МАРГААН ДАГУУЛСАН ЦЭЦИЙН ШИЙДВЭР

Наймдугаар сарын 15-д Үндсэн хуулийн Цэц нэгэн шийдвэр гаргасан нь томоохон дуулиан үүсгэлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан "Засгийн газрын дөрвөөс дээш гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй" гэх заалт нь "Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх бүрэн эрхтэй" гэсэн заалттай харшилж байгаа учраас Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шийдвэр гаргасан нь олон нийтийн дунд талцал үүсгээд байна.

Энэхүү асуудлыг Цэцээр шийдвэрлүүлэхээр анх хандсан ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монгол Улсын парламентын түүхэнд түүхэн өдөр тохиолоо. Үр дүнд ямар ч Ерөнхий сайд өөрийн багаа хэн нэгнээс хамааралгүйгээр, улс төрийн нөлөөгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо. Энэ бол цэцийн их суудлын хуралдааны шийдвэр. Шийдвэр нь тогтоол гэж гардаг. Энэ тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл УИХ үүнийг өөрчлөх боломжгүй. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг, цэг тавилаа. Үүнээс хойш давхар дээл, дан дээлийн талаарх нийгмийн зөрчил, үл ойлголцол байхгүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдье" хэмээсэн байна. Үнэхээр ч Цэцийн шийдвэрийн эцсийн шийдвэр байдаг тул энэ асуудалд цэг тавилаа хэмээн үзэж болох юм. Гэхдээ энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа, шүүмжилж буй хуульчид, судлаачид олон байна. Шийдвэрийг дэмжсэн болон эцэргүүцсэн үзэл бодлын жишээнүүдээс хүргэе:

Mpress.mn: ҮХЦ-ийн гаргасан шийдвэрийн талаар ХЭН, ЮУ хэлэв

Юутай ч ийнхүү Засгийн газрын гишүүд "давхар дээл"-тэй байх боломж бүрдсэнээр Л.Оюун-Эрдэнийн кабинетад өөрчлөлт орох нь тодорхой болж байна. Хэвлэлүүдээр хэн хэн гэдэг УИХ-ын гишүүд сайд болох талаар яригдаж буйг ч нийтлээд эхэлжээ.

Time.mn: Шинэ сэргэлтийн Засгийн газар

News.mn: Л.Оюун-Эрдэнийн багаас явах, үлдэх сайд нар хэн бэ?

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГУТЕРРЕШ МОНГОЛД АЙЛЧЛАВ

Манай гарагийн хамгийн нөлөө бүхий олон улсын байгууллага болох НҮБ-ыг удирддаг эрхэм хэдхэн хоногийн өмнө Монголд айлчлав. А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарих арга хэмжээнд оролцсон юм.

Мөн тэрээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан. Түүнчлэн монгол хүүхдүүдээс монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлсэн НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг хүлээн авснаас гадна бэсрэг наадам үзэж сонирхон, монгол айлаар зочилж, ахуй, соёл, ёс зан заншилтай танилцаад буцав.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хэлэхдээ "Энэ айлчлал манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсний 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жилийн ойтой давхцаж байна. Манай улс нь НҮБ дахь идэвхтэй оролцоогоороо бусад олон оронд үлгэр жишээ болж байдаг бөгөөд энэ удаагийн айлчлал манай улсын олон улсын хэмжээнд эзэлж буй байр суурь, нэр хүндийг бататган харууллаа" гэжээ.

Улс төр судлаачид "Орос Украинтай дайтаад, АНУ-ын том дарга Тайванд айлчлахаас болж Зүүн Хойд Ази тэр чигтээ зэвсэглэж буй энэ цаг үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчлах нь. Их чухал шүү" хэмээн уг айлчлалын ач холбогдлыг тодотгож байлаа.

Нийтлэлч Баабар мөн "НҮБ-ын босс ЕӨК-ийн урилгаар айлчиллаа. Монгол НҮБ-д элссэнээс хойш долоон дарга тодорсны дөрөв нь манайд айлчиллаа. А.Гутерреш Японоос Монголд, эндээсээ Солонгос орно. Зүүн хойд Азийн бүс нутагт Монголын гүйцэтгэж байгаа үүргийг өндрөөр үнэллээ шүү дээ" хэмээн жиргэжээ.


Ubn.mn: Байр суурь: Антонио Гутеррешийн айлчлалын талаар хэн юу хэлэв

iKon.mn: Э.Одбаяр: НҮБ-ын тэргүүний айлчлал нь Монгол Улс нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж ирсний бодит үр дүн

Unread: Олон нийтийн санаа бодлын судалгаанаас онцлох 10 зүйл

TengerTV: Зочин – Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай

Time.mn: Ж.Сүхбаатар: Технократ засаглал бүрдүүлэх гэж байгаа бол популист сайд нарын хэрэг байхгүй

Gogo.mn: Эрдэнэбүрэний УЦС-ын ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулахаар шийдэв

iToim.mn: Элон Маскийн 'SpaceX' компани Монгол Улстай хоёр чиглэлд хамтран ажиллана

Unuudur.mn: Эхний хагас жилд манай улсын эдийн засаг өмнөх жилийн мөн үеийнхээс 1.9 хувиар өсжээ

Unuudur.mn: Л.Энх-Амгалан: 16-гаас дээш насны бүх иргэнд төрийн үйлчилгээг цахимаар хүргэнэ


Гадаад бодлого

Seheeten: НЯГТЛАВ: Тайвань ба том гүрнүүдийн том ашиг сонирхол

The Diplomat: The War in Ukraine: Lessons for Mongolia – Украин дахь дайнаас Монголын сурах зүйлс

iKon.mn: Д.Баярхүү: Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол болчхов уу гэж харж байна


1.Таны ажил улс төртэй хэрхэн холбогддог вэ?

Улс төрийг юу гэж ойлгохоос их хамаарна байх. Өнөөдрийн хувьд зөвхөн ажлаас илүүтэй би өөрөө улс төрийн тогоонд орчихсон ажил амьдрал, дотоод хүн маань тэр чигээрээ холбогдчихсон байна.

Уг нь, би эмч мэргэжилтэй. АУИС-ийг төгсөөд нэгдүгээр амаржих газарт таван жил зүрхний эмгэгтэй ээжүүдийг эх барих эмчээр ажилласан. Цаг үеэ дагаж, хувийн хэвшлийн эмнэлгүүд хөгжиж эхлэх үед би хувийн эмнэлгээ байгуулж, 20 гаруй жил болсон. Энэ хугацаанд жирийн эмч байсан хүний хувьд хувийн эмнэлэг удирдана гэдэг маш хүнд санагдаж, бизнесээ яаж эрхлэхээ мэдэхгүй аж ахуйн аргаар л үзэж явсан.

Эцэст нь, бизнес хийх арга ухаанд суралцах ёстойгоо ойлгож, тасралтгүй суралцсан. Сүүлдээ ганцаараа хөгжөөд олигтой урагшлахгүйг ойлгосон юм. Тэгээд ч манай боловсролын систем академик боловсролд түлхүү анхаарч, амьдрах ухаан, хүүхэд хөгжлийн чиглэлийг хаясан санагддаг.

Мөн ээжүүдийн эрүүл мэндийн боловсрол сул байгааг анзаарч бодлогын өөрчлөлт хийх зорилгоор улс төрд орох шийдвэр гаргасан юм. Ингээд 2020 онд БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Саяхан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд засаг даргын орлогчоос чөлөөлөгдсөн.

2. Улс төрийг залуучуудад ойртуулах чиглэлд хийсэн хамгийн үр дүнтэй ажил?

Намын гишүүн болж, улс төрд ороод удаагүй ч засаг даргын орлогчийн хүрээнд залуус, эмэгтэйчүүдтэй хамтарч хийсэн ажлууд цөөнгүй бий. Хүүхэд залуучуудын төлөө зөвлөлийн дэд тэргүүний хувьд залууст тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх, тэдний дуу хоолойг дамжуулах ажлыг хийж эхэлсэн.

Хамгийн үр дүнд хүрсэн ажил бол 1500 охидод "Манлайлал гэж юу вэ? Өөрөө өөрийгөө хэрхэн манлайлж ур чадвартай хүн болох вэ?" гэх асуултын хүрээнд манлайллаар дамжуулж бусдад нөлөөлөн тусалж сайн сайхан амьдрах боломжтойг ойлгуулах гэж хичээсэн ажлууд болов уу.

3. Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх чиглэлд нэлээд төвлөрч ажиллаж байна. Энэ цаг үед манай нийгмийн хамгийн тулгамдсан асуудал бол бүх шатанд хүний нөөцийн бодлого дампуурсан байдал гэж хардаг. Жишээ нь, оёдлын үйлдвэрт ажилд орохыг хүссэн 100 эмэгтэйг авчирч ажиллуулахад, ганц хүн л тогтвортой ажиллаад үлдэж байна. Нэг талаас цалингийн түвшин бага, нөгөө талаас сонгуулийн амлалтын үр дүнд эмэгтэйчүүд хүүхдийн мөнгөөр амьдраад байна гэх шалтгаан хэлдэг.

Гэхдээ манай эмэгтэйчүүдэд үүнээс илүү амьдарч чадна гэх хүсэл тэмүүлэл, өсөж хөгжье гэх хандлага үгүйлэгдэж байна. Тэдэнд дэмжлэг чиглүүлэг хэрэгтэй. Үүний төлөө БЗД-ийн Иргэдийн хурлын эмэгтэй төлөөлөгч нар эмэгтэйчүүд зорилготой, нэг нэгнээ дэмжиж хөгжүүлж чаддаг гэдгийг харуулах зорилгоор ажиллаж байна даа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш: Би Монголын энхийг сахиулагчдын дэлхий даяарх энгийн иргэдийг хамгаалж буй хүчин зүтгэлийг хүндэтгэж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ээр тооцож үзвэл Монгол Улс дэлхийд энхийг сахиулах үйл ажиллагаанд хамгийн өндөр хувь нэмэр оруулж буй юм.

Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.