Хайх зүйлээ бичээд enter дарна уу.

  • Хүүхэлдэй
  • Нүдний шил
  • Түүхэн гэрэл зургууд
  • Бийр, будаг тэргүүтэн
  • Зураг
  • Хуучны үлээвэр хөгжим
  • Ном
  • Бугуйн цаг
  • Малгай
  • Кофены машин ба аяга
  • 7751 0

    Зураач @artofzaya - Хүүхэлдэй, бүрх, үлээвэр хөгжим...

    "Хамгийн их айж эмээж буй зүйлээ барьж авах нь уран бүтээлч хүний явах зам юм." С.Заяасайхан

    Эхлэх
  • 7751 0

    01. Хүүхэлдэй

    Энд тэнд явахдаа иймэрхүү гаж, эртний маягийн хүүхэлдэйнүүд цуглуулах дуртай. Энэ дунд байгаа вүүдүү хүүхэлдэйг Өмнөд Африкаас авч байсан. Хүйсэн дээрээ тольтой, хараал хариулдаг гэж үздэг.

    Зураач, артист

    С.Заяасайхан

    01 10
  • 7751 0

    02. Нүдний шил

    1975 оны, гар аргаар хийсэн vintage нүдний шил.

    Зураач, артист

    С.Заяасайхан

    02 10
  • 7751 0

    03. Түүхэн гэрэл зургууд

    Монголын түүхэн гэрэл зургууд нэлээд бий. Энэ зургаас монгол хүний ялгамжит чанар илт харагддаг. Одоо бол гаднын соёлууд орж ирээд манайх нэлээд холимог ижилсэлтэй болчихсон.

    Зураач, артист

    С.Заяасайхан

    03 10
  • 7751 0

    04. Бийр, будаг тэргүүтэн

    Тосон будгийн хувьд Rembrandt гэх хамгийн алдартай брэндээс аваад зарим үед Италийн Classico, Японы Kusakabe, Английн Winsor зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг ашигладаг.

    Акрилкийн хувьд Италийн Maimeri, Америкийн Amsterdam зэрэг брэндийн бүтээгдэхүүнүүд бий. Би будаг мэтийн шаардлагатай материалуудаа нэг жилээр нь аваад нөөцөлчихдөг юм. Үнэ өртөг нь өндөр болдог. Зурна гэдэг золиосгүй, хялбархан хийдэг зүйл биш ээ.

    Зураач, артист

    С.Заяасайхан

    04 10
  • 7751 0

    05. Зураг

    Зураг бол нэг ёсондоо контент юм. Зураач бүтээлээрээ ямар нэг агуулга хүргэхийг хичээдэг. Зурах хэлбэр, дүрс нь бол түүний илэрхийлэл юм. Энэ зургийг болон өөр олон шинэ бүтээлээ есдүгээр сарын 26-нд Монголын Уран зургийн галерейд нээгдэх "Hidden Identity" үзэсгэлэндээ дэлгэхээр бэлтгэж байна.

    Зураач, артист

    С.Заяасайхан

    05 10
  • 7751 0

    06. Хуучны үлээвэр хөгжим

    Зураач хүнд хэрэглүүр чухал. Агуулга сайтай бүтээл хийхийн тулд уншина, судална, хэрэглүүр бэлдэнэ гэх мэтээр боловсруулах зүйл их. Миний нэг цуглуулга бол хуучны үлээвэр хөгжмүүд. Цуглуулгад маань 1935 оны, Францын жазз хамтлагийн гишүүний мөнгөн бүрэлттэй бүрээ ч бий.

    Зураач, артист

    С.Заяасайхан

    06 10
  • 7751 0

    07. Ном

    Урлаг, уран зургийн сэдэвт хуучны ном их цуглуулдаг. Гэрт 2-3 мянган ном байгаа болов уу. Би номоос гадна тэмдэг, дээр үеийн үлээвэр хөгжим, япон виски цуглуулдаг юм байна.

    Зураач, артист

    С.Заяасайхан

    07 10
  • 7751 0

    08. Бугуйн цаг

    Энэ цагаа 10 гаруй жил зүүж байна. 800 доллараар авч байлаа.

    Зураач, артист

    С.Заяасайхан

    08 10
  • 7751 0

    09. Малгай

    Би залуу байхаасаа л малгайнаас салаагүй. Малгай өмссөөр үс халзарчихсан (хэхэ). Энэ бол 2010 оны үед авч байсан Diesel бүрх малгай. Бас кепкан малгай их өмсөнө өө.

    Зураач, артист

    С.Заяасайхан

    09 10
  • 7751 0

    10. Кофены машин ба аяга

    Кофе их уудаг. Энэ монгол брэндийн аяга юм билээ, дажгүй санагдсан.

    Зураач, артист

    С.Заяасайхан

    10 10
Нийтэлсэн: Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:
Д.Ганзул

Сэтгэгдэл бичих

Тэмдэгт: 0. Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.