XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх хөхөгчин модон могой жилтэй золгоход ганцхан долоо хоног үлдлээ. Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг баярууд дундаас хамгийн халуун дулаан, элгэмсэг баяр нь цагаар сар буй заа. Бууз, баншаа базаах, дээл хувцсаа бэлдэх, гэр орноо цэмцийлгэх гээд төрөл бүрийн ажил ундардаг эл баярыг "бэлэг ажиллагаа"-гүйгээр төсөөлөхийн аргагүй биз ээ. Иймд манай редакц уламжлал ёсоор сар шинийн баярт зориулсан бэлгийн хөтчөө уншигч та бүхэнд өргөн барьж байна.
Бид үнэ өртөг, чанар материал, хийц хэрэглээг нь харгалзан үзэж дараах 100 бэлгийг онцлохоор сонгосон бөгөөд гоо сайхан, гэр ахуй, хувцас, бэлгийн карт гэх мэт олон төрлийн сонголтуудаас ахмад настан, ахан дүүс, хүүхэд багачуудын алинд нь ч тохирох бэлгийг олж чадах нь лавтай. Мөн манай редакцын зүгээс онцгойлон санал болгох 9 бэлгийг дэлгэрэнгүй мэдээллийн хамт багтаалаа. Уншигч та бүхэн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн бэлгийг дараах жагсаалтаас олж чадна гэдэгт найдаж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАХ:
UNREAD GIFT GUIDE | YEAR OF THE SNAKEUnread
модон могой жилийн бэлгийн хөтчөөс ОНЦЛОХ 9 БЭЛэг:
Космос ном
Ертөнц ба амьдралын нууцыг таниулах Космос ном
Хэрвээ та хэн нэгэнд уужим хорвоо ертөнцийн нууц, урсах амьдралын утга учрын талаарх үнэн түүхийг мэдүүлмээр байвал энэ хамгийн тохирсон бэлэг байх болно. Нийт 13 бүлэг, 472 нүүртэй уг бүтээл нь ертөнц гэж юу вэ?, бид хэн бэ?, амьдрал яаж үүссэн бэ?, хорвоог хүн төрөлхтөн хэрхэн танин мэдсэн бэ? гэх мэт түүхийг шинжлэх ухаан, түүх, философийн өнцгөөс тайлбарладаг.
Харин монголчууд бид энэхүү номыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард эх хэлээрээ унших боломжтой болжээ.
Худалдан авах:
1. Интерномын бүх салбар
2. www.gejyuve.com сайт
Bishrelt Beauty бэлгийн карт
Үнэртний соёлыг түгээгч “Bishrelt Beauty” бэлгийн карт
Төрөл бүрийн хүсэл сонирхолд нийцэх үнэртнийг авахын тулд бид Bishrelt Beauty-г зорих нь элбэг. Тэгвэл тэд сар шинийн баярыг тохиолдуулан эрхэм дотнын хүнтэйгээ учран золгох, хэзээд үнэ цэнээ алдахгүй бэлгийн картуудыг худалдаанд гаргажээ. Үнийн дүнгийн хувьд 20,000₮, 50,000₮, 100,000₮, 200,000₮ гэсэн дөрвөн сонголттой.
Худалдан авах: Bishrelt Beauty-ийн бүх салбар
ARD бэлгийн карт
Ухаалаг Золгоё - Сар шинийн бэлгийн карт
Ирж буй хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ARD-ын хамт олон “Ухаалаг Золгоё” бэлгийн картыг санал болгож байна. Эмээ, өвөө, аав, ээжтэйгээ золгохдоо энэхүү ухаалаг картыг ашиглах боломжтойгоос гадна ирсэн зочдынхоо ирээдүйд хөрөнгө оруулах ч бас боддог л бодол.
Бэлгийн картаас сонгох боломжит бүтээгдэхүүн:
1. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа (AARD)
2. Ардкойн
3. Тэтгэврийн хуримтлал
4. Cupcake хуримтлал
Бэлгийн картын төрөл:
₮20,000 + Ардын Альфа урамшууллын 1 эрх
₮50,000 + Ардын Альфа урамшууллын 3 эрх
₮100,000 + Ардын Альфа урамшууллын 8 эрх тус тус бэлэглэнэ.
Бэлгийн картаа баталгаажуулах бүрд санамсаргүй байдлаар Ардкойн, Ардын эрх олгогдох болно. (Хүчинтэй хугацаа 2025.04.30)
Худалдан авах: ARD апп
Өглөө сүү
Өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл - Өглөө сүү
Хайртай дотнын хүмүүс, хүүхэд багачууддаа эрүүл, чанартай, гарал үүсэл нь баталгаажсан, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс сонгон бэлэглэхийг хүсвэл энэхүү бэлэг хамгийн тохиромжтой. Монголчууд бид эртнээс өгөөмөр сэтгэлийг эрхэмлэж, ирсэн гийчин зочдын гарыг цайлган үддэг ёс уламжлалтай билээ. Гар цайлгахдаа сэтгэлийн хишиг болгон идээ ундаа, тэр дундаа цагаан идээний төрөл зүйлээс өгвөл билэг дэмбэрэлтэй хэмээн үздэг. Иймд эртний сайхан ёс заншлаа дээдлэн, монгол бэлчээрийн малын сүүгээр үйлдвэрлэсэн, Витафит Милк компанийн бүтээгдэхүүнүүдээр айлчин зочдынхоо гарыг цайлгаарай.
Худалдан авах: Бүх сүлжээ дэлгүүрүүд
Redmi Watch 5 ухаалаг цаг
Хямд үнэ, хүчирхэг үзүүлэлт бүхий Redmi Watch 5 ухаалаг цаг
Redmi Watch 5 загварын ухаалаг цаг нь том дэлгэц, 24 өдөр цэнэгээ барих хүчирхэг батерей, зүрхний цохилт, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, нойрны чанарыг хэмжих үндсэн горимуудтай. Дээрх үзүүлэлтүүд нь орчин цагийн залуу мэргэжилтнүүдийн өдөр тутмын хэрэгцээ шаардлагад төгс нийцэхээс гадна боломжийн үнээр (199,000₮) санал болгож буй тул сар шинийн баяраар хайртай дотнын хүндээ барихад хамгийн тохиромжтой бэлэг юм.
Худалдан авах: ayangastore.mn
Bacchus энергийн ундаа
Эрч хүчээр цэнэглэх Бакус
Хатуу өвлийг ханиадгүй давсан бол урин хаврыг дархлаатай давах цаг ирлээ. Эрч хүч сэлбэж, дархлаа сэргээх Baccus брэндийн сар шинийн баярт зориулсан онцгой савалгаа бүхий бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд ээлтэй сонголтуудын нэг мөнөөс мөн билээ.
Бакус нь хоёр төрөлтэй ба “Бакус D” нь оюун санааг сэргээж, бие бялдрын чийрэг байдлыг дэмжих үйлчилгээтэй бол “Бакус X” нь зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж, даралт бууруулах үйлчилгээтэй. Иймд захиас сургаалиа хайрладаг настан буурлуудаас гадна зав зайгүй ажилладаг залууст ч өгөхөд нэн тохиромжтой.
Худалдан авах:
1. Бүх сүлжээ дэлгүүрүүд
2. “Bacchus Mongolia” хуудас
3. 7272-7777, 8900-967 дугаар
Decordi дарс
Итали дарсны гайхамшигт амт, дээд зэргийн чанар - Decordi
Айл бүрийн баярын ширээнд гайхалтай өнгө, амт нэмэхээс гадна баяр бүхний бэлгийн жагсаалтад үнэ цэнээ хадгалан үлдсээр буй сонгодог сонголт бол дарс. Энэ удаа бид Италийн алдарт Decordi брэндийг санал болгож байна.
“Cabernet sauvignon” хуурай яагаан дарс нь алим, чангаанз, гадил жимсний зөөлөн, тааламжит амттай бөгөөд шарсан загас, пастатай хослуулан хэрэглэхэд тохиромжтой. Алкохолын хэмжээ 11,5%.
“Merlot” хуурай улаан дарс нь үхрийн нүд, улаан чавга, гаа, анхил навчны тааламжит амттай ба бүх төрлийн шарсан мах, амталсан ногоотой хослуулан хэрэглэхэд тохиромжтой. Алкохолын хэмжээ 11,5%.
“Chardonnay” хуурай цагаан дарс нь алим, чангаанз, гадил жимсний зөөлөн тааламжит амттайгаас гадна паста, шарсан загастай хамт хэрэглэхэд тохиромжтой. Алкохолын хэмжээ 11,5%.
“Vino rosso” хуурай улаан дарс нь тансаг зөөлөн амттай хийгээд бүх төрлийн махан хоолтой хамт хэрэглэхэд тохиромжтой. Алкохолын хэмжээ 10,5%.
“Montepulciano” хуурай улаан дарс нь боловсорч гүйцсэн усан үзэм, ваниль, чихэр өвсний тааламжит амттай ба үхрийн болон хонины махан хоолтой хослуулан хэрэглэхэд тохиромжтой. Алкохолын хэмжээ 12,5%.
Эдгээр дарсыг шууд өгөхөд тохиромжтой, бэлгийн савлагаатай.
Худалдан авах: Бүх сүлжээ дэлгүүрүүд
Qualy сархад
Соёлтой хэрэглээний сонголт - Qualy сархад
Монголчууд бид сархдыг идээний дээж гэдэг утгаар нь баяр ёслолын үеэр тэр дундаа үндэсний уламжлалт баяраар өргөн хэрэглэдэг билээ. Тухайлбал, ахмад настнаа хүндэтгэн золгохдоо мөн зочид гийчдийн гар хүндрүүлэхдээ идээний дээжээ өргөн барих нь олонтоо. Иймд бид энэ удаа сар шинийн баяраар бэлэглэхэд тохиромжтой баглаа боодол бүхий Qualy сархдыг санал болгож байна.
Далайн эргийн давлагааг санагдуулахуйц ер бусын давтагдашгүй амтыг мэдрүүлэх “Lemon lime pineapple”, цитрусын өвөрмөц амт, амтат мандарин болон ванилины анхилам үнэрийг төгс хослуулсан “Mandarin vanilla”, амсах бүрд сэнгэнэсэн мэдрэмж өгөх гаа болон анхилам цэцгийн төгс хослол “Mint elderflower”, хайр дурлалын амин сүнс болох анхилам сарнайн тааламжит шинжийг агуулсан өвөрмөц амт бүхий “Rose elderflower” гэх дөрвөн төрлөөс сонголтоо хийх боломжтой.
Худалдан авах: Бүх сүлжээ дэлгүүрүүд
Өлзий хөөрөг
Дунд гарын Орос цагаан хаш хөөрөг
Монголчууд эрт дээр үеэс эхлэн мана, хаш, гартаам, болор, пийсүү гэх мэт эрдэнийн чулуугаар хөөрөг хийж, өөр хоорондоо зөрүүлэн амар мэндээ мэдэлцдэг ёс уламжлалтай. Төрөл бүрийн сонголтоос бид орос цагаан хаш хөөргийг санал болгож байна. Энэхүү дунд гарын хөөрөг нь шахмал толгой, алтан нуух, зааны соёон халбагатай, нягт нарийн ширхэгтэй.
Худалдан авах: ULZII Хөөрөг
Бэлгийн хөтөчтэй бүтнээр нь танилцахыг хүсвэл ЭНД дараарай.