Яг одоо бид сонгуулийн саналаа өгөх томоохон хариуцлагын өмнө ирээд байгаа билээ. Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 40 хувьтай, түүнээс 20-24 насны залуучуудын ирц эмэгтэйчүүд 25.6 хувьтай, эрэгтэйчүүд 23.3 хувьтай байна.
Үеийн үед нийгэмдээ өөрчлөлт, шинэчлэлтийг авчирсан хүмүүс залуус байдаг билээ. Тэгвэл өнөөдрийн нийтлэлээрээ сонгуулиа өгөхөөр явахдаа сонсох, түүхэнд томоохон өөрчлөлт авч ирэхэд нөлөөлж чадсан том агуулгатай, мартагдашгүй хөгжмийн бүтээлүүдийг танилцуулахаар бэлдлээ. Хөгжим хэнд хүрч, юуг өөрчлөх хүчтэй вэ? Доорх бүтээлүүд энэ асуултад хариулах болно.
Үеийн үед нийгэмдээ өөрчлөлт, шинэчлэлтийг авчирсан хүмүүс залуус байдаг билээ. Тэгвэл өнөөдрийн нийтлэлээрээ сонгуулиа өгөхөөр явахдаа сонсох, түүхэнд томоохон өөрчлөлт авч ирэхэд нөлөөлж чадсан том агуулгатай, мартагдашгүй хөгжмийн бүтээлүүдийг танилцуулахаар бэлдлээ. Хөгжим хэнд хүрч, юуг өөрчлөх хүчтэй вэ? Доорх бүтээлүүд энэ асуултад хариулах болно.
1. “Хонхны дуу” Хонх хамтлаг
1989 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлага бүрэн огцорч, ардчилсан Монгол Улсыг байгуулсан билээ. Тайван жагсаал, өлсгөлөнгийн үр дүнд коммунист дэглэмтэй Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлага огцорч, Ардчилсан холбоо байгуулагдснаар Монголд ардчиллын үр суусан түүхтэй. Яг тэр үед Ялалтын талбайд Хонх хамтлагийн алдарт Хонхны дуу анх эгшиглэж байжээ.
"Урьд шөнө хар дарж зүүдллээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг халхална
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ"
Монголчуудын цусгүй хувьсгалын сануулга, хонх нь болсон энэ түүхэн дуу бидэнд ардчилал, эрх, эрх чөлөөг авчирсан бадрангуй бүтээл юм. Тиймдээ ч үеийн үед үр, нөлөө, ач холбогдлоо хадгалсаар ард түмнийг шинэчлэлтэд уриалан дуудсан зоримог бүтээл гэдгийг нь үнэлэн 1989 оноос хойш 25 жилийн дараа эл дуунд төрийн соёрхол өгсөн байдаг.
2. “Fight the Power" Public Enemy
Улс төрийн агуулгатай хөгжим, тэрсүүд өнгө аясаараа алдартай Public Enemy хамтлаг хип хоп урлагт чухал байр суурийг эзэлдгийг хип хоп урсгалын сонсогчид андахгүй мэдэх биз ээ. 1980-аад оны сүүлч бол АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, тэгш бус байдлын талаарх ойлголт улам бүр нэмэгдэж байсан үе. Public Enemy хамтлагийн уг бүтээл гадуурхагдсан нийгмийн бүлгийн бухимдал, уур хилэнг илэрхийлж, эрх мэдэл, эсэргүүцлийг шаардсан өнгө аястай бичигдсэн.
“Don't rush the show
You gotta go for what you know
Make everybody see, in order to fight the powers that be
Lemme hear you say
Fight the power
Fight the power..”
Тэгш бус байдлын тогтолцоо бүрэлдэхэд түүхэн нөхцөл байдал болон дээд албан тушаалтнууд хэрхэн нөлөөлсөн тухай эргэцүүлэн бодохыг санал болгож, өөрийн дуу хоолойг ямар ч аргаар хамаагүй илэрхийлж, гадуурхалтын эсрэг хөдлөх ёстойг сануулдаг. Хар арьстнуудын нийгэм-улс төрийн бодит байдлыг нийгэмд шулуухан илэрхийлсэн нь нийгмийг сэрээсэн нөлөөтэй бүтээл байж чадсан. Fight the Power дууг Спайк Ли-ийн Do the Right Thing кинонд онцлон харуулсан нь уг бүтээлийг улам алдаршуулжээ.
3. “Imagine” John Lennon
Вьетнамын дайн үргэлжилж, АНУ-д иргэний эрх, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, байгаль орчны хөдөлгөөнүүд хүчээ авч байсан эгзэгтэй үед Imagine дуу эв нэгдлийн элч болон анх цацагдаж байв.
"Imagine there's no countries
It isn't hard to do
Nothing to kill or die for
And no religion, too"
Материаллаг үзлээ хойш тавьж, улс үндэстэн хооронд хязгаарлан босгосон ханаа нурааж, мухар сүсгээс ангид амар амгалан ертөнцийг төсөөлөхийг уриалах энэ дуу мянга мянган хүний сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ авчирсан нь түүхэнд мөнхлөгдөн үлджээ. Imagine дуу нь 20 дугаар зууны хамгийн их тоглогдсон дуу бөгөөд дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагаануудад энх тайвны бэлэг тэмдэг болон эгшиглэдэг. Анх 1996 оны Атлантагийн олимпоос авхуулаад хамгийн сүүлд 2022 оны Бээжингийн өвлийн олимп хүртэл хэд хэдэн удаа олимпын тайзнаа дэлхий дахины эв найрамдлыг сануулан, сэрээж дуулагджээ. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн #IMAGINE хэмээх нэрээр хандив, төсөл, хөтөлбөр болон хэрэгжсэн нь энэ дууны цар хүрээ, үр нөлөө ямар хүчтэйг баталж буй.
4. "I'd Like To Teach The World To Sing" Coca Cola Сурталчилгаа
Анх 1971 онд цацагдсан Кока Колагийн сурталчилгаа нь Италийн Ром хотын ойролцоох нэгэн толгод дээр өөр өөр улс үндэстний 500 гаруй залуучууд кола ундааг барин эв нэгдлийг магтан дуулдаг. Анх сурталчилгааныбайсан дууг хожим нь The New Seekers хамтлаг бүрэн хэмжээний уран бүтээл болгосон түүхтэй.
“… I'd like to see the world for once
All standing hand in hand
And hear them echo through the hills
For peace throughout the land”
Соёлын олон янз байдлыг ойлгож, нэгнээ байгаагаар нь хүлээж авч, зүгээр л хөнгөхөн оршихыг сануулах мэт эдгээр үгс зөөлөн сонсогдох хэдий ч бидний дотроос ойлгох, хайрлаж, энэрэх хүслийг бадраах хүчтэй ажээ. Гэгээлэг, жаргалтай үгсээр үндэс, соёл үл харгалзан дэлхийн бүх хүмүүс гар гараасаа хөтлөлцсөн мэт эв найрамдалтай дэлхийг мөрөөдөн дуулсан нь тухайн үеийн зурагтынзар сурталчилгаанд төдийлөн анзаарагддаггүй шинэ арга барилыг таниулсан юм. Уг бүтээл сурталчилгаагаар дамжуулан дэлхийд энх тайвны утга агуулгыг хүргэж болдгийн жишиг болсон нь 2007 онд Campaign сэтгүүл энэ дууг "Телевизийн түүхэн дэх хамгийн алдартай, хамгийн нөлөө бүхий зар сурталчилгаануудын нэг" хэмээн онцолсноос харж болно.
Сонирхолтой ч гэх юм уу инээдтэй ч гэх юм уу нэг баримт дурдахад, Кока-Кола компани руу хэсэг хүмүүс рекламд тоглосон хүмүүсийг тэр толгод дээр амьдардаг жинхэнэ хүмүүс хэмээн андуурч, эв нэгдэл, соёлыг нь биширч буйгаа илэрхийлсэн захидал бичиж байсан гэдэг. Ийнхүү андууран гайхшируулам сурталчилгаа хийснийг бодоход Кока-Кола үнэхээр л зар сурталчилгааны салбараасаа ч давж, дэлхийд эв нэгдэл, энх тайвныг авчрах хүслийг оргилуулж чаджээ.
5. "We Are the World"
Анх энэ дууг Африкийн Этиоп улсад өлсгөлөнд нэрвэгдэж буй хүүхдүүдэд хөрөнгө босгох зорилгоор бичсэн ба хандиваар 63 сая доллар цугларсан нь урлагийн түүхэнд төдийгүй дэлхий дахинд томоохон өөрчлөлт авчирсан юм. Клипийг нь тухайн үед АНУ-ын хөгжмийн шагнал гардуулах ёслолын дараа бичиж байсан учраас нэг төслийн төлөө хамгийн олон уран бүтээлч цугларсан, түүхэн үйл явдал болсон юм.
"We are the world
We are the children
We are the ones who make a brighter day, so let's start giving
There's a choice we're making
We're saving our own lives
It's true we'll make a better day, just you and me"
Бид нэг дэлхийн хүмүүс гэдгийг сануулж, нэгдмэл байх, нэгнээ ойлгож, нэгэндээ туслахыг уриалсан нь дэлхий дахинд цуурайтаж, тухайн үед бодитоор болж байсан өлсгөлөнгийн асуудлын чамгүй хэсгийг шийдсэн нь онцлууштай. Энэхүү бахархам түүх нь хүүхэд, залуучуудад ирээдүйн өөрчлөлтийг авчрах гал эрмэлзлийн цог нь болж, хүмүүс нэг зүйлийн төлөө нэгдвэл ямар хүчтэй болохыг гэрчилсэн биз ээ.
6. "Heal the world" Michael Jackson
Попын хаан энэхүү бүтээлээрээ доогийн болон ирээдүй хойч үедээ илүү сайхан ирээдүйг бэлэглэехэмээн уриалсан нь дуу хөгжмөөр дамжуулан байгаль орчны асуудлыг хөндсөн анхны тохиолдол байсан гэхэд хилсдэхгүй болов уу.
"Heal the world
Make it a better place
For you and for me and the entire human race
There are people dying
If you care enough for the living
Make a better place for you and for me"
Нөөц баялгаа шавхахаас илүүтэйгээр шинэчилж, сэргээдэг тогтолцоог бий болгохын тулд хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн харьцаж байгаагаа эргэн харж, өөрчлөх шаардлагатай байгааг хэдхэн үгээр бидний нүдэнд харагдтал дүрслэх нь дэлхий нийт хариуцлагын өмнө буйг сануулсан гэлтэй.
Майкл Жексон уг дууныхаа нэрээр өөрийн буяны байгууллагаа нээж, мянга мянган хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасныг дурдахгүй байхын аргагүй. Тухайлбал дайнд нэрвэгдсэн Сараево хотын хүүхдүүдэд 47 тонн хоол хүнс, хувцас, эмнэлгийн хэрэгсэл илгээж, 60 мянгантун хүүхдийн вакциныг Гүрж Улс руу явуулж, 7000 хүүхдэд дархлаажуулалт, 72 мянган гаруй залуучуудад хар тамхинаас урьдчилан сэргийлэх боловсрол олгожээ. Дуу хөгжмөөр санаагаа хүргэхэд хүчтэй үг, тод илэрхийлэмж, хөөргөж, дэвэргэх аялгуу чухал биш ажээ. Тогтуун бөгөөд энгийнээр ямар жинтэй илэрхийлэмжийг гаргаж болдгийн нэгэн жишээ бол энэ дуу болой.
7. “Get up, stand up” by Bob Marley
Хөгжмийн түүхэнд шашин мэт хүмүүсийг олноор нь байлдан дагуулсан дуучин Боб Марлигийн ихэнх дуунууд улс төр, нийгэмд чиглэсэн ямар нэг агуулгыг үргэлж хүргэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Харин уг дууны хувьд Өмнөд Африкийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаалаас эхлээд АНУ-д болсон иргэний эрхийн жагсаал хүртэл олон хөдөлгөөнд ашиглагдсан нөлөө бүхий бүтээл юм.
“Get up, stand up
Stand up for your right
Get up, stand up
Don't give up the fight”
Утга, санаа нь иргэдийг эрхийнхээ төлөө бос, тэмц, өөрсдөө оролцоотой бай гэсэн санааг тунхагладаг. Get up, stand up нь шударга бусын төлөө тэмцэх идэвхтнүүдийг дууны үгээрээ урам хайрлан тэтгэж, эрх чөлөө, тэгш байдлын төлөөх тэмцэлд олон улсын анхаарлыг татахад тусалсан билээ. Жишээ нь гэхэд 1990 оны 2-р сарын 11-нд Нельсон Мандела 27 жил хоригдсоны дараа шоронгоос суллагдсан.
Түүнийг суллагдсаныг дурсан, тэмдэглэж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг үйлсийг дэмжих үүднээс 1990 оны 4-р сарын 16-нд Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд түүний хүндэтгэлийн концерт дээр уг дуу эгшиглэсэн түүхтэй. Марлигийн дуу шударга бус бүхний төлөө эцсийн эцэст босож, тэмцэхээс өөр гарц байхгүй шүү дээ гэдэг ойлгомжтой мэт зүйлийг бидэнд дахин сануулсан гэлтэй.
8. “Born this way” Lady Gaga
Сүүлийн үед тохь, томоотой дүрээ үзүүлээд буй Леди Гага карьерынхаа оргил үед шийдэмгий, хурц илэрхийлэмжээрээ онцгойрч байсан билээ. Ялангуяа түүний Born this way бүтээл нь цаг үеэсээ түрүүлсэн хурц, тод, хүчтэй илэрхийлэмжээрээ олны анхаарлыг татаж байсан.
"Don't hide yourself in regret
Just love yourself and you're set
I'm on the right track, baby
I was born this way"
Дууны агуулга нь өөрийнхөөрөө хүлээн зөвшөөрөгдөж хайрлагдах, өөрийнхөөрөө байсандаа санаа зовж, уучлалт гуйх шаардлагагүй, зүгээр л өөрийгөө хайрлах нь хангалттай хэмээх санааг тусгажээ. Хөгжмийн ертөнцөд илүү хувийн эрх, эрх чөлөө, илэрхийлэмж рүү чиглэсэн хандлагыг тухайн үедээ авчирсан нь үнэхээр л хэрэгтэй цагтаа хэрэгтэй өөрчлөлтийг авчирч чадсан.
2010-аад оны эхэн үед ЛГБТК+ эрхийн талаар асуудал ноцтойгоор хөндөгдөж, тэдгээр хүмүүсийн гэрлэлт, ялгаварлан гадуурхалтын асуудлын эсрэг жагсаал хөдөлгөөн, бодлогууд эрчимтэй хэрэгжиж эхэлсэн билээ. Уг цаг үед Гага Born this way-г гаргасан нь тухайн бүлгийн хүмүүст тайтгарал, эр зориг мөн ойлгогдсон мэдрэмжийг өгч нийгэм дэх тэдний буруу ойлголтын талаар үзлийг өөрчилсөн хувьсгалч бүтээл болсон юм. Нэг сонирхолтой баримт дурдахад, Гага Born this way дууныхаа ач холбогдлыг байнга өөртөө сануулж байхын тулд гуяндаа дууныхаа нэрийг шивүүлсэн ажээ.
9. "Blowin' in the Wind" Bob Dylan
Нийтийн хөгжмийн шүтээн болсон Боб Дилан уран, яруу дууны үг, агууламжаараа алдаршсан уран бүтээлч билээ. Энэ дуу нь намуухан аялгууг хүчирхэг агуулга, мессежтэй хослуулсан дайны эсрэг үзэл бодлыг илэрхийлэх бүтээлүүдийн нэг билээ.
“And how many ears must one man have
Before he can hear people cry?
Yes, and how many deaths will it take 'til he knows
That too many people have died?”
1960-аад оны эхэн үе нь АНУ-д иргэний эрхийн төлөөх тэмцэл, Вьетнамын дайны эсрэг хөдөлгөөн өрнөж байсан чухал үе. Энэ үед Blowin the windдуу цацагдсанаар хэчнээн хүн амь үрэгдэж байж энэ бүхэн дуусах вэ, яаж байж бид ойлгох вэ гэсэн асуултуудыг тавина.
Харин тэдгээр асуултуудад Боб Дилан “Blowin in the wind” гэсэн ганцхан хариулт өгнө. Энэ бүхний хариулт салхинд хийсэж буй гэсэн санаа. Өөрөөр хэлбэл хариулт таны дэргэд ч байж магадгүй аль эсвэл бидний ойлгохгүй алс холд ч байж магадгүй хэмээх агуулгыг хөнддөг. Дилан бүтээлээрээ хүн бүрийг дотроо дайн бидний хүсэж буй зүйл мөн үү, энэ бүх гарз хохирол, амь нас тийм үнэ цэнгүй зүйл үү хэмээн гүнзгий эргэцүүлэхийг хүссэн мэт. Сонирхолтой нь энэ чухал дууг бичихэд Боб Дилан аравхан минут зарцуулсан гэдэг.
10. “Strange fruit” Billie Holiday
1939 онд гарсан Билли Холидейгийн "Strange Fruit" дуу нь Америкийн хөгжмийн түүхэн дэх хамгийн гүнзгий, эмзэг бөгөөд нөлөө бүхий дуунуудын нэг юм.
“Southern trees bear a strange fruit
Blood on the leaves and blood at the root
Black bodies swinging in the Southern breeze
Strange fruit hanging from the poplar trees”
XXзууны эхэн үед АНУ-ын өмнөд хэсэгт Африк гаралтай америкчуудыг хууль бусаар алсан аймшигт явдал болсон. Тухайлбал 1930 онд Индиана мужийн хоёр Африк гаралтай Америк залууг дээрэм, аллага, хүчингийн хэрэгт буруутгаy хэрцгийгээр зодож, цогцсыг нь дүүжилж алсан байдаг. Хачирхалтай жимс гэх дууны нэрээр модноос дүүжилсэн цогцсыг илэрхийлэх бөгөөд аллагын харгислал, хүнлэг бус байдлыг илэрхийлэхийн тулд дууны үгийг илүү хурц дүрслэлтэйгээр бичсэн ажээ.
Энэ уран бүтээл арьс өнгөний үзлийн харгислал туйлдаа хүрсэнд уурссан гэхээс илүүтэй цөхөрсөн байдлыг илэрхийлсэн нь нийгэмд томоохон цохилт болсон. Эсэргүүцье, тэмцье хэмээн шууд захиран шаардахаас ч цөхөрч бууж өгсөн мэт гунигтай өнгө аяс нь тэмцлийн бас нэгэн өөр хэлбэр байж болох ажээ. Дуу эд од болж байсан үед жааз клубүүд Биллиг хаалтын дуугаараа эл дууг дуулахыг шаарддаг байсан нь хүмүүсийн нэгдсэн эсэргүүцэл, туйлдаа хүрсэн гасланг батлах мэт.
Аравхан минутад бичигдсэн дуу агуу том өөрчлөлтийн элч болж болдог шиг таны хуруугаа хөдөлгөх төдийд өгөх сонгуулийн санал ч мөн тийм их хүчтэй байж болно. Тиймээс өөрт олгогдсон хүндтэй эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн саналаа өгөөрэй хэмээн уриалж байна.