Cанхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг нь угтаа их мөнгө олохдоо бус олсон мөнгөө зөв захиран зарцуулах, хадгалах, хөрөнгө оруулах зэрэг зан үйлийн тухай ойлголт билээ. Тэр дундаа хадгалж, хуримтлуулна гэдэг нь хамгийн чухал гэдгийг хувийн санхүүгээ удирдаж буй хүн бүр мэднэ. 

Сүүлийн жилүүдэд хуримтлал болон сэтгэл хангалуун амьдралын хоорондын уялдаа холбоог судалдан олон судалгаа гарах болов. Товчхондоо олон төрлийн судалгаагаар хадгаламжтай болон хадгаламжгүй хүмүүсийн хооронд сэтгэл зүйн асар том ялгаа байдаг нь тогтоогджээ.  

яагаад хуримтлуулах ёстой гэж?

2022 онд Английн санхүү, тэтгэврийн албаны хийсэн судалгаагаар сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн тал хувь нь 100 фунт стерлингээс бага хуримтлалтай, харин гуравны нэг нь ямар ч хуримтлалгүй байжээ. Мөн судалгаагаар сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай хүмүүсийн 90 хувь нь хувийн санхүүгийнхээ талаар ярихаас зайлсхийдэг болохыг тогтоосон байна.

Lloyds банкны 2018 оны тайланд тогтмол хадгаламж эзэмшигчдийн 74 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун байгаа гэсэн бол хуримтлалгүй хүмүүсийн ердөө 36 хувь нь сэтгэл хангалуун байна гэжээ. Мөн хадгаламж эзэмшигчдийн 53 хувь нь хуримтлалтай байснаар сэтгэл зүйд нь эерэгээр нөлөөлдөг гэсэн судалгааны үр дүн гарчээ. Үүнээс үзэхэд хуримтлалтай хүмүүс хуримтлалгүй хүмүүстэй харьцуулахад сэтгэл зүйн хувьд илүү эрүүл, тогтвортой байдаг нь харагдаж байна.


яаж хуримтлуулах вэ?

Тэгвэл хэрхэн хуримтлал үүсгэх вэ? Энэхүү асуултад М банкны найзууд дараах байдлаар хариулсныг уншигч тантай хуваалцъя.

Зорилгоо тодорхойлох: Гэнэтийн санхүүгийн хэрэгцээ, орон сууцны урьдчилгаа, аяллын зардал гэх мэтээр санхүүгийн зорилгоо тодорхойл. Тодорхой зорилготой байх нь түүнд хүрэх замыг тодорхойлох, тууштай хуримтлуулах дэмждэг болдог.

Олон хадгаламжтай байх: Дээрх зөвлөмжийн дагуу хуримтлалынхаа зорилгуудыг тодорхойлсон бол зорилго тус бүрдээ тусдаа хадгаламж үүсгэвэл илүү үр дүнтэй байж болох юм. Ингэснээр эмх цэгцтэй байхын сацуу зорилгуудаа бодитоор хянах боломж бүрдэнэ.

Санхүүгийн мэдлэгээ тэлэх: Хувийн санхүү, хувьцаа, хөрөнгө оруулалт зэргийн талаар зохих мэдлэгтэй болохын тулд чанартай эх сурвалжуудаас тогтмол мэдээлэл авдаг байгаарай. Ингэснээр өөрийн хөрөнгөө өсгөх, цаашлаад зорилгодоо хурдан хүрэхэд маш том түлхэц болно.

Өөрийгөө урамшуулах: Санхүүгийн зорилгоо эргэн харж, ахиц дэвшлээ тогтмол үнэлэх нь зүйтэй. Ингэхдээ тухайн сард тохиолдсон онцлох үйл явдлуудыг тэмдэглэж, өөрийгөө урамшуулж, хэтдээ санхүүгийн сахилга батаа улам сайжруулах боломжтой.
Эцэст нь, амжилттай хуримтлалын түлхүүр нь тууштай байдал гэдгийг санаарай. Эдгээр зөвлөмжийг өөрийн нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлж, шаардлагатай бол санхүүгийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авахаас бүү татгалзаарай.


М банкны хамт олон сэтгэл зүй болон санхүүгийн эрүүл мэндээ дэмжин хадгаламж нээж байгаа харилцагчдаа урамшуулж “Хадгаламжтай бол cashback-тай” урамшууллыг зарлажээ. Уг урамшууллын хүрээнд энгийн хугацаатай хадгаламжаа нээгээд M basic картын гүйлгээ бүрээс хоёр хүртэлх хувийн буцаан олголт авч, хадгаламжийн аяллаа илүү амттай болгох боломжтой гэнэ шүү.

Урамшууллын дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.