Аяга угаагч шингэн биед хортой, бүр хорт хавдар үүсгэдэг хэмээн яригдах нь бий. Аяга угаагч бүх төрлийн шингэн хүний бие организмд аюулгүй гэж хэлбэл ор үндэсгүй болно. Харин найрлагадаа онцгойлон анхаарч, хүний биед хор хөнөөлгүй химийн болон байгалийн бодисуудаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг брэндүүд бий. Үүний нэг нь "Fairy" юм. Дэлхийн өнцөг булан бүрд танигдсан эл бүтээгдэхүүний талаар мэдүүштэй найман баримтыг сонирхуулъя. 

Орц найрлагыг нь шинжихүй 

“Fairy” хүний биед хөнөөлгүй гэж ярихын тулд мэдээж орц найрлагыг нь авч үзэх хэрэгтэй. Юун түрүүнд хүний бие организмд нэн хортой гэгддэг формальдегид гэдэг бодис эл бүтээгдэхүүнд агуулагддаггүйг дурдах хэрэгтэй байх. Үс, арьс арчилгааны бүтээгдэхүүнд арьс хамгаалах зорилгоор оруулдаг поликватерниум 10 хэмээх синтетик орц нь поликватерниум 15-тай андуурагддаг ч химийн бүтцийн хувьд тэс өөр.

судалгаагаар батлагдсан 

Хадгалалтын хугацааг уртасгах, бүтээгдэхүүнийг нян, бактериас хамгаалах зорилгоор нэмдэг метилизотиазолинон хэмээх бодис нь бүтээгдэхүүний найрлагад багахан ороход биед огтоос аюулгүй. Арьсандаа түрхэж шингээж хэрэглэдэг биеийн тос зэрэг бүтээгдэхүүний орц найрлагад орвол эрсдэлтэй, харин аяга угаагч шингэн зэрэгт аюулгүй хэмээн Евро комиссын Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах эрдэм шинжилгээний хороо (SCCS) эл бодистой холбогдох судалгаандаа онцолжээ.

Аяга тавган дээр үлдэх эсэх нь таны угаалтаас шалтгаална 

Аяга угаагч шингэнийг усаар зайлахад арилахгүй аяга, таваг дээр үлддэг гэлцдэг. ОХУ-ын мэргэжлийн хяналтын байгууллага (Роскачество) аяга таваг угаагч шингэнүүдийг харьцуулан, доторх бодисууд нь угаасны дараа арилахгүй хэр үлдэж байгааг шинжжээ. Ингэхэд, “Fairy” дэх бодисууд аяга угаалтын дараа зөвшөөрөгдөх хэмжээнээс найм дахин бага үлдэж байна гэж дүгнэсэн байна. Усаар зайлахад арилахгүй үлдэж байгаа хэмжээ нь хүний эрүүл мэндэд огтоос эрсдэлгүй гэсэн үг.

Арьс гэмтэнэ гэж айх хэрэггүй 

“Аяга угаагч шингэн арьс гэмтээж, яваандаа хорт хавдар үүсгэх эрсдэлтэй” гэж ярих нь бий. “Fairy” аяга угаагч шингэний pH түвшин саармаг учир арьсанд сөргөөр нөлөөлөхгүй. Гэхдээ та хэт эмзэг, харшимтгай арьстай бол аль ч аяга угаагч шингэнийг хэрэглэхдээ резинэн бээлий өмсөөрэй.

Фосфат багатай угаагч 

“Fairy” аяга угаагч шингэнийг эзэмшигч “Procter and Gamble” компани 2005 оноос цэвэрлэгч бүтээгдэхүүнүүдийнхээ найрлага дахь фосфатыг бууруулж буй. Ингэснээр цэвэрлэгч, тэр дундаа аяга угаагч бодис дахь фосфат усанд их хэмжээгээр шингэж, экосистемийн тэнцвэрийг алдагдуулахаас сэргийлжээ. Гэхдээ фосфат хүчил, суурийг тэнцвэржүүлж өгдөг учир цэвэрлэгч бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр заавал орох ёстой. Тэр нь хүний биед сөрөг нөлөөгүй байдаг байна.

харин ч БАйгальд ээлтэй 

“Fairy” аяга угаагч шингэн дундаа байгальд хамгийн ээлтэй нь юм. Эл шингэн бусад аяга угаагчийг бодвол илүү өтгөн, үйлчилгээ сайтай учир удаан хэрэглэгддэг. Мөн сэргээгдэх эрчим хүчээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.

ходоод өвтгөдөг гэв үү? 

Аяга угаагч шингэн аяга тавгаар дамжин ходоодонд орж хавдар үүсгэдэг гэж хүмүүсийн хэлэлцдэг нь ор үндэсгүй юм. Хорт хавдар үүсгэгч гэгддэг парабен, триклозан “Fairy”-ний найрлагад ордоггүй.

Тэр олон бодис юу вэ? 

Аяга угаагч шингэнд угаалгын, үнэр, өнгө оруулах, спирт, гликол гэхчлэн төрөл бүрийн бодис ордог. Шошго дээрх тэдгээр бодисын нэрийг хайлтын системд бичээд хайж үзвэл заримыг нь аюултай, харшил үүсгэгч гэж тодорхойлсныг харж болно. Гэвч тэр бол тухайн бодисыг цэврээр нь шинжин гаргасан тодорхойлолт юм. Аяга угаагчид тэдгээр бодис харьцуулшгүй шингэн, маш бага тунгаар ордог тул цэвэр бодис шигээ нөлөө үзүүлэхгүй. Цианид л гэхэд асар хортой бодис авч бага тунгаар бидний байнга хэрэглэдэг жимс жимсгэнэ, ургамал ногоонд агуулагдаж байдаг. Тухайн бодис хэрхэн нөлөөлөх нь бүтээгдэхүүний найрлагад ямар тунгаар орсноос хамаардаг гэдгийг онцлох нь зүйтэй.