Хайх зүйлээ бичээд enter дарна уу.

  • Компьютер
  • Томруулдаг шил & гортиг
  • Walkie Talkie
  • Дүрмийн ном
  • Шар, улаан карт
  • Дүрэмт хувцас
  • Шүүгчийн ном
  • Малгай
  • Үзэг
  • Дэлхийн байт харвааны холбооны вэбсайт
  • 2142 0

    Байт харвааны тивийн зэрэгтэй шүүгч Г. Золжаргал- Томруулдаг шил & гортиг, Walkie Talkie, Шар, улаан карт

    @Zoloogg

    "Олон тамирчдын хүч, хөдөлмөрийг шударгаар шүүх хариуцлага хүлээж буй шүүгч гэдгээ эрхэмлэн ажилладаг".
    Эхлэх
  • 2142 0

    01. Компьютер

    Тэмцээн зохион байгуулахад гол үүрэгтэй хэрэгсэл бол компьютер. Дэлхий даяар болж буй байт харвааны бүхий л тэмцээнийг ianseo.net програмаар зохион байгуулдаг.

    Тамирчдын харвасан сум, байны хуваарь, эрэмбийн жагсаалт зэргийг нарийн тооцох зориулалттай.

    Байт харвааны тивийн шүүгч 

    Г.Золжаргал

    01 10
  • 2142 0

    02. Томруулдаг шил & гортиг

    Байт харваа нь миллиметрийн нарийвчлалтай зайд өрсөлддөг спорт. Тиймээс байнд туссан сумыг гортиг болон томруулдаг шилний тусламжтайгаар нягталж, хэмжин зөв оноо өгөх нь шүүгчийн чухал үүрэг.

    Байт харвааны тивийн шүүгч 

    Г.Золжаргал

    02 10
  • 2142 0

    03. Walkie Talkie

    Тэмцээн гадаа талбайд 90 хүртэлх метрийн зайнд болдог. Иймд шүүгчид хоорондоо байнгын холбоотой байж, тэмцээнийг саадгүй, аюулгүй явуулахын тулд тогтмол мэдээлэл солилцох шаардлагатай.

    Байт харвааны тивийн шүүгч 

    Г.Золжаргал

    03 10
  • 2142 0

    04. Дүрмийн ном

    Дэлхийн байт харвааны холбооноос баталсан дүрмийн дагуу Монголын байт харвааны холбоо тэмцээнийг удирдан, хянаж явуулдаг. Тиймээс батлагдсан дүрмийг тогтмол уншиж, эзэмшин, өөрсдийгөө шалгах шаардлагатай.

    Байт харвааны тивийн шүүгч 

    Г.Золжаргал

    04 10
  • 2142 0

    05. Шар, улаан карт

    Байт харваа нарийн дүрэм, хяналттай зэвсгийн шинжтэй спорт. Цагтаа амжаагүй эсвэл дүрмийн алдаа гаргах үед улаан картаар нэг сумны оноо хураалгана. Харин өөртөө давуу тал олгох гэсэн тактикийн шинжтэй алдаа гаргах үед шар картаар торгодог.

    Байт харвааны тивийн шүүгч 

    Г.Золжаргал

    05 10
  • 2142 0

    06. Дүрэмт хувцас

    Дүрэмт хувцас нь шүүгчдийг тамирчдаас ялгахаас гадна тэмцээн зохион байгуулагчдын төлөөлөл гэдгийг илэрхийлнэ. Тэгэхээр стандартын дагуу өмсөж хэвших шаардлагатай.

    Дүрэмт хувцсаа өмссөн үедээ хувь хүн биш, спортоо төлөөлж буй шүүгч гэдгээ ухамсарлан ажилладаг.

    Байт харвааны тивийн шүүгч 

    Г.Золжаргал

    06 10
  • 2142 0

    07. Шүүгчийн ном

    Энэхүү номыг шүүгчдийн ажиллах арга барил, техникийг дэлхий даяар нэгэн жигд байлгах зорилгоор Дэлхийн байт харвааны холбооноос эрхлэн гаргасан.
    Холбооны шүүгчид бүгдээрээ уг номын дагуу ажиллаж, арга барил эзэмшсэн.

    Байт харвааны тивийн шүүгч 

    Г.Золжаргал

    07 10
  • 2142 0

    08. Малгай

    Өдөрт арваас доошгүй хугацаанд наранд зогсож, салхи, бороо зэрэг байгалийн үзэгдлүүдтэй нүүр тулдаг учраас нарны малгай зайлшгүй хэрэгтэй.

    Байт харвааны тивийн шүүгч 

    Г.Золжаргал

    08 10
  • 2142 0

    09. Үзэг

    Тамирчид хувийн оноогоо тооцохын тулд тэмдэглэл хөтөлдөг. Гэвч үзгээ мартах, алга болгох тохиолдол цөөнгүй бий. Нэг тэмцээнд арваас доошгүй удаа үзэг зээлсэн тохиолдол ч байдаг шүү. Ер нь болзошгүй тохиолдолд зориулж биедээ үргэлж үзэг авч явдаг.

    Байт харвааны тивийн шүүгч 

    Г.Золжаргал

    09 10
  • 2142 0

    10. Дэлхийн байт харвааны холбооны вэбсайт

    Миний хувьд дүрэм, зохион байгуулалтын шинэчлэлүүд, цаг үеийн мэдээг тогтмол авах нь нэн чухал. Дэлхийн байт харвааны албан ёсны вэбсайт болох worldarchery.sport-оос сар бүр цахим товхимол, дүрмийн өөрчлөлт зэрэг мэдээлэлтэй танилцдаг.

    Байт харвааны тивийн шүүгч 

    Г.Золжаргал

    10 10
Нийтэлсэн: Unread Today

Нийтлэлд оролцсон:
А.Марал
Креатив директор:
А.Номин
Гэрэл зургийг:
Б.Анарбаяр

Сэтгэгдэл бичих

Тэмдэгт: 0. Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.