Хайх зүйлээ бичээд enter дарна уу.

  • Овоо хараа
  • Оосор
  • Тусгай түлхүүр
  • Нүдний дусаалга
  • Хувцас
  • Буу
  • Саравч
  • Гутал
  • Сум
  • Бээлий
  • 4281 1

    Олон улсын хэмжээний мастер O.Янжинлхам – Овоо хараа, Оосор, Тусгай түлхүүр...

    Тууштай бөгөөд зоригтой бай

    Instagram: @yanjka_olz

    Эхлэх
  • 4281 1

    01. Овоо хараа

    Буудлагадаа оновчтой буудахад буюу 10 онооны бүсэд оноход тусалдаг. Бууны тусгалыг засахад зориулагдсан зүйл.

    ОУХМ

    О.Янжинлхам

    01 10
  • 4281 1

    02. Оосор

    Буудлагын 50 метрийн зайн суугаа болон хэвтээ төрөлд оосор хэрэглэдэг. Оосор нь буудах үед хөдөлгөөнийг багасгах зориулалттай.

    ОУХМ

    О.Янжинлхам

    02 10
  • 4281 1

    03. Тусгай түлхүүр

    Тусгай түлхүүрийг буугаа угсрахдаа ашигладаг. Мөн буудлагын төрөл бүр рүү шилжих үед хэрэглэдэг.  

    ОУХМ

    О.Янжинлхам

    03 10
  • 4281 1

    04. Нүдний дусаалга

    Удаан хугацаанд буудлага хийх үед тамирчдын нүд хуурайшиж, аргаж өвдөх тохиолдол нэлээд гардаг. Тиймээс нүдээ хамгаалах, шаардлагатай үед чийгшүүлэх зорилгоор биедээ байнга авч явдаг.

    ОУХМ

    О.Янжинлхам

    04 10
  • 4281 1

    05. Хувцас

    Хувцас нь биеийг огт хөдөлгөөнгүй болгох бус тодорхой хэмжээнд хөдөлгөөн хязгаарлах зориулалттай. Хэрэглэж буй хувцас хэрэглэл маань Энэтхэг улсын CAPAPIE брэндийн дэлхийд чанараараа шалгарсан, мөн л олон улсын тамирчдын сонгон хэрэглэж буй загвар юм.

    ОУХМ

    О.Янжинлхам

    05 10
  • 4281 1

    06. Буу

    Буу маань Швейцар улсын BLEIKER METALLIC брэндийн сайн чанарын, хамгийн сүүлийн үеийн загвар. Дэлхийн болон олон улсын өндөр зэрэглэлтэй тамирчид энэхүү бууг ашигладаг.

    ОУХМ

    О.Янжинлхам

    06 10
  • 4281 1

    07. Саравч

    Орчноо хянах, нүд рүү шууд гэрэл тусахаас хамгаалж өгдөг. Мөн саравчаа зүүсэн байхад ойр орчмын зүйлд сатаарахгүй, зөвхөн бай руугаа төвлөрөх боломжтой болдог.

    ОУХМ

    О.Янжинлхам

    07 10
  • 4281 1

    08. Гутал

    Гутал бол буудлагын хувцас хэрэглэлийн маань салшгүй нэгэн хэсэг. Хувцасны нэгэн адил Энэтхэг улсын KURT THUNE брэндийн бүтээгдэхүүн.

    ОУХМ

    О.Янжинлхам

    08 10
  • 4281 1

    09. Сум

    Энэхүү сум нь 5.6 калибрын, 50 метрийн зайд буудах зориулалттай, галтай буюу дарьтай сум юм.

    ОУХМ

    О.Янжинлхам

    09 10
  • 4281 1

    10. Бээлий

    Буугаа удаан хугацаанд барих, тэр дундаа оосортой цуг хэрэглэхэд тамирчдын гарт өндөр ачаалал ирдэг. Тиймээс гарын өвдөлтөө бууруулах зорилгоор бээлий ашигладаг.

    ОУХМ

    О.Янжинлхам

    10 10
Нийтэлсэн: Unread Today

Гэрэл зургийг:
Б.Анарбаяр

Сэтгэгдэл бичих (1)

Тэмдэгт: 0. Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.

З Зочин 2022.05.14 64.119.25.254

Ёстой өвөрмөц 10т болжээ ахиад өөр өөр спортын хүмүүсийнхийг үзэмээр санагдлаа Янжаадаа амжилт хүсье