Хайх зүйлээ бичээд enter дарна уу.

  • 11974 2

    Дижитал контент бүтээгч @anuharchu - MacBook Pro, улаан уруулын будаг, кофе...

    Үнэ цэнийг бүтээ

    ????????‍♀️????????☕️????????
    Эхлэх
  • 11974 2

    01. Sony A6400 камер

    YouTube сувагтаа зориулсан, боловсролын тухай видеонуудаа нэмэлт микрофонтой бичихийн тулд камераа сольж байлаа. Sony-ийн камерууд YouTube суваг хөтлөн явуулах гэж байгаа хүмүүст их тохиромжтой. Гар утсан дээрээ видео бичээд байж болно л доо, гэхдээ анхнаас нь "YouTube сувагт маань видео болж орно" гэж бодож тусдаа төхөөрөмж, картан дээр бичих нь илүү эмх цэгцтэй, чанар нь ч илүү байдаг юм.

    Дижитал контент бүтээгч

    Anu Harchu

    01 10
  • 11974 2

    02. MacBook Pro

    YouTube-д оруулах видеогоо утсан дээрээ ямар апп ашиглаж эвлүүлдэг вэ гэж хүмүүс их асуудаг. Би компьютер дээрээ Final Cut Pro апп-ийг ашиглан эвлүүлдэг юм. Ер нь бол YouTube-д зориулж зөөврийн компьютерээ сайжруулсан ч одоо YouTube гэлтгүй бүх л ажилдаа энийгээ ашиглаж байгаа. Миний хамгийн сайн хөрөнгө оруулалт.

    Дижитал контент бүтээгч

    Anu Harchu

    02 10
  • 11974 2

    03. BuJo төлөвлөгч дэвтэр + MUJI үзэг

    Электрон жаал юм шиг мөртлөө аналог арга барилд бас дуртай. Төлөвлөж сураагүй хүмүүс төлөвлөх дадлыг амьдралдаа хэвшүүлэхэд энэ арга барил туслах байх. Одоо өөрийн гэсэн #ТөлөвлөгчДэвтэр брэндийг гаргах гээд ажиллаж байгаа. Илүү баттай мэдээлэлтэй болчихоод хуваалцана аа.

    Дижитал контент бүтээгч

    Anu Harchu

    03 10
  • 11974 2

    04. AirPods чихэвч

    Энэ чихэвчээ бараг дөрвөн жил ашиглаж байна. Ашиглаж эхлэх хүртлээ утасгүй чихэвч хүнд нэг их хэрэгтэй зүйл биш гэж боддог байсан бол хэрэглэж эхэлснээсээ хойш салахаа больсон доо. Даанч Улаанбаатарын өвөлд цэнэг нь хурдан дуусдаг. 


    Дижитал контент бүтээгч

    Anu Harchu

    04 10
  • 11974 2

    05. Apple Watch

    Хүмүүст цаг зүүж сурах их хэцүү байдаг юм шиг байна лээ. Би багаасаа л бугуйн цаг зүүдэг байсан учраас надад тээртэй ер санагддаггүй. Дасгал хөдөлгөөнөө бүртгээд, шатаасан калорио хянаад явахын дээр бугуйн дээрээ утсаа тавьчихсан юм шиг байдаг. Өмнөх цаг маань программ хангамжийн гэмтэлтэй болоод шинэ цаг авах хүртлээ хоёр сар өнжсөн, нэг хуруугаа алдчихсан юм шиг л санагдаж байсан (түй түй түй).

    Дижитал контент бүтээгч

    Anu Harchu

    05 10
  • 11974 2

    06. Амны хаалт

    Гэрэсээ гарахдаа түрийвч, утас, түлхүүр гэж бүртгэдэг байсан бол одоо маск нэмэгдсэн.

    Дижитал контент бүтээгч

    Anu Harchu

    06 10
  • 11974 2

    07. Түрийвч/Картны гэр

    Түрийвч гэснээс би сүүлийн таван жил бараг түрийвч ашиглаагүй. Уламжлалт загварын түрийвчийг хэлж байна л даа. Бэлэн мөнгө ашиглахаа больчихоор том хэмжээтэй түрийвчнээс зайлсхийж, card holder авч явах амар санагддаг юм байна. Яваандаа карт ч хэрэггүй болчихвол амар л байна, тэ?

    Дижитал контент бүтээгч

    Anu Harchu

    07 10
  • 11974 2

    08. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд

    Арьс арчилгааны "донтой", skinthusiast хүний хувьд миний угаалгын өрөөнд ер нь хэвийн хүнийхээс хэд дахин олон бүтээгдэхүүн бий. Аль нэгийг нь онцлох хэцүү байна. Гэхдээ арьс арчилгааны хамгийн энгийн дүрэм бол цэвэрлэ, чийгшүүл, хамгаал юм шүү. Гадагшаа гарахгүй байсан ч нарны тосоо өглөө бүр түрхэж байгаарай. Орой нь харин заавал цэвэрлэ.

    Дижитал контент бүтээгч

    Anu Harchu

    08 10
  • 11974 2

    09. Улаан уруулын будаг

    Улаан уруултай байхад цаанаасаа л нэг хүчирхэг санагддаг шүү. Ганц гоо сайхандаа анхаарч байгаадаа ч биш, харин шийдэмгий, өөртөө итгэлтэй зан төрхийг маань гаргаж ирээд байдаг учраас. Сүүлийн хэдэн сар маск зүүгээд байгаа болохоор уруулаа будахаа ч больж дээ.

    Дижитал контент бүтээгч

    Anu Harchu

    09 10
  • 11974 2

    10. Кофе / Кофены машин

    Судсаар нь цус биш кафеин гүйдэг хүмүүсийн нэг байна аа. Орой дээр нь crema хөвсөн хар кофе уруулдаа хүргэх хүртэл өглөө албан ёсоор эхлэхгүй. Тэрний дараа л хүн таньж эхэлнэ дээ. Гэртээ кофегоо чанаад уучих хялбар мөртлөө урт хугацаандаа хямд арга нь миний хувьд энэ машин юм. Сая хатуу хөл хорионы үеэр кофены подууд маань дуусах дөхөөд их сандарч, нэг олдсон дээр нь 100 ширхэгийг нөөцөлж авсан шүү.

    Дижитал контент бүтээгч

    Anu Harchu

    10 10
Нийтэлсэн: Nominbileg Purevdorj

Гэрэл зургийг:
Х.Хантүшиг

Сэтгэгдэл бичих (2)

Тэмдэгт: 0. Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.

Z Zochin 2021.01.27 64.119.16.62

Бүтээлч, хөдөлмөрч гэдэг үгийг бодогдуулдаг хүн. Яаж бүх зүйлдээ тийм төлөвлөгөөтэй ханддагт нь үнэхээр цагаахан атаархдаг :)

З Зочин 2021.01.22 66.181.165.27

Янзтай шүү Анугийн видщонуудыг алдалгүй үздэг шүү улам ихр амжилт хүсье ойрд зурагтаар харагдахгүй байхаар нь гайхаад байсан гарсан видеог нь үзэлгүй орхчихсон байсан байна лээ шүү амжилт