Хайх зүйлээ бичээд enter дарна уу.

  • Оймс, триконы цуглуулга
  • Ил захидал
  • Хатгуур зүү
  • Нүдний шил
  • Хээтэй зүйлс
  • Хоол
  • Бөөжий
  • Хүзүүний алчуур
  • Macbook Air
  • Тэмдэглэлийн дэвтэр
  • 10969 0

    Дизайнер @zazral - Ил захидал, хүзүүний алчуур, Бөөжий

    "Суусан цэцнээс явсан тэнэг дээр"

    Эхлэх
  • 10969 0

    01. Оймс, триконы цуглуулга

    Нэг л мэдэхэд төрөл бүрийн хээ, дизайнтай баахан оймс, трико цуглуулчихсан байсан. Өнгө хээд нь зохицуулаад өдөр тутмын хувцсандаа тусгах дуртай.

    "Atoz by Atoz" брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер

    А. Энхцацрал

    01 10
  • 10969 0

    02. Ил захидал

    Бага байхаасаа л хүний сэтгэлээ шингээж бичсэн мэндчилгээ, захианд дурладаг байсан. Бичигдсэн огноог харахад тухайн хором мөч дахин давтагдашгүйг мэдрүүлдэг болоод ч тэр үү, бусдад күүл ил захидал бэлэглэх дуртай. Энд тэнд аялж явахдаа ил захидлыг янз янзаар нь цуглуулгадаа нэмдэг.

    "Atoz by Atoz" брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер

    А. Энхцацрал

    02 10
  • 10969 0

    03. Хатгуур зүү

    Утас, зүүтэй найзлаад 8 жил болжээ. Ажил, гэр гээд хаа сайгүй хөглөрнө, заримдаа орон дотор ч явж байдаг.

    "Atoz by Atoz" брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер

    А. Энхцацрал

    03 10
  • 10969 0

    04. Нүдний шил

    Дээхэн ээж харцнаас чинь бүх юм уншигддаг гэж хэлснээс хойш болж өгвөл байнга нүдний шилтэй явмаар санагддаг болсон доо. Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад оюутан байхад холын хараа муудсан.



    "Atoz by Atoz" брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер

    А. Энхцацрал

    04 10
  • 10969 0

    05. Хээтэй зүйлс

    Өнгөлөг, гоё, сонин хачин хээтэй зүйлсэд өөрийн эрхгүй сэтгэл татагддаг. Миний эргэн тойронд буй декорууд бүгд өөрийн гэсэн онцгой өнгө үнэртэй. Минимал амьдралын хэв маяг таалагддаг ч харах өнцөг минь максималист.

    "Atoz by Atoz" брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер

    А. Энхцацрал

    05 10
  • 10969 0

    06. Хоол

    Амьдралыг жаргалтай болгодог нэгээхэн том хэсэг нь хоол гэж боддог. Сэтгэл шингээгүй, амтгүй хоол идсэнээс зүгээр л юу ч идэхгүй явж байсан нь дээр гэж боддог доо.

    "Atoz by Atoz" брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер

    А. Энхцацрал

    06 10
  • 10969 0

    07. Бөөжий

    Мууртай болохыг үргэлж хүсдэг хэр нь худалдаж авна гэж боддоггүй байсан. Нэг л өдөр эзнээ  намайг олоод өөрөө хүрээд ирнэ гэж итгэдэг байсан, нээрэн л нэг өдөр намайг тэжээ гээд ороод ирсэн дээ. Муурыг минь Бөөжий гэдэг юм.

    "Atoz by Atoz" брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер

    А. Энхцацрал

    07 10
  • 10969 0

    08. Хүзүүний алчуур

    Ер нь л биедээ ямар нэг аксессуаргүй гэрээс гардаггүй. Ээмэг, шил, энгэрийн зүүлтгүй явахаар нүцгэн явж байгаа мэт эвгүй мэдрэмж төрөөд байдаг.

    "Atoz by Atoz" брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер

    А. Энхцацрал

    08 10
  • 10969 0

    09. Macbook Air

    Хөнгөн болохоор авч явахад амар байдаг.

    "Atoz by Atoz" брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер

    А. Энхцацрал

    09 10
  • 10969 0

    10. Тэмдэглэлийн дэвтэр

    Өдрийн тэмдэглэлийг өөрийнхөө таньж мэдээгүй олон зан чанарыг уншиж болох толь гэж боддог. Сүүлийн үед сэтгэл хөдлөл ихтэй үедээ бичихийг илүүд үзэх болсон. Эргээд уншихад өөр хүн харж байгаа юм шиг сонин байдаг.

    "Atoz by Atoz" брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер

    А. Энхцацрал

    10 10
Нийтэлсэн: Unread Today