Жил бүр Google компанийн дэргэдэх "Women Techmakers" хөтөлбөрөөс санаачлан дэлхийн 75 гаруй улсын технологи бүтээгч эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, хамтдаа алдаа оноо, ололт амжилтаа ярилцах, сурч мэдсэнээ хуваалцах зорилгоор International Women’s Day (IWD) арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жил Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь “Dare To Be” уриан дор өрнөх ба "Women Techmakers Mongolia" коммюнитигийн зүгээс цахим орчин дахь охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хамгаалах, технологид суурилсан шинэлэг шийдлүүдийг хэлэлцэх зорилгоор “Women’s Online Safety” сэдэвт хакатоныг зарлаж буй.


“Women’s Online Safety” хакатоны тухай

Шинийг эрэлхийлдэг, технологид сонирхолтой, нийгэмд өөрийн оролцоогоо бий болгох хүсэлтэй, өөрийгөө сорихыг хүссэн хэн бүхнийг нас, хүйс, мэргэжил үл харгалзан тус хакатонд оролцохыг зохион байгуулагчид урьж буй. Гуравдугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг хакатон нь онлайн болон биечилсэн (hybrid) хэлбэрээр үнэ төлбөргүй тав хоногийн турш үргэлжлэх юм.

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон цахим орчинд эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын асуудлууд улам бүр чухал болсоор байна. Цахим орчин дахь дээрэлхэлт, дарамт, мөшгилт, бэлгийн мөлжлөг, цахим хүчирхийлэл зэрэг аюул заналхийлэлд эмэгтэйчүүд харьцангуй ихээр өртдөг бөгөөд эдгээр нь эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлдөг аж. Ихэвчлэн энэ төрлийн цахим орчны хүчирхийлэл нь үг хэлээр доромжлох, дарамтлах, дээрэлхэх, нүцгэн зураг бичлэгийг нь нийтлэх, худал ташаа мэдээлэл тараах, түгээх зэргээг илэрдэг.

Гагцхүү эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд цахим аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цахим хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд технологийн арга хэрэгслийг хөгжүүлэх болон бусад шийдлийг олох, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ба цахим орчинд, бидний эргэн тойронд энэ мэт асуудал байгааг энгийн л нэг байдаг зүйл мэт тоохгүй өнгөрөөж үл болно. Хэрэв танд үүнтэй холбоотой цахим аюулгүй байдлын төлөө, хүчирхийллийн эсрэг технологид суурилсан шинэ санаа, шийдэл байгаа бол “Women’s Online Safety” хакатонд оролцохыг уриалъя.



хэрхэн оролцох вэ?

Та гуравдугаар сарын 6-ны өдөр хүртэл ЭНД дарж бүртгүүлэх боломжтой бөгөөд дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай.

Үндсэн шалгуур

  • Оролцогчдын санаа нь сэдэвтэй уялдсан, технологид суурилсан байх
  • Нас, хүйс, мэргэжил хамаарахгүй
  • Багаар оролцож байгаа бол тав хүртэлх гишүүнтэй байх
  • Хакатоны өдрүүдэд онлайн болон биеэр оролцох боломжтой байх

Шагналын сан

I байр

- 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал,
- Women Techmakers мерч багц,
- Hub Innovation төвд суух 3 сарын эрх,
- Технологийн компаниудад оффис аялал хийх эрх
- Батламж

II байр

- 500,000 төгрөгийн мөнгөн шагнал,
- Women Techmakers мерч багц,
- Hub Innovation төвд суух 3 сарын эрх,
- Технологийн компаниудад оффис аялал хийх эрх
- Батламж

III байр

- Women Techmakers мерч багц,
- Hub Innovation төвд суух 3 сарын эрх,
- Технологийн компаниудад оффис аялал хийх эрх
- Батламж

Амжилт хүсье!