Өнгөрөгч мягмар гарагт энэ зуны хамгийн өргөн цар хүрээтэй боловсролын арга хэмжээг Americano English-ийн хамт олон Boosted 2024 нэрийн дор амжилттай зохион байгуулсан юм. Тэд уг арга хэмжээгээ жил бүр уламжлал болгон зохиож, урт хугацаандаа боловсролын салбарын Playtime болгох алсын хараатай.
Americano English-ийн зүгээс энэ удаад Tapatrip аялалын компани болон Admitboost нэгдэлтэй хамтран 800 гаруй оролцогч, 30 орчим илтгэгч ментор, 10 гаруй байгууллагатай хамтарсан нь арга хэмжээний цар хүрээг хангалттай илтгэх биз ээ.
Арга хэмжээний үеэр гадаадад тэтгэлэгтэй суралцахаар горилж буй залуус өөрт зориулсан бодитой зөвлөгөө мэдээлэл, боломж болон хөнгөлөлт урамшуулал эдэлж, урам зориг авахын сацуу илтгэгч нар болон дэлхийн томоохон сургуулиудын оюутан, төгсөгчдөөс хувьчлан зөвлөгөө авч, бүтэн өдрийг Зайсан Хилл-ийн террас дээр өнгөрөөсөн билээ.
ЭХНИЙ ХЭСЭГ: КАРЬЕР
1. хэлэлцүүлэг: чиний ирээдүйн ажил
Панелист Б.Тэмүүлэн (After School, Үүсгэн байгуулагч)
Панелист Б.Сод-Од (Nest Education, CTO)
Панелист М.Хатанбүүвэй (Apprentice show-ний оролцогч, Энтрепренер)
Модератор Д.Түшигт-Эрдэнэ (Unread Media, Ерөнхий редактор)
Тэдний хувьд шинэхэн төгсөгчдөөс ажлын байран дээр хүлээдэг ур чадвар, харилцаа хандлагын тухай ярилцав. Мөн эзэмшсэн боловсролынхоо үр шимийг гаргаж, шилдэг мэргэжилтэн болоход туслах үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг өгсөн юм.
2. Ярилцлага: хэрхэн өөрийгөө бүтээж, мөрөөдөлдөө хүрэх вэ?
Tennekaze (Kidult брэнд, Хамтран үүсгэн байгуулагч, Art Director)
И.Анар (Americano English, Үүсгэн байгуулагч, Content Creator)
Тэнүүн бол 2008 оноос хойш энтертеймент салбарт ажиллаж, карьераа тасралтгүй өсгөж яваа артист. Хэрхэн өөрийгөө бүтээж, мөрөөдөлдөө хүрэх вэ? сэдвийн хүрээнд өрнөсөн тус ярилцлагын үеэр тэрээр "Хүссэн зүйлээ олно гэдэг олон удаагийн оролдлого, олон зүйлсийг хийж туршиж үзэж байж тодордог зам. Үнэхээр хүсвэл хийгээд л, оролдоод л байх хэрэгтэй бөгөөд мэдэхгүй зүйл гарвал youtube ашиглаад суралц, хааяа амарч энергиэ нөх" хэмээн зөвлөсөн билээ.
3. workshop with worki
А.Индра (Mongolia Talent Network, Гүйцэтгэх захирал)
Арга хэмжээний эхний workshop-ын сэдэв бол "Хамтдаа мэргэжлээ тодорхойлцгооё". Mongolia talent network компанийн Гүйцэтгэх захирал Индрагийн хувьд оролцогчдод өөрсдийнхөө мэргэжлийн чиглэлийг тодорхойлж, өөрт өгөгдсөн ур чадвараа таних дээр төвлөрсөн интерактив хэсгийг мэргэжлийн бөгөөд тун сонирхолтой байдлаар хүргэж чадсаныг онцлууштай. Оролцогч төвтэй эвентийн хамгийн эхний workshop цаашид өөрсдөө бие даан нэмж дэлгэрүүлэн судлах боломж, чиглүүлэг зөвлөгөөний хамт өрнөж дууссан юм.
ХОЁРДУГААР ХЭСЭГ: ХЭЛ
1. МЭТГЭЛЦЭЭН: англи хэлийг сурах шалгарсан арга аль нь вэ?
Б.Санчир (Англи хэлний багш, Контент бүтээгч)
Д.Санчирмаа (Англи хэлний багш, Артист)
Залуу багш нарын төлөөллүүд шинэлэг сонирхолтой арга барилаар англи хэлийг үр дүнтэй, суралцаж буй хүндээ сонирхолтой байдлаар заадаг. Тэд мэтгэлцээний явцад өөрсдийнхөө сурагчдын түүх болон заах арга барилыг хооронд харьцуулж, ирсэн залуучуудад өөрсдийнхөө сурах арга барилыг олоход нь сонирхолтой байдлаар мэргэжлийн зөвлөгөөнүүд өгсөн билээ.
2. ИЛТГЭЛ: Хэрхэн олон хэлийг хялбар аргаар сурах вэ?
Д.Мишээл (UpShot, Үүсгэн байгуулагч, Fantasia, Хамтран үүсгэн байгуулагч)
Хэрэв гадаад хэл анхлан сурч байгаа бол эрт эхлэх гэхээсээ илүүтэй зөв арга техникийн дагуу, ном журмаар нь сурах нь урт хугацаандаа илүү үр дүнтэй болохыг сүүлийн 20 жил гадаад оронд амьдарч, зургаан гадаад хэл эзэмшсэн Мишээл өөрийн түүх дээрээ үндэслэж, маш сонирхолтой байдлаар хүргэв.
3. workshop with americano english: ямар шалгалтыг яаж өгөх вэ?
Б.Хишигдорж (Americano English, Багш, University of Birmingham)
С.Хулан (Americano English, Багш, University of Messina)
Гадаадын их, дээд сургуульд сурахын тулд мэдээж хэлний шалгалтуудыг сайн өгөх хэрэгтэй. IELTS, TOEFL, Duolingo, SAT- ийн шалгалтуудад зориулсан практик, бодитой зөвлөгөөг хүргэв.
ГУРАВДУГААР ХЭСЭГ: СЭТГЭЛЗҮЙ
1. ЯРИЛЦЛАГА: cэтгэл зүйгээ эрүүл байлгах нь
Э.Энхцацралт (Гэгээмор сэтгэлзүй, Үүсгэн байгуулагч, Сэтгэлзүйч)
М.Ариунгэрэл (Americano English, Educational Lead)
Сэтгэцийн эрүүл мэнд бол бидний амьдралын бүх талбарт нөлөөлөх хүчтэй. Сэтгэл хангалуун, эрүүл амьдрахын тулд сэтгэцийн эрүүл мэнд нэн чухал. Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах нь урт хугацаандаа өөрт тулгарч буй асуудлыг эрүүл бусаар аргацаах байдлаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй.
Тиймээс ч сэтгэлзүйн эрүүл мэндээ сайжруулахын тулд бид нэн тэргүүнд support system буюу дэмжлэгийн системийг бий болгосноор өөрийн тулгарч буй асуудалд шийдэл олох, цаашдаа асуудлыг эрүүлээр даван туулахад тусалдаг тухай энэхүү ярилцлага дээр дурдсан билээ.
2. хэлэлцүүлэг: ГАДААДАД СУРАХАД ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛҮҮДИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛСАН БЭ?
Панелист Н.Тэмүүжин (Будапештийн Технологийн Их сургуулийн төгсөгч)
Панелист Б.Минжин (Tsinghua Их сургуулийн төгсөгч)
Гадаадад сурахад эхний зургаан сарын үеийн түгшүүр, орчин солигдох, дасан зохицох, чих онгойхгүй байх, хүнтэй ярилцахаас төвөгшөөх зэрэг маш олон асуудлууд зэрэг тулгардаг ч энэ үеийг давсны дараа айдас биш инээдэм болсон байдаг. Европын орнуудад оюутан сурагчид цагийн ажил хийх боломжтой байдгаас гадна цалин өндөртэй байдаг ба хэт их ажилласнаас болж хичээл хойш тавигдах эрсдэлтэй байдаг тул ажил амьдралын тэнцвэр, цагийн менежментээ сайтар зохицуулж сурах хэрэгтэй.
СҮҮЛИЙН ХЭСЭГ: ТЭТГЭЛЭГ
1. хэлэлцүүлэг: ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДААС ХЭРХЭН ТЭТГЭЛЭГ ХҮРТСЭН БЭ?
Панелист Ч.Энхбилэг (NYU, Shanghai)
Панелист Ч.Дөлгөөн (Admitboost Founder)
Панелист Х.Тэргэл (Haverford college)
Панелист О.Буянхишиг (Tomujin academy teacher)
Модератор Б.Заяа (Americano Tv - Lead )
Энэхүү хэлэлцүүлгээр тэд тэтгэлэгт хэрхэн хаанаас яаж эхэлж бэлдэх талаар мөн тэтгэлэгт тэнцэхэд өөрийн давуу тал болон сул талаа өөрийн өргөдөл дээр хэрхэн үнэн зөвөөр илэрхийлж гаргах, ихэнх хүмүүс ямар алдааг гаргадаг хийгээд тэдгээрээс хэрхэн зайлсхийх талаарх сэдвүүд дээр шийдэл хөндөж ярилцсан юм.
2. ярилцлага: хамгийн шилдэг боловсролыг аль улсаас авах вэ?
Г.Ундрал (Minerva Их сургуулийн төгсөгч)
3. хэлэлцүүлэг: дэлхийн шилдэг их сургуульд хэрхэн тэнцэх вэ?
И.Анар (Americano English, Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал)
Ц.Өрнөхбаяр (Томужин алтернатив сургууль, Гүйцэтгэх захирал)
О.Ариунзаяа (Ariun Oyun Academy, Үүсгэн байгуулагч)
Б.Солонго (Хүмүүн олон улсын сургууль, Үүсгэн байгуулагч)
Төгсгөлд нь, Americano English-ийн зүгээс хүрэлцэн ирсэн оролцогчдодоо хандан арга хэмжээний үеэрх оролцогчдын дүгнэлт болон дадал зуршлыг жижиг гэлтгүй бий болгож, амьдралдаа зорьсон зүйл рүүгээ ганц сургууль ажлаар хягаарлагдахгүйгээр тууштай байж хүрээрэй хэмээн захисан билээ.
Сонирхуулахад, энтертаймент хэсэгт Up shot star-ийн артистууд болон Roockie хүрэлцэн ирсэн юм.