Хайх зүйлээ бичээд enter дарна уу.

  • Үнэртэй ус
  • Ноолууран цамц
  • Энгэрийн тэмдэг
  • Чихэвч
  • Бугуйвч
  • Өө дарагч
  • Картны цүнх
  • Цаг
  • Үзэг
  • Нарны тос
  • 7659 0

    Уран нугараач @odgepel - Тэмдэг, нарны тос, ноолууран цамц

    Бид өөрсдийн авьяас, давуу талаа сайн ойлгон тодорхойлж, бусадтай хуваалцсанаар жинхэнэ аз жаргалыг олж чадна.

    "Awakening Joy" номын хэсгээс.

    Эхлэх
  • 7659 0

    01. Үнэртэй ус

    Нэг таалагдсан үнэртэй ус авчихаад их удаан хэрэглэдэг. Хүнийг тэврэхэд юм уу нэлээн ойртоход үнэртэхээр л түрхэх ёстой гэж боддог. Энэ үнэр их зөөлхөн, таалагддаг шүү.

    Нарны циркийн артист, дасгалжуулагч 

    Б. Одгэрэл

    01 10
  • 7659 0

    02. Ноолууран цамц

    Ер нь ноолууран цамц өмсөх дуртай, ялангуяа энэ цамц манай найз залуугийн цамц болохоор бүр дулаахан дотно санагддаг.

    Нарны циркийн артист, дасгалжуулагч 

    Б. Одгэрэл

    02 10
  • 7659 0

    03. Энгэрийн тэмдэг

    Энэ тэмдэг манай компанийн лого байгаа юм. Хэдэн жилийн өмнө нэг даргадаа “яасан гоё тэмдэг вэ” гэхэд чи ав ав гээд надад өгч билээ. Анхных нь логотой болохоор одоо дахиж ийм тэмдэг хийгдэхгүй байх.

    Нарны циркийн артист, дасгалжуулагч 

    Б. Одгэрэл

    03 10
  • 7659 0

    04. Чихэвч

    Гадуур алхахдаа, бэлтгэл хийхдээ, анхаарал төвлөрүүлэх юм хийхдээ ч тэр, төрөл бүрийн хөгжим байнга сонсдог. Энэ airpods-ийг үргэлж авч явдаг, одоо бараг яаж утастай чихэвч хэрэглэдэг байсан юм болоо гэж боддог болчихож.

    Нарны циркийн артист, дасгалжуулагч 

    Б. Одгэрэл

    04 10
  • 7659 0

    05. Бугуйвч

    Энэ бугуйвчийг анх манай ээж өгсөн, тэгээд найзуудын бэлэглэсэн charm-аар баяжуулсан бугуйвч гэх юм уу даа. Их аялдаг болохоор пасспорт хэлбэртэй, нэртэй холбогдуулаад одтой гэх мэт.
    Бас ивээл чулууныхаа бугуйвч зүүх дуртай.

    Нарны циркийн артист, дасгалжуулагч 

    Б. Одгэрэл

    05 10
  • 7659 0

    06. Өө дарагч

    Энэ Maybelline өө дарагчийг маш олон жил хэрэглэж байгаа. Нүүрний крем түрхэхгүй байсан ч энийг хэрэгтэй хэсгүүд дээрээ түрхэхэд л болдог. Бас хямдхан хэхэ.

    Нарны циркийн артист, дасгалжуулагч 

    Б. Одгэрэл

    06 10
  • 7659 0

    07. Картны цүнх

    Хамгийн чухал зүйлс гэвэл карт л байдаг шүү дээ. Би картуудаа энэ жижиг цүнхэнд авч явдаг юм.

    Нарны циркийн артист, дасгалжуулагч 

    Б. Одгэрэл

    07 10
  • 7659 0

    08. Цаг

    Өөртөө төрсөн өдрийн бэлэг гээд авсан цаг байгаа юм. Урьд нь би цаг ерөөсөө зүүдэггүй байсан, зүүж суръя гээд судалж байгаад энэ загвар их таалагдахаар нь авсан даа.

    Нарны циркийн артист, дасгалжуулагч 

    Б. Одгэрэл

    08 10
  • 7659 0

    09. Үзэг

    Энэ үзгийг надад англи хэл сайн эзэмшүүлсэн Карен багш маань сургуулиа төгсөх үед бэлэг болгож өгсөн юм. Тэрнээс хойш байнга цүнхэндээ авч явж байна.

    Нарны циркийн артист, дасгалжуулагч 

    Б. Одгэрэл

    09 10
  • 7659 0

    10. Нарны тос

    Гарахынхаа өмнө аль болох нарны тосоо байнга түрхдэг. Арьсаа үрчлээтэхээс хамгаалах хамгийн чухал арга хэмжээ бол нарны тос түрхэх л юм байна лээ шүү.

    Нарны циркийн артист, дасгалжуулагч 

    Б. Одгэрэл

    10 10
Нийтэлсэн: Unread Today

Сэтгэгдэл бичих

Тэмдэгт: 0. Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.