Энэ жил онцгой зун тохиож байна. Учир нь дэлхий дахинд спортын их наадмууд шил дараалан зохион байгуулагдах нь ээ. Өнөөдрийн нийтлэлээрээ хүн төрөлхтний их баяр цэнгэл болсон Олимпын тоглолт, хөлбөмбөг, зуны өдрүүдийг хүлээж буй хэн бүхэнд сонирхолтой байж болохуйц Олимптой холбоотой мэдээллийг хүргэе.

ОЛИМП БА КОКА-КОЛА

Олимпын бамбарт буухиа бол Олимпын наадмын өмнө зохион байгуулагддаг онцгой арга хэмжээ юм. Энэ үйл ажиллагаа нь энх тайван, эв нэгдлийг бэлэгддэг бөгөөд галт бамбар Грекийн Олимпиа хотоос эхлэн олон хүний гарыг дамжин явсаар Олимп зохион байгуулагдах хотод ирдэг онцлогтой. Харин Кока-Кола 1992 оноос хойш бамбар асаан буухиад оролцож буй хот болгонд сонирхолтой, хөгжилтэй арга хэмжээ зохион байгуулж илүү олон улс орныг хамруулж, дэлхийн хэмжээний арга хэмжээ болгоход тусалжээ.

Эх сурвалж: Japan Times

ОЛИМП БА КОКА-КОЛА

Олимпын хамгийн урт хугацааны, найдвартай, тогтвортой түнш бол Кока-Кола гэдэг нь Олимпын түүхийн туршид батлагдсаар ирсэн билээ. Хамгийн анх 1928 оны Амстердамын Олимпоос эхлээд спортын олон үйл ажиллагаанд Кока-Кола дэмжигч байгууллагаар ажилласаар ирсэн уламжлалтай. Монгол Улсын хувьд ч гэсэн М-Си-Эс Кока-Кола компани нь Олимпын наадмыг 2004 оноос хойш тасралтгүй дэмжин ажиллаж байгаа юм. М-Си-Эс Кока-Кола компани спортын томоохон уралдаан, тэмцээнд оролцох үндэсний баг тамирчдаа дэмжих олон талт хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн ба энэ зун ч хэрэглэгчдэдээ зориулсан хөтөлбөрийг зохиох аж.

Тэд энэ жил Олимпоос гадна 17 дахь удаагийн Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UEFA Euro 2024” болон "Paris 2024 Paralympics" гэх хоёр том арга хэмжээг Централ телевизтэй хамтран хүргэхээр болжээ.

Централ ТВ болон М-Си-Эс Кока-Кола гарын үсэг зурав

УУ, ШАЛГА, ХОЖ

Мөн спортод хайртай, үнэнч хөгжөөн дэмжигч, хэрэглэгч, харилцагч нартаа зориулан энэ зуны олимпын наадмын баяр дээр баяр нэмж “УУ, ШАЛГА, ХОЖ” уриатай хөтөлбөрийг зургаадугаар сарын 1-ээс наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл явуулах нь ээ.

Хөтөлбөрийн тухайд их энгийн. Хэрэглэгчид уусан ундаа, усныхаа бөглөөний кодыг “iCoke” апп дээр уншуулаад, хүрдээ эргүүлэхэд л олон төрлийн бэлгийн эзэн болох боломжтой юм.

Апп татах линк: IOS / Android

Энэ зуны томоохон спортын их наадмуудыг Кока-Колагийн бэлэгтэй хөтөлбөртэй хамт Централ телевизээр хүлээн авч үзээрэй.