Хайх зүйлээ бичээд enter дарна уу.

  • Macbook/ iPhone
  • Боксын бээлий
  • Үнэртэй ус
  • Apple Watch
  • Гүйлтийн пүүз
  • Bose чихэвч
  • "Шууд Шаа" оймс
  • Тослог шингээгч салфетка
  • Үүргэвч
  • The Little Book of Mindfulness
  • 10972 4

    TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч В. Баярсайхан

    Зүгээр л хийж эхэл. Анхандаа чиний зорилго:

    Хол мэт боловч алхах тусам ойрхон санагдана
    Боломжгүй мэт боловч ойртох итгэл төрж зориг орно
    Ойлгомжгүй мэт боловч урагшлах тусам илүү тодорно!

    Тиймээс #ШШ

    Эхлэх
  • 10972 4

    01. Macbook/ iPhone

    Хаана ч авч явахад төвөггүй хөнгөхөн Macbook дээрээ ажил, бизнестэй холбоотой зүйлсийг хийдэг. Харин iPhone-ийг сошиал медиагаа удирдах, тэр дундаа инстаграм (@bayarsaikhan) ашиглахдаа голдуу ашигладаг. Хэрэглэгчид ээлтэй, ашиглахад хялбар учраас их дуртай. 

    TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч

    В. Баярсайхан

    01 10
  • 10972 4

    02. Боксын бээлий

    Спорт хийхдээ хурдан, өөрийгөө сорьсон хүчилсэн, хөлс их гаргасан дасгалууд хийвэл илүү сонирхолтой санагддаг. Тиймээс холимог тулааны спортоор сонирхон хичээллэдэг.

    TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч

    В. Баярсайхан

    02 10
  • 10972 4

    03. Үнэртэй ус

    Цүнхэндээ авч явахад авсаархан, аяллын зориулалттай, үнэр нь хэт хурц биш. Намайг инстаграм дээр идэвхтэй, олон дагагчтай гээд нэг компани бэлгэнд өгсөн. Их таалагдаад байгаа. Цаашдаа ашиглах байх.

    TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч

    В. Баярсайхан

    03 10
  • 10972 4

    04. Apple Watch

    Өөрийнхөө өдөр тутмын хөдөлгөөний явц, зүрхний хэмнэл, нойрны чанарыг хянахдаа, спорт хийхдээ ашигладаг. Эрүүл амьдрахад минь бага ч гэсэн нэмэр болж байгаа.

    TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч

    В. Баярсайхан

    04 10
  • 10972 4

    05. Гүйлтийн пүүз

    Цаг агаар сайхан үед гүйх дуртай. Монголд бол дотор л гүйж байна. Гүйхэд бодол цэгцрээд, төвлөрөл ихсээд, стресс их тайлагддаг.

    TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч

    В. Баярсайхан

    05 10
  • 10972 4

    06. Bose чихэвч

    Гадагшаа дотогшоо ажлын шаардлагаар их явна. Нислэгийн үед чимээ шуугиан сайн дардаг чихэвчний ачаар замдаа бага алжаадаг. Онгоцонд ороод зүүхэд нам унтана. Унтаагүй үедээ подкаст юм уу аудио ном сонсон орчноос тасраад их зүгээр.

    TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч

    В. Баярсайхан

    06 10
  • 10972 4

    07. "Шууд Шаа" оймс

    Миний баримталдаг зарчмуудын нэг. Зүрх сэтгэлээ илүү их сонсож, тэгээд хийе гэж бодогдсон зүйлсийг зоригтойгоор шууд хийдэг. Энэ зарчмаа бас залууст хэлэх дуртай. Оймс болгож өмсөөд, мөн энд тэнд яриа хийхдээ тараадаг.

    TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч

    В. Баярсайхан

    07 10
  • 10972 4

    08. Тослог шингээгч салфетка

    Би их тослог арьстай учраас жаахан хөлрөх төдийд л нүүр тослогдчихдог. Тиймээс зураг авахуулахдаа, өөрөг (selfie) хийхдээ нүүрээ ойр ойрхон арчиж байхгүй бол :) Гэхдээ хааяа мартчихаад байдаг юм.

    TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч

    В. Баярсайхан

    08 10
  • 10972 4

    09. Үүргэвч

    Харахад авсаархан хөнгөхөн ч багтаамж маш сайтай. Өдөр тутмын хэрэглээнээс гадна гадагшаа аялахдаа байнга ашигладаг. Дизайнлаг бөгөөд функц сайтай.

    TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч

    В. Баярсайхан

    09 10
  • 10972 4

    10. The Little Book of Mindfulness

    Гарын алганд багтахуйц бяцхан ном. Амьдралыг хором бүрээр мэдэрч, яг одоо цагтаа амьдрахад суралцаж байгаа. Яг одоодоо талархах, байгаа зүйлдээ баярлах, эргэн тойронд хайртай хүмүүсээ илүү ихээр анхаарах зэргээр. Товчхондоо хүн цаг хугацааг зогсоож чадахгүй ч тэр бүхнийг удаашруулж, мэдэрч, таашаал авч чадна.

    TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч

    В. Баярсайхан

    10 10
Нийтэлсэн: Unread Today

Нийтлэлд оролцсон:
Б. БатзаяаО. Тулга

Сэтгэгдэл бичих (4)

Тэмдэгт: 0. Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.

G GN Luuya 2020.05.13 103.10.23.173

Баярлалаа. Урам зориг, ухаарал хайрласан ишлэл байна . #Unread хамт олондоо эрч хүч, урам зоригоор дүүрэн байгаарай гэж хүсье.

u unshigch 2020.05.06 98.224.239.17

Niitlel ih goy haragdaj bn. Website ni ulam goy boljee :) TomYo-n zaluust amjilt husey! Goy niitleliin tsuvral ehluulsen bn

И Иргэн 2020.05.04 66.181.164.50

Уншхад их хялбар, товч нийтлэл болсон байна. Энэ хэцүү цаг үед иймэрхүү эерэг сэтгэгдэлтэй нийтлэлүүдийг их гаргаарай. Баярлалаа. Амжилт.

З Зочин 2020.05.01 100.6.173.89

Өнгөлөг, мэдрэмжтэй, товч тодорхой, сонирхолтой, өвөрмөц гоё нийтлэл болжээ. Товчхон ч гэсэн их хөдөлмөр зарсан мэдрэгдэж байна аа. Unread-ийн залуус арай өөр байдага шүү.