Эрт үеэс өнөөг хүртэл Монголчууд цагаан сардаа нямбайлан бэлддэг уламжлалтай. Гэр орноо цэвэрлэж, шинэ дээл хувцсаа өмсөхөөс гадна унаа, хөсөг тэргээ засаж янзлах нь цагаан сарын нэгэн чухал уламжлал. Энэ уламжлал цагийн эрхээр хэлбэр дүрсээ өөрчилсөн боловч хуучны бэлгэдэл хэвээрээ. Нүүдэлчин ёсонд унах морь, өмсөх дээлээ шинэчилж сольдог байсан бол өнөөдөр цагаан сарын баяраар гэртээ шинэ тавилга, хэрэглэл авахаас өгсүүлээд унаа, тэргээ шинэчлэх байдлаар өөрчлөгдсөн байна. 

Нүүдэлчдийн унаа

Өнгөрсөн зуун Монголчуудын хувьд морь нь зөвхөн унаа төдий бус амьдралыг хөдөлгөгч байсан нь гарцаагүй. Харин цагаан сарын баярт зориулж Монголчууд хамгийн тэнхээтэй, хурд, хүчтэй морийг шилж сонгон унадаг. Баярын өдөр шинэ дээлээ сольж өмсөхтэй адил мориныхоо тоног хэрэгслийг ч мөн шинэчилж, алт, мөнгөн чимэгтэй эмээл, хазаар зэргийг бэлтгэх жишээтэй. Хурдтай, тамир тэнхээ, өнгө зүс сайтай морь нь тухайн хүний хөрөнгө чинээ, нэр төрийг илтгэхээс гадна цагаан сарын баяраар ээж аав, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн зочилж буй хэлбэр байж.

Түүнчлэн, шинэ морь унах, тоног хэрэгслийг гоёх нь бусдад сайхан харагдах хүсэл гэхээс илүүтэй шинэ ондоо амжилт бүтээлийн зам мөртэй явах гэсэн эртний бэлгэдэл. Монголчуудын үзэл санаанд эд хэрэглэлээ шинэчилж, тордож, сайжруулна гэдэг сайн сайхан явахын эхлэл бөгөөд буян хишгээ тогтоож, ирж буй оноо өөдрөг угтах бэлгэшээлтэй.

Харин 20-р зууны эхээр баяд, ноёдын зарим нь нарийн хийцтэй, угалз чимэгтэй модон тэрэг ашиглаж, энэ тэргээ Цагаан сарын өмнө засаж, янзалж, гоёдог байв. 20-р зууны дунд үеэс морин тэрэгний оронд автомашин унаж хэрэглэх хүн цөөнгүй болсон аж. Тухайн цаг үед машин нь ховор хэрэглэгдэх тансаг зүйл байсан ч, шинэ жилд зориулан угааж, өнгөлж тордох нь уламжлал хэвээр байсан нь гарцаагүй. Уг бэлгэшээл, уламжлалыг хадгалж Монголчууд бид цагаан сарын баярыг тээршааж, хийх олон ажилдаа түүртэлгүй, шинэ зууны шинэ амьдралын хэв маягтаа тохируулахын сацуу уламжлалт зан үйлээ хадгалж үлдэх нь зүйтэй.

Эх сурвалж: Britannica

Эдлэл хэрэглэлээ шинэчлэх нь дараах бэлгэдэлтэй:

Хувцсаа шинэчлэх нь - Хувь хүний өнгө төрхийг өөрчлөхөөс гадна ирэх ондоо шинэ боломжуудыг бий болгох бэлгэдэлтэй

Гэрээ цэвэрлэх нь – Хуучин муу энерги, сөрөг зүйлсийг зайлуулж, шинэ жилийг амар амгалан угтах бэлгэдэлтэй.

Унаа, тэрэгээ засах нь – Ирэх онд ажил үйлс урагштай, эд баялаг арвин байхыг илэрхийлдэг.

Шинэчлэл ба уламжлал


Lexus брэнд уг бэлгэдлийг илэрхийлэхийн зэрэгцээ өв уламжлалаа хадгалж үлдэхийн чухлыг таниулах зорилготойгоор зурагчин Chayodu-тай хамтран уг зураг авалтыг хийсэн юм. Цагаан сарын уламжлалт зураг авалтууд ихэвчлэн элбэг дэлбэг байдал, баярын ширээ, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал зэргийг харуулдаг. Харин Lexus-ийн энэ зураг авалт зөвхөн цагаан сарын баярыг тэмдэглэх төдий бус, уламжлалын үнэ цэнийг орчин үеийн амьдралын хэв маягтай сүлж илэрхийлсэн нь онцлог байлаа.

Эл санааг дүрслэн харуулахдаа уламжлал болон шинэчлэлийг хоёр эсрэг тал мэт харагдуулах бус, харин тэдгээрийг нэг утсаар холбон харуулсан нь уг зураг авалтын гол онцлог. Lexus зөвхөн орчин үеийн тансаг брэнд төдий бус, эрт үеийн хурдтай, хүчтэй морьтой дүйцэхүйц итгэл даах унаа хэмээх үнэ цэнийг нь таниулж, цаг хугацааны эрхээр бага зэрэг өөрчлөгдсөн уг уламжлалын мөн чанараа алдаагүй үнэт зүйлсийг ийнхүү буулгажээ.