Хайх зүйлээ бичээд enter дарна уу.

  • Чихэвч
  • Өсгөгч
  • Ном ба Kindle
  • Airpod
  • Eye palette
  • Төлөвлөгч дэвтэр
  •  Card holder
  • Гарын тос
  • Macbook Air
  • Бөгж
  • 35982 1

    Дуучин @amrashk – Чихэвч, Өсгөгч, Kindle...

    Өөртөө үнэнч, тууштай явахад юунд ч хүрч чадна.

    Эхлэх
  • 35982 1

    01. Чихэвч

    Хөгжмийн хүнд чихэвч бол тун чухал бүтээгдэхүүн. Ирсэн аяа сонсох, драфт гаргах зэрэг ажлууддаа уг чихэвчийг ашигладаг.

    Артист

    Amra

    01 10
  • 35982 1

    02. Өсгөгч

    Бэлэн болсон дуунуудаа сонсох хэрэгцээ ихтэйгээс гадна гэртээ байхдаа байнга л хөгжим хангинуулж байдаг болохоор гоё дуугаралттай, усны хамгаалалттай энэ өсгөгч их таалагддаг.

    Артист

    Amra

    02 10
  • 35982 1

    03. Ном ба Kindle

    Номуудаа цахим болон биет хэлбэрээр хослуулж уншдаг. Аль 2014 оны үед авч байсан Kindle маань одоо ч асуудалгүй ажилладаг тул солих шаардлага гараагүй л байна. Яг одоогоор Г.Аюурзана гуайн “тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” номыг уншиж байгаа.

    Артист

    Amra

    03 10
  • 35982 1

    04. Airpod

    Гадуур явж байх үед Airpod тун амар. Бэлэн болсон миксмастераа шалгах, хөгжим сонсохдоо түлхүү хэрэглэдэг.

    Артист

    Amra

    04 10
  • 35982 1

    05. Eye palette

    Morphe Х Nikita-гийн хамтран гаргасан уг теньний цуглуулга их таалагдсан. Euphoria үзэж байгаа болохоор ч тэр үү, ягаан, саатай гэх мэт тод өнгөнүүдээс нь туршихад сонирхолтой байгаа.

    Артист

    Amra

    05 10
  • 35982 1

    06. Төлөвлөгч дэвтэр

    Жил бүр шинээр monthly planner авч ашигладаг. 2022 ондоо зориулж захиалсан байсан дэвтэр маань ирэхгүй удаад байхаар нь Минисо ороод л бэлэн дэвтэр авчихсан. Дажгүй шүү.

    Артист

    Amra

    06 10
  • 35982 1

    07.  Card holder

    “Голомт” банкинд ажилладаг байхад бүх ажилтнууддаа “Марал” брэндийн уг картны гэрийг бэлэглэж байсан юм. Чанартай, үзэмжтэй. Үнэхээр таалагддаг. Сонирхуулахад, миний үндсэн мэргэжил санхүүч шүү (инээв).

    Артист

    Amra

    07 10
  • 35982 1

    08. Гарын тос

    Арьс чийглэг, зөөлөн байхад таатай, тухтай байдаг. Тиймээс цүнхэнд багтах жижиг савлагаатай гарын тос байнга авч явдаг. Одоогоор Face shop-ын энэ тосыг ашиглаж байна.

    Артист

    Amra

    08 10
  • 35982 1

    09. Macbook Air

    Бас л багагүй хугацаанд ашиглаж байгаа. Ер нь анзаарсан бол би юмыг барагтай бол сольдоггүй, аль болох тултал нь ашиглахыг боддог төрлийн хүн. Байгальд ээлтэй, шаардлагагүй зардал багатай гэх үү дээ. Өдөр тутмын болон ажлын хэрэгцээнд Macbook Air маань яг л тохирдог.

    Артист

    Amra

    09 10
  • 35982 1

    10. Бөгж

    Уг нь би тийм ч шашинлаг хүн биш л дээ. Гэхдээ энерги талаасаа энэ мэт нүдний дүрстэй аксессуарууд элдэв зүйлээс хамгаалж чадах юм шиг санагддаг. Эсвэл би тэгэж итгэдэг байх. Тиймээс олон хүний өмнө гарч дуулахдаа ийм төрлийн аккессуар хэрэглэдэг.

    Артист

    Amra

    10 10
Нийтэлсэн: Unread Today

Нийтлэлд оролцсон:
Г.ОюунлхамБ.Мөнх-Амь
Гэрэл зургийг:
Б.Анарбаяр

Сэтгэгдэл бичих (1)

Тэмдэгт: 0. Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.

Z Zochin 2022.05.23 202.131.243.186

Nice oneeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee