Шампань гэгч оргилуун дарс сурвалжит язгууртнуудын таалалд нийцэж, эдүгээ алдар хүнд, эд баялаг, баяр хөөр, амжилт бүтээлийг бэлгэдэх болжээ.

Мишлений одтой ресторанд хавч, нугасны элэг, загасны түрс, эмгэн хумс эсвэл мэлхийний гуя идэхээр ширээ захиалсан ч, амралтын өдрөөр “The Big Bang Theory” үзэхдээ ч бас оргилуун дарс ав. Зөвхөн үнэтэй хоол ч биш шаржигнуур тахиа, попкорн, макдональдсын шарсан төмстэй хүртэл оргилуун дарс үнэхээр сайн зохицдог.

Эсвэл оргилуун дарсыг шууд уусан ч болно. Шинэхэн ногоон алимыг хутгаар хальслан идэж байна гэж төсөөл дөө? Хүчиллэг, шүүслэг, төмөрлөг, исгэлэн тэр л амт чинь угтаа оргилуун дарс” шүү дээ.

Өглөөний цай, өдрийн хоол, оройн зоог гээд хүссэн үедээ хоёр хундагаас илүүгүй оргилуун дарс ууж болно. Харин хамгийн гол нь зөв сонгож сурах хэрэгтэй.



1. шампань гэж юу вэ?

Нэг зүйлийг тодорхой болгоё. Советское шампанское, Кава, Просекко, Абрау-Дюрсо, Цэс хайрхан ХХК-гийн гаргасан “Luxurious” гэх оргилуун дарс зэрэг шампань биш. Шампань болбол Франц улсын зүүн хойд хэсэгт орших бүс нутгийн нэршил. Барааны гарал үүслийн тодорхойлолтын дагуу зөвхөн уг бүсэд үйлдвэрлэгдсэн оргилуун дарсыг «шампань» гэнэ.

Шампань бүр оргилуун дарс мөн. Гэхдээ оргилуун дарс болгон шампань биш.

unread.media

2. ХУУРАЙ ЭСВЭЛ ЧИХЭРЛЭГ?

Шампань сонгоход урьдаар сахрын агууламжийг нь мэдсэн байх чухал. Brut Nature, Extra Brut, Brut гэж бичигдсэн бол хуурай. Extra dry, Sec гэвэл хагас хуурай. Demi-Sec, Doux гэдэг нь чихэрлэг амттайг илэрхийлдэг.

Оргилуун дарсанд агуулагдах сахрын тэмдэглэгээ:

Brut Nature – 0–3 гр/л

Extra Brut – 0–6 гр/л

Brut – 0–12 гр/л

Extra dry – 12–17 гр/л

Sec – 17–32 гр/л

Demi-Sec – 32–50 гр/л

Doux – 50+ гр/л

3. усан үзмийн сорт нь юу вэ?

Үйлдвэрлэгчид гол төлөв Chardonnay, Pinot Noir, Pinot Meunier гэсэн гурван сортыг ашигладаг. Харин Arbane, Petit Meslier, Pinot Gris, Pinot Blanc гэх дөрвөн сорт Шампань бүс нутгийн 0.3 хувийг эзэлдэг тул хэрэглэгдэх нь цөөн.

4. ургацын жил чухал гэж үү?

5. ТЕРРУАР 


Шампаний шошгод Premier Cru эсвэл Grand Cru гэж тэмдэглэгдсэн бол маш сайн *терруарт ургасан усан үзмээр хийгдсэнийг тодорхойлдог. Шампань бүсэд 44 Premier Cru, 17 Grand Cru бий.


САНАЛ БОЛГОХ НЬ: