Хэдхэн жилийн өмнө бидний гар утасны хэрэглээ мессеж бичих, утсаар ярих, хаа нэг сошиал ертөнцөөр хэсэх төдийхнөөр хязгаарлагдаж байсан бол өдгөө бараг л унтахаас бусад бүхий л цагтаа бид утастайгаа “хүйн холбоотой” байгаа гэхэд хилсдэхгүй. 

Гар утас зөвхөн бусадтай холбоо тогтоох хэрэгсэл төдий байхаа больж, ажлаа амжуулах, энтертайнмент хэрэгцээгээ хангах зэргээр өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон байна. 

Энэхүү өөрчлөлтийг дагаад харилцаа холбооны зах зээлд үйлчилгээ үзүүлэгч компаниуд ч хэрэглэгчдийн дата хэрэглээний өсөлтийг харгалзан, илүү уян хатан, хэмнэлттэй шинэчилсэн дата багцуудыг санал болгож байгаа юм. 

дата хэрэглээний өсөлт 

Нийтлэлээ эхлэхээсээ өмнө хэдүүлээ хэд хэдэн сонирхолтой баримттай танилцацгаая. Өнгөрөгч оны байдлаар монголчуудын маань сарын дундаж дата хэрэглээ 15.93 GB датад хүрсэн нь 2023 онтой харьцуулахад 2.56, 2020 онтой харьцуулахад 9.82 GB-аар нэмэгджээ. Та яг одоо утасныхаа дата хэрэглээг шалгаад үзвэл дээрх тооноос нэг их зөрөхгүй нь лавтай.

Зөвхөн монголчуудын ч гэлтгүй цэнхэр гаргийн иргэдийн маань гар утасны хэрэглээ тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2024 онд л гэхэд нэг ухаалаг утас хэрэглэгч дунджаар өдөрт 4 цаг 37 минут гар утсаа ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, долоо хоногт нэг бүтэн өдөр, жилд 70 гаруй өдрийг бид гар утсандаа зарцуулж байгаа гэсэн үг.

Энэ нь бидний, тэр дундаа залуус өдөр тутмын амьдрал, ажил үүргээ гүйцэтгэхдээ интернэт, датаг тогтмол ашиглаж дадсаны илрэл болж буй.



Хүссэн хүсээгүй бидний ухаалаг утсандаа зарцуулах хугацаа нэмэгдэж байгаа энэ цаг үед хэрэглэгчдийн хувьд өөрийн хэрэглээ, амьдралын хэв маягтай тохирсон хямд бөгөөд ухаалаг дата багцыг сонгох нь чухал. Үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпорацийн хувьд хэрэглэгчдийнхээ тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй хэрэглээнд тохируулан дата багцуудаа шинэчилжээ.

шинэчлэгдсэн дата багцуудыг танилцуулах нь 


2024 оны байдлаар Android хэрэглэгчдийн хувьд TikTok-д сард дунджаар 34 цаг зарцуулж байгаа бол араас нь YouTube (28 цаг), Facebook (19 цаг 47 минут) бичигдэж юм. Мэдээж энэ хэмжээгээр бид датанд их мөнгө зарцуулж байгаа гэсэн үг.

Хэрвээ та шөнийн цагаар ухаалаг утсандаа илүү их цаг зарцуулдаг төрлийн хэрэглэгч бол Мобикомоос танилцуулж буй "Triple Boost" хэмээх цоо шинэ багцыг сонирхоорой. Энэхүү шинэ багц нь нэг сарын хугацаанд хэрэглэх нийт 2O GB дататай бөгөөд сошиал болон gaming гэсэн хоёр төрлөөс та сонголтоо хийх боломжтой.



Хэрвээ та нийгмийн сүлжээнд их цаг зарцуулдаг бол "Сошиал хязгааргүй" багц хэрэглээний хувьд хязгааргүй гэдгээрээ давуу талтай. Live хийж байх зуур чинь интернет чинь гэнэт тасрахгүй гэдэгт итгэж болно. Хугацааны хувьд 1, 3, 7 хоног гэсэн уян хатан сонголттой. Үнийн хувьд ч тун боломжийн. Та 7 хоногийн багцыг сонголоо гэж бодоход хязгааргүй хэрэглээнд өдөрт ердөө 1070 төгрөгийг л зарцуулах болно.



2025 оны 2-р сарын байдлаар видео стриминг аппууд дэлхийн гар утасны дата хэрэглээнд ноёлж, сар бүрийн нийт хэрэглээний 76 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. YouTube хамгийн их дата хэрэглэж, нийт хэрэглээний 14.61 хувийг зэлж байгаа бол Netflix (9.39%), Facebook (7.39%), TikTok (4%) тус тус удаалж байна.

Манай улсын үүрэн холбооны сүлжээнд гар утсанд дата татах дундаж хурд 17.9 Mbps буюу 1 секундэд 2.24 MB дата татах боломжтой гэх судалгаа бий. Тэгэхээр энэ хурдаар бид нэг цагийн бичлэг үзэхэд дор хаяж 7.8 GB дата шаардлагатай. Тиймээс хэрвээ та өдөр тутамдаа бичлэг Netflix, YouTube зэрэг платформоос бичлэг их үздэг төрлийн хэрэглэгч бол нэмэлт дата багцаас илүүтэй видео багцыг сонгосноор төлбөрөө хэд дахин хэмнэх боломжтой.


Шинэчлэгдсэн дата багцуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.