Хайх зүйлээ бичээд enter дарна уу.

  • Чихэвч
  • Macbook Air
  • Air Force 1 Jester XX
  • Ногоон ундаа
  • Цагираган ээмэг
  • Журнал
  • Камер
  • Юүдэнтэй цамц
  • Нөхөрлөлийн бугуйвч
  • Чирнээлэн ягаан шампунь
  • 11141 8

    Артист Жизел

    "Ичи-го ичи-э"

    Энэ агшин, энэ зөрлөг амьдралд дахиж хэзээ ч давтагдахгүй.

    Эхлэх
  • 11141 8

    01. Чихэвч

    Дуу, аяыг сонсохдоо няхуур, бийт болгоныг салгаж сонсохыг хичээдэг болохоор чихэвч голомтгой. Яг тэрийг маань мэдрээд ах маань өгч байсан. Дуугаралт сайтай нэг том, нэг жижиг чихэвч авч явдаг.

    Контент бүтээгч, артист

    Д. Ганзул а.к.а Жизел

    01 10
  • 11141 8

    02. Macbook Air

    Хийсэн бүх бүтээлч ажлууд маань энэ компьютер дээр хийгдсэн байдаг. Анх оюутан болоход аав ээж маань бэлэг болгон авч өгсөн. Зургаан жил цуг байна.

    Контент бүтээгч, артист

    Д. Ганзул а.к.а Жизел

    02 10
  • 11141 8

    03. Air Force 1 Jester XX

    Өсгийтэй гутал уу? Пүүз үү? Гэвэл пүүзийг үргэлж сонгох байх. Гоё хэлбэр, өнгө, материалтай пүүзэнд шүлсээ гойжуулдаг. Баян эгч болоод Sneakerhead юм уу Custom Sneaker Artist болж дураараа дургих байх :P

    Контент бүтээгч, артист

    Д. Ганзул а.к.а Жизел

    03 10
  • 11141 8

    04. Ногоон ундаа

    Өдөр бүр дитокс хийх бууцай, киви, банана, алимтай шүүс ууж хэвшиж байна.  Энийг л хийж уухын тулд блэндэр хүртэл худалдаж авсан кк. 

    Ходоод цэвэрлэх, эрч хүч нэмэгдүүлэх, амин дэмээр тэтгэх гэх мэт олон ашиг тустай.

    Контент бүтээгч, артист

    Д. Ганзул а.к.а Жизел

    04 10
  • 11141 8

    05. Цагираган ээмэг

    Өдөр болгон, ихэнх хувцсан дээр зүүж болох аксесуар. Би чимэглэл авахдаа ихэвчлэн мөнгөлөг, алтлаг, хар гэсэн 3 өнгийн аль нэгийг сонгодог. Учир нь аль ч хувцсан дээр зохицох магадлалтай өнгүүд юм.

    Контент бүтээгч, артист

    Д. Ганзул а.к.а Жизел

    05 10
  • 11141 8

    06. Журнал

    Улам бүтээлч болгоход туслах, өдөр бүр хийх дасгалуудтай тэмдэглэлийн дэвтрээ цүнхэндээ байнга авч явдаг. 

    Ер нь дэвтэр, цаасан дээр тэмдэглэл хөтлөх дуртай болохоор үүнээс гадна хэд хэдэн дэвтэртэй.

    Контент бүтээгч, артист

    Д. Ганзул а.к.а Жизел

    06 10
  • 11141 8

    07. Камер

    Анх зураг дарж үзсэн, өөрийн өмчийн ганц камер.

    Гэрэл зураг надад өөрийн харах өнцөг болоод өнгийг бусадтай хуваалцах боломжийг олгосон.

    Контент бүтээгч, артист

    Д. Ганзул а.к.а Жизел

    07 10
  • 11141 8

    08. Юүдэнтэй цамц

    Юүдэнтэй цамц өмсөхөөр хамгаалагдсан, аюулгүй, тухтай санагддаг. Өөрийгөө нуухад тусалдаг гэх юм уу?

    Бас би ах нарынхаа хувцсыг өмсөх, ер нь л эрэгтэй, "gender-neutral" хувцсанд дуртай болохоор юүдэнтэй цамц бол хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцас.

    Контент бүтээгч, артист

    Д. Ганзул а.к.а Жизел

    08 10
  • 11141 8

    09. Нөхөрлөлийн бугуйвч

    Ижил бугуйвч зүүдэг хүнтэйгээ ямар нэгэн нандин зүйлээр холбогдож байгаа юм шиг санагддаг. Надад цагаан, нөгөө найзад маань хар өнгөтэй байдаг. Тухайн үед арга билгийг илэрхийлэх бэлгэ тэмдэг гэж худалдаж авч байлаа.

    Контент бүтээгч, артист

    Д. Ганзул а.к.а Жизел

    09 10
  • 11141 8

    10. Чирнээлэн ягаан шампунь

    Сүүлийн 3 жил цагаан, цэнхэр, саарал үстэй байсан болохоор заавал чирнээлэн ягаан шампуниар угааж өнгийг нь сэргээх хэрэгтэй болдог. Би цайвар үсэндээ их дуртай, бас бараг миний имиж болсон болохоор байнга хэрэглэдэг зүйлсийн нэг.

    Контент бүтээгч, артист

    Д. Ганзул а.к.а Жизел

    10 10
Нийтэлсэн: Unread Today

Сэтгэгдэл бичих (8)

Тэмдэгт: 0. Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.

S Sun 2020.06.03 203.91.115.43

Хүн болгонд л байдаг зүйлсүүд байна. Гэхдээ яагаад ч юм Жизэлийнх бусдаас өөр мэдрэмж төрүүлж байна. Түүний ертөнцийн нэгээхэн хэсэг нь үнэхээр их таалагдлаа????

А Аравт уншсан хүн 2020.05.25 64.119.19.66

Жизэл шиг шинэлэг өөр ертөнцтэй хүмүүс Монголд олширч байгаа нь сайхан. Харин гадны хүний нүдээр харахад Европ болж харагдах гэсэн Ази эмэгтэй байна. :)

M Mulaka 2020.05.16 64.119.17.91

ooh yasan uvurmuts turhtei huurhun ohin be. Hoodie tsamtstai sanal neg bna. Neeree hamgalagdsan medremj, nuugdah arga boldog doo...kekke

N Nara 2020.05.15 139.5.219.38

Ямар нэгэн байдлаар нээх гоё урмын үг хэлмээр байх юм. Мундаг хүн шүү. Охин, хүүхэн, эгч, дүү хэн нэгэн биш, мундаг "хүн" шүү. Бахархал төрдөг, хайрламаар санагддаг. Танихгүй байж шүү дээ. Мундагаа мундаг <3

З Зочин 2020.05.15 49.0.167.14

Ёстой гоё хүн байна шүү сошиал хуудсуудыг нь ухаж үзээд бүр их урам авлаа баярлалаа тан шиг бүтээлч хүн болнодоо

U Unshigch 2020.05.15 49.0.167.14

Tsagiragan eemeg deer huvaaltsaan zovolgoo n anhaaruushtai yum bna. Neeree l tsunh, telii, gutalnii oruulaguud neg bol mongolog, esvel shargal bdg shuu. Gzel_gz geed haygiig n udaan dagaj baigaa, real sanagdaad bdg. Amjilt2

A Army 2020.05.15 49.0.167.14

Энэ гоё үг байна аа. "Ичи-го ичи-э" - Энэ агшин, энэ зөрлөг амьдралд дахиж хэзээ ч давтагдахгүй. Үнэхээр л тийм байх шүү

G Gantuyaa 2020.05.15 49.0.167.14

Zuragnuud ymar goy umbeeeee. Yaltachgui busdaas arai oor setgej, bodoj, haraad bh shig bna te ene hun ????????