Аравт
12 сарын 17, 20212 мин
-
5552
6
LIME аппын үүсгэн байгуулагч @itulga - Футболка, нисгэгчийн гарын авлага, утас...
Дэлхийн Монголчуудыг холбоно
Эхлэх -
5552
6
01. Футболка
Бид футболкыг харин ч нэг төрөл, төрлөөр нь өмсдөг. Ойн баяр, шинэ жил, марафон гэх мэт онцлох үйл ажиллагаа бүрээр цөөн загварын футболка, цамц, бомбер хийлгэдэг уламжлалтай. Олон жил ажилласан залууст маань бараг л шүүгээ дүүрэн байгууллагын логотой хувцас бий.
LIME аппын үүсгэн байгуулагч
Г.Тулга
01 10 -
5552
6
02. Нисгэгчийн гарын авлага
Онгоц жолоодох багын мөрөөдлөө биелүүлэхээр PPL буюу “Private Pilot License” авахаар суралцаж байгаа. Зургаан төрлийн онолын шалгалт, 40 цагийн нислэг үйлдэж байж үнэмлэхээ авдаг болохоор энэ номтой дотно найзалж байна.
LIME аппын үүсгэн байгуулагч
Г.Тулга
02 10 -
5552
6
03. Гар утас
Өдөр тутмын ажлаа ихэвчлэн гар утсаараа амжуулдаг. "CallPro", "LIME"-ын дийлэнх үйлчилгээ үүлэн технологид суурилсан, олон төрлийн интеграц агуулж байдаг учраас гар утсаараа ажиллахад их хялбар. Харин утсаа сонгохдоо мэдээллийн нууцлал, хүчин чадал, хурд зэрэгт анхаардаг. Ер нь би "Apple" компанийн үнэнч хэрэглэгч.
LIME аппын үүсгэн байгуулагч
Г.Тулга
03 10 -
5552
6
04. Утасгүй хулгана
Олон цагаар компьютер дээр ажиллахдаа Logitech MX Master-ыг хэрэглэдэг. Гурав хүртэлх төхөөрөмжид зэрэг холбогддог болохоор цаг их хэмнэдэг шүү. Дээрээс нь гарт эвтэйхэн, чанартай.
LIME аппын үүсгэн байгуулагч
Г.Тулга
04 10 -
5552
6
05. Macbook Pro
Саяхан Pro 2021-тэй болсон. M1 Pro-г сонгосон шалтгаан нь ердөө л CPU. Ингэснээр цэнэгээ барих чадвар нь дээшилсэн. Би ширээний ард удаан суудаггүй болохоор лаптоп сонгохдоо баттери барилт, хүчин чадалд нь их анхаардаг.
LIME аппын үүсгэн байгуулагч
Г.Тулга
05 10 -
5552
6
06. Oculus VR
Ирээдүйд хүн бүр Метаверс-д асар олон цагийг өнгөрөөдөг болно. Энэхүү шинэ орчныг илүү эрт таниж мэдэх, судлах зорилгоор энэ бүтээгдэхүүнд сүүлийн үед их дуртай болоод байна.
LIME аппын үүсгэн байгуулагч
Г.Тулга
06 10 -
5552
6
07. Spark
Цахим шуудан, календарыг нэгтгэсэн, гар утас болон компьютерын аль алинд нь ашиглаж болдог апп. Манай залуус бүх ажлаа GSuite календар ашиглан төлөвлөдөг. Имэйл, календар нэг дор байх нь ажлыг ихээхэн хөнгөвчилдөг шүү.
LIME аппын үүсгэн байгуулагч
Г.Тулга
07 10 -
5552
6
08. Termius
Олон сервер рүү холбогдох шаардлага байнга гардаг учраас Termius аппыг ашигладаг. Гар утас, таблет, компьютерт суулгаж ашиглах боломжтой. Байнга ашигладаг үйлдлүүдээ хялбаршуулах зэрэг олон сонголт бий.
LIME аппын үүсгэн байгуулагч
Г.Тулга
08 10 -
5552
6
09. Netflix
Амрах болон гадаад хэлээ сайжруулах зорилгоор кино үзэх дуртай. Disney+, HBO Max, Netflix зэрэг стрийминг үйлчилгээг ашигладаг.
LIME аппын үүсгэн байгуулагч
Г.Тулга
09 10 -
5552
6
10. LIME
Монгол дугаартай, ярианы апп. Аппаа нэвтрүүлснээс хойш нэг сар хагасын хугацаанд хоёр ч удаа хил дамнасан томилолтод явлаа. Гадаадаас Монгол руу дуудлага хийхэд маш хялбар, төлбөрийн систем нь ч олон төрөл. Өөрсдөө хөгжүүлж гаргасан апп хэдий ч ажлаар гадагшаа явахдаа хэргийг нь сайн гаргаж чадсан. Гадаадад байгаа найзууддаа ч санал болгосон. Их ам сайтай байгаа.
LIME аппын үүсгэн байгуулагч
Г.Тулга
10 10
З Зочин 2021.12.18 202.21.108.214
Олон шөнө нойргүй суусны шан гэж байдаг бол энэ байх. Их хичээнгүй, тууштай хүн дээ. Үүнээс ч илүү их амжилт хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Амжилт
З Зочин 2021.12.18 66.181.182.45
Өө тийм бас энэ хүний би хэрхэн ажилладаг вэд оруулах санал гаргаж байна мэргэжлийн хүнээс гоё зөвлөгөө их ирдэг санагддаг шүү баярлалаа
З Зочин 2021.12.18 66.181.182.45
Тулга захиралд амжилт хүсье салбартаа үргэлж шинийг санаачилж тууштай ажиллаж байгаагийн шан нь ирж байгаа гэж боддог доо
A Andeg 2021.12.17 74.96.144.65
Их хэрэгтэй апп, яг цаг үеэ олоод гараад ирсэн шүү. Улам хөгжүүлээрэй. Зурган мэссэж, дуут мэссэж үлдээх зэрэг үйлдлүүд нэмээд хийхийг бодоорой. Хүний хүсэл хязгааргүй гэж. Холбогдоод ярьж л байвал болоо гэж бодож байснаа илүү ихийг хүсэж байна. Ккк. За амжилт амжилт
З Зочин 2021.12.17 202.21.117.166
Cool. Футболканаас бусад нь бүгд технологийн зүйлс байна шүү. Spark ашиглаж үзнэ ээ, хэрэгтэй эд шиг байна.
З Зочин 2021.12.17 43.242.242.30
Мундаг залуу байна шүү амжилт хүсье ээ. Апп сонирхож үзнэ гэж бодоод л яваад байгаа шүү. Өө заавал 100 тэмдэг юм уу хэхэ