Хурим. Энэ бол ихэнх бүсгүйчүүдийн хүүхэд наснаасаа эхлэн сэтгэлдээ тээж, бодолдоо төлөвлөсөн мөрөөдөл биелэх өдөр. Өдрөө товлох, төсвөө бүрдүүлэхээс эхлээд хуримын ёслолд бэлдэх зүйлс дуусашгүй мэт ундрах бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн чухал нь “Хаана хуримлах вэ?” гэдэг асуулт.  

Таатай уур амьсгал, зөв зохион байгуулалт, амттай хоол, тухтай орчин зэрэг нь хуримын ёслолын гол хүчин зүйлс бөгөөд энэ удаагийн нийтлэлээр бид хуримлах газраа сонгохдоо харгалзан үзэх шалгуур үзүүлэлтүүдийг дараах байдлаар хүргэж байна. 

төсөв

Тухайн газрын санал болгож буй төлбөрт ямар ямар үйлчилгээ багтаж буйг нягтлах хэрэгтэй. Ингэхдээ зарим газар аливаа онцгой үйлчилгээ үзүүлэхдээ нэмэлт төлбөр авдаг гэдгийг санаарай. Сонирхуулахад, зарим газарт хуримын улирал намжсан үеэр юм уу эсвэл ням гарагт хуримлавал арай хямд үнийг санал болгодог.

эрт төлөвлөгөө

2019 онд хуримласан нийт хосуудын 40 хувь нь Дашням, Балжиннямтай өдрийг сонгон хуримласан бол 2021 онд уг тоо 30 хувь болон буурсан аж. Өөрөөр хэлбэл, жил ирэх тусам хосууд заавал намрын адаг сарын билэгт сайн өдөр гэлгүйгээр зуны дулаан өдрүүдийг ашиглан гадаа талбайд хуримлахыг илүүд үзэх болжээ.

Харин хуримлах газраа цагийг нь тулгаж судалсны улмаас өөрсдийн хүссэн өдрөө биш аль боломжит өдөр хуримлахаас өөр аргагүйд хүрэх тохиолдол цөөнгүй. Тиймээс эртнээс хуримлах газрынхаа эрэлд гарснаар сонголтын хувьд ч илүү өргөн байх болно гэдгийг санаарай.

хуримын сэдэв

Хуримын ёслол бүрд өөрийн гэсэн уур амьсгал, өнгө төрх бий. Тэдгээр нь хосууд болон гэрч нарын хуримын гоёл, гоёл чимэглэл, хуримын үеэр эгшиглэх дуу хөгжим, хөтөлбөр зэргээс хамааран бүрдэнэ. Жишээлбэл, тансаг зэрэглэлийн зочид буудал нь албан ёсны, ёслол хүндэтгэлийн өнгө төрхийг бүрдүүлдэг бол гадаах орчинд хийж буй хурим нь тухтай, халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэх нь илүүтэй.


зай талбай

Багтаж шингэхээргүй давчуу эсвэл хавийн чимээ цуурайтахаар хэт цэлгэр орчин тийм ч зөв сонголт биш. Хүн тус бүрийн хувийн орон зайг хүндэтгэх үүднээс нэг хүнд 1.2 м2 талбай оногдохуйц зайтай орчин байхад хангалттай. 2023 оны байдлаар хуримын зочдын тоо олон улсад дунджаар 115, харин талбайн хэмжээ дунджаар 138 м2 байв. Хэрэв дотор хуримлаж байгаа бол агааржуулалтын систем нь хэвийн ажиллагаатай эсэх эсвэл хангалттай тооны салхивчтай эсэхийг нягтлахаа мартуузай.


зохион байгуулалт

Энэ бол хамгийн чухал зүйл. Угтан авч буй үйлчилгээний ажилтны инээмсэглэл тэр бүү хэл хоолойны өнгө нь хүртэл зочдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлдөг. Тиймээс тухайн газрын хамт олны хандлага, зоогийн ширээ засалт, орчны эрүүл ахуй, хурим зохион байгуулж байсан туршлага зэрэгт онцгой анхаарал хандуулаарай. Ингэхдээ өмнөх хэрэглэгчдийн сэтгэгдлийг сошиал платформоор дамжуулан судлах нь бодит дүгнэлт гаргахад тустай.


нөхцөл

Хуримын ёслолд бэлтгэх нь олон шат дамжлагатай, нүсэр ажил тул яарч сандран, жижиг зүйлсийг орхигдуулах, үл ойшоох тал хуримлагчдын дунд ажиглагддаг. Тиймээс ёслолын явцад эсвэл төгсгөлд ойлголтын зөрүү үүсгэхгүйн тулд тухайн газрын үйлчилгээний нөхцөл, дүрэм журмыг урьдчилан уншиж танилцан шаардлагатай бол нэмэлт тайлбар аваарай.

аян замын тав тух

Таны хурим хэнд ч таагүй дурсамж болон үлдэх учиргүй. Хэдий байгалийн үзэсгэлэнт газар хуримлахаар товлосон ч тэр хүртэл туулж өнгөрөөх зам нь бартаа саад ихтэй, төөрч будилах эрсдэлтэй эсэх нь анхаарах ёстой бас нэг асуудал.


нууцлал

Заримдаа тухайн газар нэг өдөрт олон арга хэмжээ зэрэг зохион байгуулдаг. Энэ тохиолдолд өөрсдөдөө хэр их орон зай оногдох, бусад арга хэмжээнээс хэр зэрэг тусгаарлагдах талаар тодруулаарай. Гадаа талбайд хуримлах гэж байгаа бол хуримд хамааралгүй хүмүүс алсаас ажиглах боломжтой эсэхийг тооцоолохгүй бол зочдын анхаарлыг сарниулж, тав тухыг алдагдуулна.

баяр хөөр, тав тухыг түгээгч гэрэлт ресорт

Дээрх шаардлагуудад нийцүүлэн ажиллах чадамжтай, найдвартай хамт олныг хайж байгаа бол Гэрэлт ресортыг санал болгоё. Улаанбаатараас зүүн тийш 50км-ийн зайд орших Цонжинболдогт байршилтай Гэрэлт ресорт нь нэг дор 300-500 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, 18х35 хэмжээтэй, бүрэн чимэглэлтэй гадаа асарт хурим, ойн баяр, хурал, сургалт, өдөрлөг, бэсрэг наадам, спортын арга хэмжээ, цолны найр зэргийг зохион байгуулах боломжтой.


Онцлог, давуу тал:

- Арга хэмжээний онцлогт тохирох уур амьсгал, орчин нөхцлийг бүрдүүлнэ
- Мастер тогоочийн гарын хоол
- 1000-2000 хүний багтаамжтай задгай талбай
- Дөрвөн төрлийн сонголттой өрөө, хаус, эко майхан
- Чанарын өндөр шаардлага хангахуйц лед дэлгэц, хөгжим, тоног төхөөрөмж, дууны инженер

Дэлгэрэнгүй мэдээлэл: Gerelt Resort, Mongolia

8885-5191, 9919-7436, 7700-8030

Дээрх зөвлөмжүүдийг дагаснаар хуримын ёслол тань тав тухтай, дурсамжтай, сэтгэл хангалуун болж өнгөрнө гэдэгт найдаж байна.