Энэхүү подкастад бид сонирхолтой, онцлууштай бүтээлүүдийн тухай ном бүтээгчид, уншигчидтай шимтэй яриа өрнүүлэх бөгөөд тэдгээрийн утга агуулга, бичигдсэн арга хэлбэр, үүх түүх, сонирхолтой баримтуудыг хөндөн ярилцах юм.

Unread Media

The Book Cafe of Mongolia-ийн Б.Базарсүрэнтэй хамтран бүтээж буй “Номын жор” подкастынхаа долоо дахь дугаарыг хүргэж байна. Энэ удаагийнхаа зочноор “Миний өссөн монгол ахуй” номын зохиогч, доктор Ширчингийн Баатарыг урьж ярилцсан юм.

1966 их усны үер. Наадамчин олон гэнэ алдаж шаагин асгарах аадар бороонд хүчтэй цохиулж, их усны үерт автжээ. Тэр үед Ш.Баатар нэг ой ч хүрээгүй өлгийтэй хүү байжээ. Улмаар Шаравдорж ах нь өргөж тэврээд, ээж, садангийн хүмүүсийн хамтаар амь тэмцэж яваад төмөр замын далан бараадаж хоног төөрүүлсэн юмсанж. Үүнээс болж балчир хүү усан гүйлгээ өвчин тусаж ижий нь аргагүйн эрхэнд эмэг эхийг нь бараадуулжээ. Балчир хүү сарлагийн түүхий бүлээн сүүгээр угжуулж, өөрийнх нь хэлснээр ёстой л “өөхөнд хучсан бөөр шиг” бөөцийлүүлж хүн болжээ.

Хожмын өдөр тэрээр өөрийг нь бие, сэтгэлийн тэнхээтэй хүн болж төлөвшихөд нөөлөг болсон ачит эмэг эхийнхээ дурсгалд зориулан ном бүтээсэн нь энэ аж. Номыг өнгөц харахад эмэг эхдээ зориулсан, зээ хүүгийн ном мэт боловч гүн ухаж үзвэл жинхэнэ монгол ахуйн "нэвтэрхий толь” гэмээр... Ахуйгаасаа улам алсарч буй энэ цагт уншигч танд "бурам" мэт ном юм.

ПОдкаст сонсох

ӨМНӨХ ДУГААРУУДЫГ СОНСОХ:

"Номын жор" подкаст #1: "Тэнгэрийн цаг болоогүй" туужийн тухай Я.Баяраагийн хамт

"Номын жор" подкаст #2: "8 км 400 м" номын тухай Ч.Ганжавхлангийн хамт

"Номын жор" подкаст #3: "Шөнө" номын тухай Б.Батзаяагийн хамт

"Номын жор" подкаст #4: "25" номын тухай Ж.Тэгшжаргалын хамт

"Номын жор" подкаст #5: "Цасан хөшиг" номын тухай Мө.Батбаярын хамт

"Номын жор" подкаст #6: "Тунгалаг тамир" номын тухай Б.Наминчимэдийн хамт