"Цахим үндэстэн" уриан дор зохион байгуулагдаж буй "ICT Expo 2020"-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх компаниуд, шилдэг стартапууд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд толилуулж байгаа билээ.

Тэгвэл энэ удаагийн арга хэмжээнд дижитал хөгжлөөр тэргүүлэгч “Мобиком” корпорац хэрэглэгчдэдээ цаг заваа хэмнэж, хэрэглээгээ ухаалгаар шийдэх боломжийг олгосон дижитал шийдлүүдээ танилцуулан оролцож байна. Өнгөрсөн жилээс эхлэн нэг ч цаасан хэвлэл, сурталчилгааны материалгүйгээр оролцсон тус компани эдгээр бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулж дижитал амьдралын хэв маягийг цогцлоох зорилго агуулсан нь энэ ажээ.

“Monpay” - Үндэсний төлбөрийн шийдэл

Цоо шинэ өнгө төрх, бүрэн шинэчлэгдсэн нэмэлтүүдтэйгээр зах зээлд танилцуулагдсан “Monpay” энэ жилийн ICT Expo-ийн онцлох дүрүүдийн нэг байлаа. Хэрэглэхэд хялбар, найдвартай, мөн хурдтай хэмээх тодотголтой уг апп-ийг хэрэглэж үзэхэд төлбөр тооцоо хийх хэзээ ч ийм амар байгаагүй мэт сэтгэгдэл төрж байв.

“Monpay”-ийн хувьд жижиг бизнесүүд, стартапуудыг нэг дор нэгтгэж, бизнесийн хүрээгээ илүү үр дүнтэйгээр тэлж, олон хэрэглэгчдэд хүрэх боломж олгосон Monpay Market-ийг зах зээлд нэвтрүүлсэн нь олны талархлыг хүлээсэн шийдэл байсныг онцолъё. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Monpay” апп дээрх өөрийн дахин давтагдашгүй QR кодыг уншуулан төрөл бүрийн бэлэг авах, “Monpay”-ийг ашиглан хүүхдийн сайн сайхны төлөөх нийгмийн хариуцлагын төслүүдэд хувь нэмрээ оруулах боломжтой байлаа.

Санал болгох: Апп тойм: Monpay - Үндэсний төлбөрийн шийдэл

Unread

YOMO: Манганы ертөнцөөр аялцгаая

ICT Expo-ийн нэгэн содон өнгө нь янз бүрийн баатруудын дүрд хувирч, үзэсгэлэнгийн уур амьсгалыг хөгжилтэй бас онцгой болгож байсан охид залуус байсан юм. Тэдгээр косплэй дүрүүд бол Yomo.mn-ийн төлөөлөл. Yomo.mn бол өдрөөс өдөрт эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй манга, комик контентыг эх хэл дээрээ унших боломж олгосон нэгдсэн талбар.

Хүссэн мангагаа хүссэн төхөөрөмжөөсөө албан ёсны эрхтэйгээр унших боломжтой энэ үйлчилгээ нь монголоос гадна англи, япон хэл дээр унших сонголттой нь залуусын хэлний боловсролд эергээр нөлөөлөх боломжтой юм.

msign: тоон гарын үсгийн шинэ эрин

“Мобиком” сим картад суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг "Тридум Кэй" компанитай хамтран анхлан нэвтрүүлж байсан. Тэгвэл "MSign" үйлчилгээ нь цар хүрээ, боломжийн хувьд улам өргөжин тэлснийг онцлов. Уг үйлчилгээ нь шинээр танилцуулагдаад удаагүй байгаа “e-Mongolia” апп-тай хоршин ажиллаж, финтек, банк санхүүгийн үйлчилгээ болон дотоодын ERP системд ашиглах боломжтой болжээ. Тоон гарын үсэг нь хэрэглэгчдэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран найдвартай, аюулгүй байдлаар төрөл бүрийн харилцааг зохицуулах боломж олгох технологи билээ.

Санал болгох: Тоон гарын үсэг гэж юу вэ?

Unread

Moffice

Өнгөрсөн жилийн ICT Expo-ийн үеэр анх танилцуулж байсан "Moffice" хамтын оффисын төв өдгөө 30 гаруй гарааны бизнес эрхлэгчдийг бойжуулж буй залуусын очих дуртай цэг нэгэнт болж чаджээ. Стартап үүсгэн байгуулагчид, төрөл бүрийн чиглэлийн мэргэжилтнүүдэд тав тухтай орчинд бүтээлч байдлаар ажиллах нөхцлийг бүрдүүлсэн "Moffice"-ийн танхимд тус төвөөс бизнесээ амжилттай эхлүүлсэн стартапууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байв. Сонирхуулахад, Unread Media тус төвийг 2020 оны Улаанбаатарын хамгийн таатай оффисын жагсаалтдаа багтаасан билээ.

RPA: робот туслахуудыг таны гарт

Ерөөс “Мобиком”-ын танхим технологийн хөгжлийн чиг хандлага нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг бүрэн илтгэсэн утга агуулгатай мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Хэрэглэгчдэд гар утасны хэрэглээг анхлан таниулсан 2G технологи, түүнийг дэмжиж ажилладаг эхэн үеийн утсуудаас эхлээд орчин цагийн ухаалаг утсуудыг харуулсан бичил "үзэсгэлэн"-г шалан дээрээ байршуулсан нь сонирхолтой шийдэл байв.

Үүнтэй зэрэгцүүлэн дараагийн үеийн технологиудаасаа ч дэлгэсэн байсан нь "RPA" байв. Робот автоматжуулалтын технологи ашиглан “Мобиком” корпорац нийт 18 процессийг илүү хялбаршуулж, бүтээмжээ нэмж буй талаар бид өмнө онцолж байсан. Тэгвэл тэд өдгөө энэхүү туршлага дээрээ үндэслэн бусад бизнесийн байгууллагуудыг илүү хурдтай байж, хүн цагаа хэмнэн, гараар хийдэг ажилд цаг үрэх бус оюунаараа тунгааж эргэцүүлж, шийдвэр гаргах бүтээлч ажилдаа илүүтэй цаг зарцуулахад уриалан, тэрхүү технологийн давуу тал боломжуудыг танилцуулж байгаа нь жишиг болохуйц үйлдэл байлаа.

Санал болгох: Цагаан захт роботууд байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх нь

Unread

voo: 

Өөрийн дуртай төхөөрөмжөөсөө ТВ суваг болон видео стриминг үйлчилгээг хүлээн авах боломж олгосон "VOO" энэ жилийн Монголын технологийн ертөнцийн онцлох бүтээгдэхүүнүүдийн нэг байлаа. Энэ удаад ч тэд хэрэглээг илүү төгөлдөржүүлж, олон төрлийн онцгой контент, шинэ боломжуудыг гарт хүргэсэн бүтээгдэхүүнээрээ олны анхаарлыг татаж байв. Нэг удаа төлбөр төлөөд хязгааргүй үзэх боломжтой уг үйлчилгээ нь орчин үеийн амьдралын хэв маягт бүрэн нийцсэн дижитал шийдэл болж чаджээ.

"ICT Expo 2020" Мишээл Экспо төвд аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд явагдаж байна. Ташрамд дуулгахад, өдөр бүр 10-19 цагийн хооронд МУБИС-ийн автобусны буудлаас үнэ төлбөргүй нийтийн тээвэр үзэсгэлэнгийн оролцогчдод зориулан үйлчилж байгаа ажээ.

Unread