Аравт
5 сарын 23, 20231 мин
-
15854
0
Гар утасны апп хөгжүүлэгч Ж.Есөн-Эрдэнэ
Залуу нас, цаг заваа ашиглан үргэлж өөрийгөө хөгжүүлж, тухтай бүсээ орхиж байх хэрэгтэй.
-
15854
0
01. Зөөврийн компьютер
Хөгжүүлэгчийн гол зэвсэг. Кодоо бичнэ, ер нь бүх юмаа л энэ дээр хийнэ. Энэ macbook-ийг хоёр жил орчим хэрэглэж байна.
Гар утасны апп хөгжүүлэгч
Ж.Есөн-Эрдэнэ
01 10 -
15854
0
02. Гар утас
Гар утасны апп хөгжүүлэгч учраас iOS, Android үйлдлийн системтэй утас хоёуланг нь хэрэглэж аппаа туршдаг.
Гар утасны апп хөгжүүлэгч
Ж.Есөн-Эрдэнэ
02 10 -
15854
0
03. Нүдний дусаагуур, нүдний шил
Нүдээ хамгаалах зорилгоор компьютерын хамгаалалттай шил зүүдэг. Мөн дэлгэц удаан ширтэх үед нүдээ бага цавчдаг учраас хуурайшихаас сэргийлж нүдний дусаагуур хэрэглэдэг.
Гар утасны апп хөгжүүлэгч
Ж.Есөн-Эрдэнэ
03 10 -
15854
0
04. Нэхмэлийн утас, зүү
Хүүхэд байхаасаа юм нэхдэг байсан. Одоо бол чөлөөт цагаараа бодлоо цэгцлээд суух үедээ ороолт, малгай зэрэг зүйлсийг нэхэж байна.
Гар утасны апп хөгжүүлэгч
Ж.Есөн-Эрдэнэ
04 10 -
15854
0
05. Байт харвааны нум
Байт харвааны компаунд төрлийн нум нь ойролцоогоор 3-4 кг жинтэй. Долоо хоногийн таван өдөр, өдөрт 3-4 цаг бэлтгэл хийдэг. Стресс тайлагдахаас гадна төвлөрөх, өөрийгөө илүү их мэдэрч, сонсох чадвар сайжирч байгаа.
Гар утасны апп хөгжүүлэгч
Ж.Есөн-Эрдэнэ
05 10 -
15854
0
06. Ус, ногоон цай
Кофе уудаггүй, харин өдөр бүр шингэнээ нөхөж, эрүүл байхын тулд ус эсвэл халуун ногоон цайг хангалттай хэмжээгээр уудаг.
Гар утасны апп хөгжүүлэгч
Ж.Есөн-Эрдэнэ
06 10 -
15854
0
07. Үсний хавчаар
Одтой зүйлсэд дуртай. Бөгж, ээмэг, гар дээрх шивээс, үсний хавчаар зэрэг ихэнх зүйлс маань одны хэлбэртэй.
Гар утасны апп хөгжүүлэгч
Ж.Есөн-Эрдэнэ
07 10 -
15854
0
08. Чихэвч
Чихэвчийг гадуур явахдаа болон бусад үед зүүдэггүй ч ажил дээрээ зүүж дуу эсвэл ая сонсдог. Төвлөрч суухад noise cancellation функц нь их хэрэг болдог.
Гар утасны апп хөгжүүлэгч
Ж.Есөн-Эрдэнэ
08 10 -
15854
0
09. Nebula Theme
Visual studio code editor-т зориулсан theme. Сүүлийн зургаан жил тасралтгүй ашиглаж байгаа. Код бичээд суух үед нүд өвтгөж ядраадаггүй бөгөөд өнгөлөг учраас ашиглах дуртай. Өдрийн ихэнх цагийг ийм өнгөтэй код харж суудаг.
Гар утасны апп хөгжүүлэгч
Ж.Есөн-Эрдэнэ
09 10 -
15854
0
10. Мини цүнх
Том цүнх үүрэх дургүй болохоор утасны цүнхэндээ хэрэгцээтэй зүйлсээ багтаагаад хийчихдэг. Утас, карт, хавчаар зэрэг зүйлсээ байнга авч явдаг.
Гар утасны апп хөгжүүлэгч
Ж.Есөн-Эрдэнэ
10 10