Өдөр тутамдаа ашиглаад байдаггүй цахим шууудангаа саяхан нэг өнгийж харлаа. Ирсэн цахим шуудангийн ихэнхийг спортын бооцоот таавар буюу бэтийн платформуудын хамтран ажиллах санал эзэлж байх юм. И-спортоор дагнасан, олон мянган дагагчтай YouTube сувагтай болохоор арга ч үгүй биз.
Үүнтэй зэрэгцэн цахим орчинд бэттэй холбоотой асуудал газар авав. Цахим спортын салбарын тогоонд нь чанагдаж байсан хүний хувиар энэ салбараас хоолоо олж буй олон зуун залуус, түүний цаана байх олон мянган үзэгчийн эрх ашгийг хамгаалж энэхүү нийтлэлийг бичлээ. Нийгмийн хэлэлцүүлэгт нэмэр болох биз ээ.
Бүрэн хориглох хуулийн төсөл
Сүүлийн өдрүүдэд цахим мөрийтэй тоглоомыг тэр чигт нь хориглох хуулийг батлах тухай эрчтэй яригдаж байна. Нэр бүхий платформууд болон тэдний зуучлагч нарыг хориглохоор болж, нэн түрүүнд тэдний нэр дээрх олон мянган домайныг нь хаагаад эхэлсэн. Гол үндэслэл нь мөрийтэй тоглоомоос болж өрөнд орж буй залуусын тоо болон энэ чиглэлээр гадагшаа урсаж буй мөнгөн хэмжээ.
Тэр байтугай хууль бусаар VPN ашиглаж энэ төрлийн тоглоомд зуучилж бас тоглосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж. VPN-ээр дамжсан хандалтыг тагнаж, ялгах нь бараг л боломжгүйгээс гадна энэ үйлдэл нь ардчилсан улсын иргэний эрх чөлөөнд асар ноцтой халдаж буй талаар бичих нь илүүц байх.
Цахим спортынхны болгоомжлол
Энэхүү хуультай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Спортын багийн өмсгөл, зураг, рекламд 1xbet, Melbet болон бусад цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. No More Bet…” хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь цахим спортынхонд хүндхэн тусав.
Товчхондоо “цахим мөрийтэй тоглоом”-ыг сурталчлахгүй бол цахим спортын салбар санхүүгийн хувьд хүндхэн байдалд орно.
Өдгөө цахим спортын том төрлүүдэд хамгийн амжилттай яваа Монгол багуудыг бооцоот тааврын сайтууд ивээн тэтгэж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэсэн, хүргэсээр ч байгаа гэхэд хилсдэхгүй. Бэтийн сайтуудыг бид яаж ч ад үзлээ гэсэн энэ бол гарцаагүй үнэн. Дотоодын баг байтугай гадаадын том тэмцээнүүдийг эдгээр платформууд дэмждэг болохыг цахим спортынхон андахгүй мэднэ.
Цахим спортын зах зээл дэлхий дахинд энэ жил нийтдээ 4.8 тэрбум долларын орлого олохоор байгаа бөгөөд үүний бараг хагас нь буюу 2 тэрбум доллар нь зөвхөн цахим бооцооноос орж ирэх судалгаа бий. 2029 он гэхэд энэ тоо өссөөр цахим спортын салбарын орлогын 60 хувийг цахим бооцоо бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, цахим спортоо дэмжье гэвэл амин судаснуудых нь нэг болох цахим бооцоог хориглож болохгүй.
Гэхдээ цахим спортынхонд хонгилын үзүүрт гэрэл бий. Учир нь Засгийн газраас энэ хуулийн төсөлдөө “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, спортын бооцоот тааврыг зөвшөөрч, бусад бооцоот таавар, тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох” гэсэн чигтэй байгаагаа мэдэгдсэн. Эцсийн хууль ямар байхыг хэлж мэдэхгүй ч юутай ч спортын бооцоот тааврыг зөвшөөрөх бөгөөд спорт бэтийн үйлчилгээг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд явуулах шинжтэй. Ядаж л тэгээсэй билээ.
Бооцоот таавар VS Бооцоот тоглоом
Энэ сэдэвтэй холбоотой бидний ойлгох нэн чухал зүйл бол бооцоот таавар ба бооцоот тоглоомын ялгаа.
Бооцоот таавар: Биет спорт (хөл бөмбөг, сагсан бөмбөг, морин уралдаан…) болон цахим спортын (CSGO, Dota 2…) албан ёсны тэмцээнүүдийн үеэр А баг ялах уу, Б баг ялах уу гэсэн асуултад таамаглан хариулах явдал.
Мөн эхний оноог хэн авах вэ, тоглолт хэдэн минутын дотор дуусах вэ, тоглолтын нийт оноо тэгш байх уу, сондгой байх уу гээд нарийвчилсан асуултууд ч бий. Тухайн спортыг сонирхогч хүн өөрийн мэдлэг, салбарын статистик дээр тулгуурлан тааж, мөнгөө байршуулах бөгөөд зөв хариулсан бол мөнгөө өсгөж, буруу хариулсан бол мөнгөө алдана гэсэн үг.
Бооцоот тоглоом: Энгийнээр казинод байдаг тоглоомуудын цахим хувилбар л гэсэн үг. Ихэнх тохиолдолд өрсөлдөгч нараа бодитоор харах боломжгүй учраас бодит хүнтэй тоглоод байна уу, автомат систем буюу боттой тоглоод байна уу гэдгээ мэдэх боломжгүй. Үүнээс л гол асуудал урган гарна.
Жишээ нь, та цахимаар таван гарын муушиг тоглолоо гэж бодъё. Энэ тохиолдолд таны өрсөлдөгчид ямар дөрвөн хүн байгааг дижитал нүүр зураг, нэр усаас өөрөөр мэдэх боломжгүй. Автомат ботууд байгаа бол (ихэнхдээ ийм байдаг) танд хожих боломж бараг л үгүй. 1-ийн эсрэг 4 гэсэн харьцаа шүү дээ. Энэ бол цэвэр цахим залилан юм.
Монгол шиг цөөн хүн амтай, хөгжиж буй эдийн засагтай улсад цахим бооцоот тоглоом шиг хэрэггүй зүйл ховор гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Мэдээж мэргэжлийн түвшинд амжилттай яваа тоглогч нар байх ч сонирхогчийн түвшнийхэн ихэнхдээ дээр дурдсан залилангийн өгөөш болдог.
Хэрвээ бид бооцоот таавар болон бооцоот тоглоомыг ерөнхийлөн нэг өнцгөөр харж, хэт хааж боох юм бол дэлхийд Монголын нэрийг таниулж яваа цахим спортын салбараа хойш татах эрсдэлтэй. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлох вий.
Хожих боломжгүй, угаас хүнийг донтуулах, мөнгийг нь хамахаар бүтээгдсэн бооцоот тоглоомын хажууд бооцоот таавар нь арай барьцтай санагдаж байгаа биз? Үнэхээр л спорт мэддэг хүн бол тоглолтын үр дүнг урьдчилан тооцоолж, таамаг дэвшүүлэх боломжтой. Энэ аргаар нэмэлт орлого биш юм гэхэд өдрийн хоолны мөнгөө олчихдог хүмүүс таны эргэнд тойронд ч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Дахин хэлэхэд спортын бооцоот таавар бол Монгол Улсыг олон улсад таниулж, шинэ үеийнхэнд өнгөлөг харагдуулж байгаа цахим спортын хамгийн том дэмжигч юм.
Бэтийн хэтийн төлөв
Спорт бооцоо гэдэг зөвхөн цахим ч бус мэргэжлийн спортын салшгүй нэгэн хэсэг болсон гэдгийг олон улсад хэдийнээ хүлээн зөвшөөрснийг мөн мартаж болохгүй. NBA, NFL, MMA зэрэг топ лигүүд хэдийнээ албан ёсны платформуудтай хамтран ажиллаж, орлогоо баг, тамирчидтайгаа хуваалцаж эхэлсэн жишиг бий. Ашиг орлого нэмэгдэхтэй зэрэгцэн өрсөлдөөн, чанар, нөлөө улам бүр нэмэгддэг нь санамсаргүй хэрэг биш.
Жишээ нь, АНУ 2018 оноос эхлэн спорт бооцоог албан ёсоор нээлттэй болгож, мужууд нь өөрсдийн зохицуулалтаар зөвшөөрөл олгон татвар, хураамжийн орлогоо цуглуулах болжээ. Одоогоор нийт 39 мужид төрөл бүрийн платформоор дамжуулан бооцоо тавих нээлттэй байна. Ингэснээр АНУ-д тус салбарын орлого тасралтгүй өсөж, 2023 онд түүхэн дээд хэмжээ болох 10.92 тэрбум долларт хүрсэн.
Өнөөдөр бид зөвхөн цахим спортыг онцолж байж болох ч ирээдүйд спортын бизнесээр дамжуулан бий болох орлого, зах зээлийн боломжийг харж, том зургаар нь шийдвэр гаргах учиртай.
Calling for Op-Eds! Та хамгийн халуухан, маргаантай сэдвээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэн нийтлэл бичиж, нийгмийн хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулаарай.
newspaper@unread.today
Б Беркечар 2025.03.17 66.181.161.76
Бид цахим спортын өсөлтийн үе дээр байна. Хэрэв одоо зөв бодлого хэрэгжүүлбэл, ирээдүйд Монгол Улс цахим спортын хүчирхэг төв болох боломжтой. 1XBET шиг дэлхийн хэмжээний компаниудын дэмжлэг бидэнд зайлшгүй хэрэгтэй.
К Кучу 2025.03.17 202.126.89.223
Цахим спортын үнэлэмжийг өсгөх нь чухал. Монголын нийгэмд цахим спортын ач холбогдлыг ойлгуулах нь энэ салбарыг албан ёсны болгож, олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ. 1XBET шиг байгууллагууд энэ санаачилгыг дэмжиж чадна
Ш Ширимдар 2025.03.16 202.126.91.200
Цахим спортын хөгжилтэй улс орнуудын туршлагыг судлах нь чухал. Бид Солонгос, Европын орнуудын амжилтын нууцыг судалж, хэрэгжүүлэх хэрэгтэй. 1XBET гэх мэт компаниуд олон улсын туршлагатай тул бидэнд үнэтэй зөвлөгөө өгч чадна
Т Тумэлун 2025.03.16 202.126.91.137
Олон улсын стандартад нийцсэн зохицуулалт хэрэгтэй. Хэрэв бид хууль, дүрмээ дэлхийн жишигт нийцүүлбэл, гадаадын компаниуд Монголд хөрөнгө оруулж эхэлнэ. 1XBET шиг нэр хүндтэй брэндүүд зөв бодлого хэрэгжвэл хамтран ажиллахад бэлэн
С Сатуктай 2025.03.15 202.55.188.101
Залуучуудын оролцоо, дэмжлэг хамгийн чухал. Өсвөр насныхан, залуу тоглогчдыг дэмжих нь цахим спортын ирээдүйг бий болгох хамгийн том хүчин зүйл. 1XBET шиг компаниуд өсвөрийн багуудыг санхүүжүүлж, тэдний ур чадварыг хөгжүүлэхэд тусалдаг
Х Хукчи 2025.03.15 202.126.91.200
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа амжилтын үндэс. Засгийн газар, хувийн компаниуд хамтран ажиллах нь зөвхөн цахим спортод төдийгүй эдийн засагт ч тустай. 1XBET шиг брэндүүд хууль ёсны орчныг дэмжихэд бэлэн байна
Б Булаган-ага 2025.03.15 122.201.31.242
Хөрөнгө оруулалтыг татах нь салбарыг хөгжүүлэх гол түлхэц. Гадаадын хөрөнгө оруулалт, ивээн тэтгэгчдийн оролцоо цахим спортыг мэргэжлийн түвшинд хүргэнэ. 1XBET шиг томоохон компаниудтай хамтарснаар бид олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтой болно
Х Хачиун 2025.03.14 66.181.161.242
Бооцооны салбарыг зөв удирдвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Хууль ёсны бооцооны үйл ажиллагаа татвар төлж, ажлын байр бий болгож чадна. 1XBET шиг компаниуд энэ салбарыг илүү ил тод, хариуцлагатай болгоход тусалж чадна
Т Тумбинай 2025.03.14 202.126.90.19
Монголын цахим спортын ирээдүй бидний гарт байна. Хэрэв бид зөв бодлого баримталбал, энэ салбарыг дэлхийн түвшинд хүргэх боломжтой. 1XBET гэх мэт томоохон брэндүүд Монголын зах зээлд итгэж, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна.
Ш Шичжуудай 2025.03.13 202.126.90.197
Цахим спортын хөгжилд хувийн салбарын оролцоо чухал. Хэрэв бид бооцооны компаниудын дэмжлэгийг алдвал, олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжоо үгүй хийж байна. 1XBET гэх мэт компаниудын хөрөнгө оруулалт тоглогчид, багууд, тэмцээнүүдийг дэмжих гол хүчин зүйл болж байна.
Б Бадакул-оглан 2025.03.13 66.181.161.163
Монголын цахим спорт дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой. Хэрэв цахим спортын бооцоог албан ёсны болговол олон улсын хөрөнгө оруулалт татах боломжтой. 1XBET гэх мэт компаниудын дэмжлэг Монголын тэмцээнүүдийг шинэ түвшинд гаргаж чадна
Б Берке 2025.03.13 202.126.88.164
Цахим спортод боломж олгоё! Санхүүжилтийн эх үүсвэрийг устгах биш, хууль ёсны болгох нь чухал. Зөвхөн ингэснээр бид цахим спортыг хүчирхэг болгоно
М Минли 2025.03.13 66.181.161.146
Мөрийтэй тоглоомоос урьдчилан сэргийлэх боломжтой. Насны хязгаар, бооцооны дээд хязгаар, хяналтын системийг нэвтрүүлж болно. Харин бүхэлд нь хориглох нь зөв шийдэл биш
Н Несер 2025.03.12 202.126.91.186
Санхүүжилтийн эх үүсвэр хаана байна? Улс цахим спортод хөрөнгө оруулдаггүй, хувийн компаниуд ч мөн адил. Бооцооны компаниуд л үлдэж байна, тэднийг алдаж болохгүй
С Сарубан 2025.03.12 66.181.161.187
Залуу авьяастнуудыг дэмжье. Монголын олон авьяаслаг цахим спортчид санхүүжилтгүйн улмаас гадаад руу явж байна. Бид ирээдүйгээ алдаж байна! 1XBET Team Spirit, OG зэрэг дэлхийн алдартай багуудыг дэмждэг, Монголын тоглогчдыг ч дэмжих боломжтой
Й Йисудер 2025.03.12 122.201.31.54
Бусад орнуудын туршлагаас суралцъя. Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсууд цахим спортын бооцоонд тодорхой хууль тогтоомжтой. Энэ нь салбарыг хөгжүүлж, тоглогчдод боломж олгож байна
А Алагай 2025.03.12 103.212.162.182
Хориглох биш, ил тод байдал ба хяналт хэрэгтэй. Хориг тавихын оронд бооцооны компаниудыг лицензжүүлэх тогтолцоог бий болгож, Монголд үлдэх мөнгийг спортыг хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. 1XBET шиг томоохон платформуудын туршлагыг судлах нь бидэнд ашигтай
Т Тукуз 2025.03.12 66.181.161.35
Бооцоот тоглоом, мөрийтэй тоглоом хоёр өөр. Бооцоот тоглоом нь мэдлэг, дүн шинжилгээнд суурилдаг бол мөрийтэй тоглоом нь цэвэр аз дээр тулгуурладаг. Яагаад цахим спортын бооцоог албан ёсоор зөвшөөрч болохгүй гэж? 1XBET гэх мэт платформууд шударга, таатай нөхцөлүүдийг санал болгодог
И Илбасмиш 2025.03.11 66.181.161.253
Санхүүжилтгүй бол өсөлт байхгүй. Олон цахим спортын баг, тэмцээн бооцооны компаниудаас санхүүжилт авдаг. Хэрэв энэ эх үүсвэрийг үгүй хийвэл манай цахим спортын хөгжил зогсоно. 1XBET аль хэдийн томоохон цахим спортын байгууллагуудтай хамтран ажиллаж байна, ийм түншлэл Монголд ч хэрэгтэй
Э Эрзен 2025.03.11 122.201.23.130
Цахим спорт бол ирээдүй. Бүх зүйлийг хориглохын оронд цахим спортын бооцооны ил тод хууль тогтоомжийг бий болгох хэрэгтэй. Энэ нь салбарыг хөгжүүлэх, авьяаслаг тоглогчдыг дэмжихэд тусална. 1XBET гэх мэт компаниуд дэлхий даяар цахим спортын тэмцээн, багуудыг дэмжиж байна