Монгол улс хиймэл оюуны хөгжлөөрөө дэлхий дахинд дутахааргүй хэмжээнд явж буйг цахим засаглалын хөгжлийн индексээр 46-д, хиймэл оюуны бэлэн байдлын индексээр 98-д тус тус жагсаж буйгаас харж болно.
Харин сүүлийн үед хиймэл оюунтай холбоотой асуудлууд нь өгөгдлөө хамгаалах, кибер аюулгүй байдалд чиглэж байгаа юм. Уг сэдвүүдийг хөндөхөөр "Tech Symposium Mongolia 2025" арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.
Харин сүүлийн үед хиймэл оюунтай холбоотой асуудлууд нь өгөгдлөө хамгаалах, кибер аюулгүй байдалд чиглэж байгаа юм. Уг сэдвүүдийг хөндөхөөр "Tech Symposium Mongolia 2025" арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.
Энэ жилийн арга хэмжээ "Navigating the AI driven future" сэдвийн дор явагдсан юм. Хиймэл оюун ухаан бүхий ирээдүйд мэдээллийн технологийн дэд бүтцээ хэрхэн бэлэн байлгах вэ?, өгөгдлөө ашиглан хэрхэн шинэ боломжуудыг өөртөө нээх вэ?, үүнд Dell брэндийн дэвшилтэт шийдлүүд ямар үүрэг гүйцэтгэх вэ? гэсэн агуулгуудын хүрээнд илтгэгчид ярилцлаа.
Арга хэмжээнд нийт 10 илтгэгч, 4 үед хуваагдан салбарын тулгамдсан асуудал, нарийн шийдлүүдийг санал болгов. Завсарлагааны үеэр арга хэмжээний гадна зассан бүүтүүд дээр Dell Technologies-ийн дэвшилтэт шийдлүүд болон хиймэл оюун бүхий цоо шинэ Dell Pro загварын комьютер, түүний дагалдах хэрэгслүүдийн танилцуулгуудыг зассан байлаа. Мөн хөтөлбөрийн дундуур DJ UNA ирж сетээ тоглуулж оролцогчид ч мөн хоорондоо танилцах халуун дулаан орчин бүрдсэн юм.
Компаниуд хиймэл оюуныг ашиглан салбартаа цойлоход юу хамгийн чухал вэ?
Dell Technologies хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг. Тиймдээ ч бид жижиг, том, бүхий л төрлийн компанитай хамтарч ажиллахдаа үргэлж нээлттэй. Стартапуудын хувьд маш нарийн боловч түгээмэл тохиолддог нэг асуудлыг олж хараад түүн дээрээ мянган шийдэл боловсруулах аргыг илэрхийлсэн цагт салбартаа цойлж чаддаг юм болов уу гэж би хувьдаа хардаг. Тиймээс Dell-ийн зүгээс ч мөн шийдэх асуудлаа хараад, гаргалгаа олсон ч технологи нь дутаж байгаа эсвэл нөү хау нь байхгүй компаниудад туслах “Dell for Startups” гэх хөтөлбөрийг явуулдаг юм. Энэ хөтөлбөрт орсноор шинээр бойжиж буй стартапууд зөвхөн технологи дээр туслалцаа аваад зогсохгүй бизнестээ ч мөн сургалт, зөвлөгөө авах боломжтой.
Зардал, хөрөнгөөс нь болоод хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээс халгаж буй компаниудад та юу гэж зөвлөх вэ?
Зардал, хөрөнгөөс нь болоод хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээс халгаж буй компаниудад та юу гэж зөвлөх вэ?
Хурлын тэмдэглэл хөтлөхөөс эхлээд хүнсний жагсаалт гаргах гээд өдөр тутмын мөн хүн бүрийн амьдралд хиймэл оюун нэвт шингэсэн. Одоо бүх утаснууд л хиймэл оюунд суурилсан туслахтай болсон байна. Хүмүүс бараг өөрсдөө ч мэдэлгүй хиймэл оюуныг өдөр тутамдаа хэрэглэж байгаа эсвэл байгууллагын удирдлагууд л мэдэхгүй байгаа болохоос ажилчид нь ямар нэг байдлаар хиймэл оюун ашиглаж байгаа. Тиймээс одоо мэдээлэл технологийн салбар бол компанийн жижиг хэсэг биш бараг бүх компаниуд өөрсдөө технологийн компани болчхоод байна. Энэ үед бол хиймэл оюуныг хэрэглэх эсэх бараг асуулт биш харин хэзээ ашиглаж эхлэх вэ? гэдэг л асуулт байх болов уу.
Байгууллагадаа хиймэл оюуны шийдэл нэвтрүүлэх гэж буй компани хамгийн түрүүнд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Хиймэл оюуны хамгийн гол зорилго бол хялбарчлах, үүнийг ч бас Dell Technologies хийх гэж оролдож байна. Бидний гол анхаарлаа хандуулж буй чиглэл нь өгөгдлийн менежмент, өгөгдлийн дэд бүтэц, аюулгүй байдал. Ямар ч компанитай хамтарч тэдэнд тохирох шийдэл, бүтээгдэхүүн санал болгоход тухайн байгууллагын өгөгдөл цэгцтэй байх шаардлагатай байдаг. Нөгөө талаас байгууллага өөрсдөө бүх өгөгдөл, мэдээллээ системд нэгтгэж оруулах асуудлыг дэд бүтцээр нь шийдвэрлэхэд бид мөн оролцдог. Тэгэхээр компаниуд хиймэл оюунд "бэлдэхдээ" өгөгдөлөө бүрэн бүтэн, цэгцтэй, аюулгүй байлгахад анхаарах нь зүйтэй.
Залуу мэргэжилтнүүд хиймэл оюун ноёлсон ирээдүйд ямар чадвартай байх хэрэгтэй гэж та харж байна вэ?
Хиймэл оюун ноёлсон ирээдүй биднийг хүлээж байгаа юу? Үгүй юу? гэдэг асуудал биш энэ ирээдүй хэзээ ирэх вэ? гэдэг л асуулт болжээ. Тийм ч учраас ялангуяа залуу үе бол хиймэл оюун, технологийг амьдралын нэг хэсгээ болгож илүү оновчтой, илүү хялбар болгоход үргэлж суралцаж байх хэрэгтэй. Хүмүүс хиймэл оюун биднийг ажилгүй болгоно гэж их айдаг гэхдээ технологитой улам ойртож, ойлгох тусам илүү зөв бас өөртөө ашигтайгаар ашиглаж сурдаг юм шиг санагддаг. Тиймээс технологиос айлгүй, хоршсон цагт технологийн үр шимийг илүү их хүртэх боломжтой.
хиймэл оюуныг байгууллага бүр туршиж, хэрэглэх ёстой юу? Та салбарын хүний хувьд юу гэж зөвлөх вэ?
Мэргэжлийн хүн ч бай би тэс өөр бизнесийн салбарын хүн ч байсан хиймэл оюуныг хэрэглэх нь одоо сонголт байхаа больж байна. Учир нь нэгэнт хиймэл оюун ингэж өндөр түвшинд хөгжсөн учраас, энэ том бүтээн байгуулалт цааш улам л хөгжинө үү гэхээс ухрахгүй нь ойлгомжтой. Хүн амьдралдаа шинэ зүйл хэрэглэх үед тухайн зүйл нь амьдралыг нь хөнгөвчилж л байвал эхэндээ айж, эмээх, ойлгохгүй байж болох ч эрт орой хэзээ нэгэн цагт тэр зүйлийг хэрэглэж дасдаг шүү дээ.
Яг үүний адилаар би ч гэсэн Сан Франциско дахь оффистоо анх очиж байхдаа жолоочгүй машинд сууж хүргүүлэхээс айдаг байсан. Харин одоо би хаашаа ч явсан үргэлж жолоочгүй машинд суухыг бүр илүүд үздэг болсон. Учир нь жолоочгүй машины явдал нь илүү зөөлөн, тухтай байдаг. Жолоочтой ч бай жолоочгүй ч бай аль аль нь алдаа мадаг гаргах магадлалтай, харин тухайн үед миний хэрэглээнд аль нь илүү нийцэж байна би түүнийгээ л сонгоно шүү дээ.
Тэгэхээр, хиймэл оюун хүн бүрийн хувьд анхандаа “аймар” санагддаг ч хэрэглэх нь гарцаагүй л зүйл болчхоод байна л даа. Ямар ч шинэ технологи гарч ирэхдээ ингэж яригдаж байгаад больчихно гэх хүлээлттэй гарч ирдэг. Хүлээлтийн ч дагуу зарим нь хэсэг яригдаж байгаад яг хэрэглээд үзэхээр ашиглагдахуйц биш учраас хэрэглээнээс халагддаг. Харин зарим зүйлс эсрэгээрээ ашиглагдахаас өөр аргагүй болдог.
Хиймэл оюунтай холбоотой сүүлийн үед гарч буй асуудал юу вэ?
Хүртээмж болон аюулгүй байдлын асуудал. Хүн болгон хиймэл оюун гэж юу болох үндсэн санааг нь ойлгож байгаа ч яг яаж хэрэглэх, зөв ашиглахаа мэдэхгүй байх шиг байна. Тийм ч учраас бид энэ үйл ажиллагааг зохиож байгаа. Бас хувь хүн ч гэлтгүй, технологийн байгууллагууд өөрсдөө хиймэл оюуныг илүү өөрсөддөө ашигтайгаар, үр шимийг бүрэн бүтэн хүртэж чадахгүй байна уу даа гэж би хувьдаа хардаг юм. Эдгээр асуудал дээр Dell компани хоёр жилийн өмнө шийдэл хувьдаа жижиг шийдэл боловсруулсан нь “Dell Technologies” апп. Энэ аппын тусламжтай компанийн ажилчид өөрсдөө харилцаа, холбоогоо зохицуулахад илүү амар болно гэсэн үг. Ерөнхийдөө зүгээр л танай компанийн бүх өгөгдөл дээр суурилсан буюу зөвхөн танай компанид зориулсан ChatGPT л гэсэн үг л дээ. Энэ моделио бид бас бусад компаниудад санал болгодог.
Монголчуудын хувьд технологи, хиймэл оюуны салбарт чамлахааргүй дэвшилттэй явж байгаа ба хиймэл оюуныг дагалдаж ирэх асуудлуудыг тодорхойлж, түүнд бэлэн байхыг уг арга хэмжээ сануулсан биз ээ.