийн өвчин намдаагч” их хэмжээгээр ялгарснаар өвдөлт тэсвэрлэх чадвар нь илт нэмэгддэг гэнэ. Жаахан хүүхдүүд ганцаараа гүйцээж чадахгүй байсан хичээл, даалгавраа найзуудтайгаа зэрэгцээд хийхээр давж гардгийг бид “барьцах” гэж хэлдэг ч үнэндээ тэр нь ийм учиртай байж таарах нь.

40 хувь

Найз нөхдийн өргөн хүрээлэлтэй хүмүүс цөөхөн найз нөхөдтэй хүмүүсээс 40 хувиар илүү дархлаатай байдгийг Psychological Science сэтгүүлд дурджээ. Халдварт өвчин, ханиад томуунаас эхлээд вакцинд хүртэл тэдгээр хүмүүсийн бие илүү эсэргүүцэлтэй байдаг гэсэн үг.

2.5 дахин

Эерэг дадал зуршлыг сайшаадаг найз нөхөд, хүрээлэлтэй хүмүүс эрүүл амьдралын хэв маягтай байх магадлал бусдаас 2.5 дахин өндөр байдгийг Харвардын Их сургуулиас явуулсан судалгаанд дурджээ. Түүгээр ч зогсохгүй тэдгээр хүмүүсийн тамхинаас гарах магадлал нь ч мөн 2.5 дахин илүү байдгийг онцолсон байна. Монголчууд бидний хэлж заншсан “Сайныг дагавал сарны гэрэл...” гэдэг зүйр цэцэн үг огт оргүй хоосон үг биш бололтой.

3 жил

Найзтай хүний оюун ухааны хөгшрөлт ч удаан явагддаг байна. Тодруулбал, төдийлөн олон найз нөхөдгүй нэгнээс найзын хүрээлэл өргөнтэй хүний оюуны хөгшрөлт даруй 2-3 жилээр хожуу явагддаг буюу American Journal of Public Health сэтгүүлээс явуулсан судалгаанд 70 хувиар бага байдаг гэж дүгнэжээ. Энэ нь сэргээн санах болон сэтгэн бодох чадвар өндөр байхад нөлөөлнө гэж хэлж болох юм. Мөн түүгээр ч зогсохгүй зөнөгрөх өвчин тусах магадлалыг ч бууруулдаг нь батлагджээ.

1/2 цалин

Найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрөөх нь хүний тархинд их хэмжээний допамин (аз жаргалын гормон) болон эндорфин (байгалийн өвчин намдаагч)-ийг ялгаруулдаг билээ. Үүнийг эрдэмтэд хүн цалингийнхаа 50 хувийг нэмж авахад төрж болох аз жаргалын хэмжээтэй дүйцүүлэн илэрхийлдэг.

50 хувь

Найз нөхөд, ойр дотны эрхэм хүмүүстээ зориулах хамгийн нандин бэлгээ Bananamall.mn цахим дэлгүүрээс сонгон Капитрон банкны Just move картаараа төлж, 50% буцаан олголт аваарай.

Дэлхийн шилдэг Samsung, Marshall, Mamibot, Dolce&Gabbana, IsisPharma, Yves Rocher, The Face Shop, Beplain гэх зэрэг 600 орчим брэндийн 27,000 бүтээгдэхүүнээс сонгох боломжтой. Таны гүйлгээ бүрийг урамшуулах Just move картаа Капитрон банкны өөрт ойр салбарт хандан захиалаарай.