Fortinet компани нь галт хана, сүлжээний хамгаалалт болон халдлагаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зэрэг кибер аюулгүй байдлын тоног төхөөрөмж, программ хангамж бүхий нэгдсэн шийдлийг хөгжүүлж, зах зээлд нийлүүлдэг АНУ-д төвтэй компани юм. Үйл ажиллагаа нь байгууллагын кибер аюулгүй байдлыг хангахад чиглэдэг бөгөөд хүн, дата мэдээлэл, тоног төхөөрөмжийг хаана байгаагаас нь үл хамааран аюулгүй хамгаалах нь тэдний эрхэм зорилго.
Уг компани нь кибер аюулгүй байдлын технологийн ертөнц дэх хувьсал, тренд, ирээдүйн стратегийг өөрсдийн дэвшилтэт шийдлүүдийн хамт танилцуулах Accelerate арга хэмжээг жил бүр АНУ-д зохион байгуулдаг ба уг арга хэмжээний Ази дахь хувилбар болох Accelerate Asia энэ онд анх удаа Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа.
Accelerate Asia арга хэмжээнд тус байгууллагын кибер аюулгүй байдлын 50 гаруй шийдлийг нэгтгэн танилцуулсан бөгөөд Хонгконг дахь салбар болон Зүүн Өмнөд Азийг хариуцсан төлөөлөгчийн газраас удирдлагууд хүрэлцэн ирж илтгэлээ танилцуулсан юм.
Сүүлийн үед кибер аюулгүй байдлын салбарт гарч буй хувьсал өөрчлөлт, тренд, хэрэглэгчдийн туршлага, Монгол Улс дахь кибер аюулгүй байдлын нөхцөл байдал, шинэ технологийн талаарх хэлэлцүүлэг, демо танилцуулга зэрэг олон сэдвийн хүрээнд явагдсан уг арга хэмжээний үндсэн зорилго нь сүлжээ болон аюулгүй байдлын үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдлыг хэрхэн хялбараар шийдвэрлэж, кибер аюулгүй байдлаа хамгаалах арга замыг танилцуулахад оршиж байв.
Нийт дөрвөн цагийн турш найман илтгэл танилцуулсан бөгөөд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын салбарт ажиллаж буй 250 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцжээ.
“Аccelerate Asia 2023 – Mongolia Edition”-ийн илтгэгчид болон илтгэлийн сэдвүүд:
- Peerapong Jongvibool, Senior Director, Southeast Asia and Hong Kong, Fortinet: Executive Keynote
- Kelvin Chua, Regional Director, System Engineering, Southeast Asia and Hong Kong, Fortinet: Innovation Keynote
- Michael Wong, Cybersecurity Consultant, Fortinet, Ganzorig Batkhuyag, Cybersecurity Consultant, Fortinet Mongolia: How AI enable your Cybersecurity Posture with Zero-Trust & Automation?
- Jigdolma Gunchin-Ish, Major Account Manager, Fortinet Mongolia: Case Studies Sharing
- Customer VOC Session
- Panel Discussion: Harnessing in the Power of AI and ML in Cybersecurity
- Nick Ng, Head of Systems Engineering, Fortinet Hong Kong, Macau & Mongolia
- Wayne Lam, Security Team Lead, Fortinet Hong Kong, Macau & Mongolia
- Sam Chan, Sales Director, Fortinet Hong Kong, Macau & Mongolia
Fortinet компани нь үүсгэн байгуулагдаад 23 жил болж байгаа ба дэлхий дахинд 680,000 гаруй харилцагчтай. Үүнд Fortune 500 компанийн 63 хувь, Global 2000 байгууллагын 68 хувь нь багтдаг байна. Харин Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй байгууллага Fortinet-ийн шийдлүүдийг ашиглан кибер аюулгүй байдлаа хамгаалж байна. Fortinet-ийн шийдлүүдийн цогц, хялбар хамгаалалт, технологийн тасралтгүй шинэчлэлт болон тусламж үйлчилгээ, тогтмол сургалт зэрэг нь хэрэглэгчид тэднийг сонгох үндсэн шалтгаан болдог гэнэ.
Кибер аюулгүй байдлын онцлох статистик, баримтуудаас:
- PwC-с гаргасан 2022 оны Global Digital Trust Insights судалгаанаас үзэхэд байгууллагуудын 66 хувь нь кибер аюулгүй байдлын төсвөө өмнөх оноосоо нэмэгдүүлжээ.
- Fortune Business Insights-ийн мэдээлснээр дэлхийн кибер аюулгүй байдлын даатгалын зах зээл 2021-2028 онд жил бүр 25.3 хувь тэлэх төлөвтэй байгаа ба ингэснээр 2028 онд 36.85 тэрбум ам.долларт хүрэх ажээ.
- Монгол Улс 2022 оны NCSI (National Cyber Security Index) жагсаалтад 176 орноос 137-р байрт бичигджээ.
- Жил бүр Монгол Улсад дөрвөн тэрбум халдлага бүртгэгддэг гэнэ.