Бид өмнө нь Дэлхий, тэр дундаа Төв Азийнн шилдэг артистуудын нэг болох Казахстаны реппер Жах Халиб Монголыг зорин ирж буй талаар хүргэж байсан билээ. Тэгвэл түүний тоглолт болоход ердөө дөрөв хоног үлджээ.

Дуу хөгжимд дурлагч таныг тусгайлан бүтээсэн тайз, амралтын хэсэг, төрөл бүрийн хоол, шингэн хүнсний худалдааны гудамж зэрэг нийт 45,000 м.кв талбайд өглөөний 10 цагаас орой 11 цаг хүртэл бүтэн өдрийн гайхалтай хөтөлбөр хүлээж байна.  

Зохион байгуулагч: DD Entertainment
Хаана: HIT PARK
Хэзээ: Наймдугаар сарын 17-нд 10:00-23:00
Тасалбар худалдан авах: shoppy.mn


ЖАХ ХАЛИБ ГЭЖ ХЭН БЭ?

Жах Халиб буюу Бахтияр Мамедов нь Казахстанд төрж өссөн бөгөөд түүний өвөрмөц хэв маяг, сэтгэлд хоногшим дууны үгс нь Оросын хөгжмийн ертөнцөд тэр дороо танигджээ. 2014 онд "Мамасита" хэмээх дуугаараа нэрд гарч, "Лейла", "Медина" зэрэг дуунуудаараа олон сая сонсогчдынхоо зүрх сэтгэлийг татаж байв. Жах Халибийн уран бүтээл нь R&B, хип хоп, реп зэрэг хөгжмийн урсгалуудыг хослуулан, амьдралын утга учир, хайр дурлал зэрэг сэдвийг хөнддөгөөрөө онцлог. Түүний хамгийн олон хүрсэн уран бүтээлүүдийн нэг болох “Созвездие ангела” дуу нь романтик, хөнгөн гунигтай аясаараа сонсогчдод хүчтэй сэтгэгдэл төрүүлж, олон хүний зүрх сэтгэлд хүрч чадсан билээ.

Дэлгэрүүлж унших: Монголыг зорин ирж буй Казахстан реппер Жах Халиб гэж хэн бэ?

Созвездие ангела

Алдарт "Созвездие ангела" дуу нь анх цацагдсан бөгөөд тухайн үедээ Оросын энэ төрлийн хөгжимд шинэ жишиг тогтоосон юм. Энэхүү дуугаар нэрлэгдсэн, түүний хоёр дахь цомог болох "Созвездие ангела" нь албан ёсоор цацагдсанаасаа хойш ихээхэн амжилтад хүрсэн юм. Харин дуу нь цацагдсан өдрөөсөө хойш Оросын топ жагсаалтад багтаж, олон улсад ч хэдэн сая сонсогчтой болж, Жах Халибийн уран бүтээлчийн хувьд чухал эргэлтийн цэг болсон билээ. Сонирхуулахад, "Созвездие ангела" цомгийн хоёр дуу тухайн үедээ багтсан бөгөөд дууны дуугаралт, агуулга нь орчин үеийн поп хөгжимд томоохон нөлөө үзүүлсэн гэж үзэгдэж буй. Түүний тоглолтыг угтаж уг дууг Б.Баярцэцэг, Limit King нар дуулжээ.


Жах Халибийн Монгол дахь анхны тоглолт нь түүний шүтэн бишрэгчид болон хөгжим сонирхогчдын ихээхэн хүлээлтэд буй. Энэ өдөр тэрээр алдартай дуунуудаа толилуулаад зогсохгүй, шинэхэн уран бүтээлүүдээ ч танилцуулж, үзэгчдэд мартагдашгүй бэлэг барих нь тодорхой. Түүний тоглолт энэ зуны төгсгөлд хөгжмийн ертөнцөд шинэ салхи авчирч, гайхалтай мэдрэмж төрүүлэх биз ээ.