Өөрчлөлт хийх цаг нь ирснийг уриалж байсан шинэ үеийн необанк М банк хэдийн таны дэргэд ирж, дасаж сурснаас илүү тухтай, хялбар бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлээд байна. М банк ялгарлаа шинийг бүтээх сэтгэлгээтэй, санхүүгийн эрүүл мэндийг дэмжих зорилготой, бүрэн дижитал банк хэмээн тодорхойлоод буй. Тэгвэл тэдний банк санхүүгийн салбарт дахин загварчлан нийлүүлээд буй сүүлийн үеийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг сорчлон танилцуулъя. Мэдээж энэ бүхэн дассанаас чинь өөр байх болно.

Санал болгох - Необанк гэж юу вэ?: Банкны шинэ эрин

Unread

Дассанаас чинь илүү хадгаламж


Амралт зугаалга, фестивалд явахаар мөнгөө хадгалах гэхээр л хадгаламжийн хугацаа тохирохгүй, эсхүл бүх мөнгөө нэг дор хадгалахаар явц дундаа хэрхэн зөв хуваарилахаа мэдэхгүй байх асуудал түгээмэл тохиолддог. Тэгвэл М банк хүссэн хугацаагаараа тохируулж болдог уян хатан хадгаламжийг бүтээсэн байна. Мөн амьдралд гарч ирэх олон хэрэгцээ, зорилго бүрдээ тохируулж хэдэн ч хадгаламж нээх боломжтой. Ийнхүү хадгаламжийн хугацаанаас хамаарч зорилгоо тодорхойлдог биш, тодорхойлсон зорилгоо биелүүлэх өдрөөрөө хадгаламжаа нээдэг болсон гэсэн үг.

Дассанаас чинь илүү тохирсон зээл


Хүн бүрд ижилхэн эмчилгээ хийж болохгүйтэй адил хүн бүрийн санхүүгийн нөхцөл байдал ч хоорондоо ялгаатай. Тиймд М банк харилцагч бүрдээ тохирсон дижитал зээлийг санал болгож буй. Санхүүгийнхээ нөхцөлд тохирсон дижитал зээл авахын хамгийн том давуу тал нь өрийн дарамтанд орохоос сэргийлэх явдал тул энэ үйлчилгээ урт хугацаандаа харилцагчдад том давуу тал болж чадах болов уу. Мэдээж зээлийн бүх мэдээллээ хэзээ ч, хаанаас ч утсаараа шалгах боломжтой. Хамгаас таатай нь уг үйлчилгээг авахын тулд цалингаа заавал М банкаар авдаг байх шаардлагагүй.

Дассанаас чинь хурдан шилжүүлэг 


М банкаар шилжүүлэг хийхэд ердөө дөрөвхөн үйлдэл л хангалттай гээд бод доо. Банк дотор гүйлгээний ямар ч шимтгэлгүй, утасны дугаараар ч шилжүүлэг хийх боломжтой.


ДАССАНААС ЧИНЬ ӨӨР


Дассанаа өөрчлөөд үзэх нь санхүүгийн нөхөрсөг харилцааг бий болгож чадах ч юм билүү? М банкны конво тохиргоогоор нэхэмжлэх илгээгээд л нэхэж чадахгүй байсан өдрийн хоолны мөнгөө нөхөрсгөөр авчихаж болно. Түүнчлэн М банкны апп нь уламжлалт банкны хэрэглээ шиг биш өдөр тутмын сошиал апп шиг бүтээгдсэн учраас санхүүгийн үйлчилгээг дассанаасаа илүү тухтай байдлаар авах боломжийг олгохуйц ажээ.

Дассанаас чинь энгийн карт 


Яагаад банкны карт хүртэл хэрэгцээгүй олон зүйлээр дүүрэн байх ёстой гэж? Тэд өмнө нь хэлж байсанчлан үнэхээр л илүүг хасаж чухлыг үлдээжээ. Энэ нь M basic карт юм. Мөн "М-ийн найзууд" маань well being-ийг дэмжих зорилготой cashback урамшууллыг байнга зарлаж буй. Энгийн байх тусам хэрэглэхэд хялбар байх нь гарцаагүй.

ДАССАНААС ЧИНЬ илүү ойлгоно


Тэд бизнесүүдээ ч мартаагүй. М банк бизнес эрхлэгчдийг бизнесээ өргөтгөх, хүчин чадлаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанараа сайжруулахад нь туслах хөрөнгийн зээл, овердрафт, мерчант зэрэг хэрэгцээт үйлчилгээнүүдийг үзүүлж, харилцагчдынхаа бизнесийн нөхцөлийг хамгийн ихээр ойлгож, хамтран ажилладагаараа ялгардаг.

Мэдээж байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ өөрийн ашиглаж буй санхүүгийн программ болон цахим сувгаасаа ч авах боломжтой. Монгол Банкны шаардлагын дагуу М банкны бүрэн үйлчилгээг авахын тулд ганцхан удаа биеэр ирж гэрээ байгуулаад энэ бүх үйлчилгээг байгаа газраасаа цахимаар авч болно шүү.

Дассанаас чинь өөр байгаа биз?

Ганц л татчих