Дэлхий дахинаа арвилан хэмнэх амьдралын соёл түгэн дэлгэрч улс орны хүмүүс янз бүрийн арга туршлага, дадлыг амьдралдаа баримталж байна. 

Мэдүүштэй булангийн шинэ дугаартаа улс орнуудын мөнгө хэмнэх соёл ба дотоодын зах зээлд хадгалах дадлыг төлөвшүүлж буй Ариг банкны шинэхэн үйлчилгээг жишээлэн танилцуулъя. 


Америкчуудын хувьд мөнгө хэмнэх нь өдөр тутмын амьдралын хэв маяг гэлтэй. Хэдийгээр үргэлж бүтэлтэй байдаггүй ч тэд жил бүр шинэ жилээр “мөнгө хэмнэх” шийдвэр гаргадаг гэнэ. Насанд хүрсэн америкчуудын 69 хувь нь 1000 доллараас доош дүнтэй хадгаламжтай байдаг бол хадгаламжтай өрхүүдийн дундаж дүн 17 мянган доллар байна. Тэд үдийн хоолоо гэртээ бэлдэх, купон хайчлах, нийтийн тээврээр зорчих зэргээр өдөр тутмын амьдралдаа олон аргаар зардлаа танадаг.

Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад Танда аргыг түгээмэл хэрэглэдэг. Уг аргыг дэлхий даяар олон янзаар нэрлэдэг бөгөөд товчхондоо "албан бусаар гэрээлсэн хүүгүй зээл" юм. Найзууд, гэр бүл, хэсэг бүлгээрээ нийлж цалин буух өдөр болон эсвэл тогтсон хугацаанд, тохиролцсон хэмжээгээр хамтын хуримтлалд оролцдог. Цугласан мөнгийг бүлгийн нэг гишүүн төлбөр болгон авах ба дараа сард өөр нэг гишүүн авах системээр ээлжилдэг. Баяр ёслол, онцгой байдал зэрэг гэнэтийн санхүүгийн шаардлага болон зээл авах боломжгүй үед зориулсан тусгай арга юм.



Харин Хятадад өрхийн хуримтлал хамгийн өндөр байдаг ба ямар ч үед өрхийн орлогынхоо 30 орчим хувийг хадгалдаг байна. Энэ нь төрийн үйлчилгээ дутмаг, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд хөгжөөгүйтэй холбоотой гэжээ. 2022 оны эхний хагаст иргэдийн хадгаламж 10 их наяд гаруй юаниар нэмэгдэж өдөрт дунджаар 57.1 тэрбум юань банкны хадгаламжинд цуглардаг гэнэ. Тэдний энэхүү мөнгө хуримтлуулах соёл нь ахмад буурлуудаа халамжлах, хүүхдийн боловсрол болон эрүүл мэндийн гэнэтийн зардал гэх мэт ирээдүйгээ төлөвлөхөд зориулагддаг.

Харин бидний хувьд 2022 оны эхний хагаст арилжааны банкан дахь төгрөгийн хадгаламж 13.8 их наяд төгрөг байв. Үүний 87.4 хувийг иргэд, 12.6 хувийг аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж эзэлж буй бөгөөд өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар буурсан юм.

Хадгалах дадлыг төлөвшүүлэхээр Ариг банкны зүгээс тогтмол хуримтлалыг урамшуулах Хуримтлалын үндэс бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өнгөрөгч онд 12 төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлснээс шинэ ондоо шинэхэн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож буй нь энэ юм.

Хуримтлалын үндэс хадгаламжийн давуу тал

  • Тогтмол орлого нэмснээр хүү өснө
  • Сар бүр орлого хийх өдрийг сануулах мессеж үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой
  • Захиалгат шилжүүлэг үйлчилгээнд бүртгүүлэхэд үнэгүй
  • "Хадгаламжийн даатгалын корпораци"-аар 20 сая төгрөг хүртэлх дүнг даатгуулах боломжтой


энгийн хугацаатай хадгаламжийн шинэ нөхцөл

Мөн Ариг банкны энгийн хугацаатай хадгаламжийн нөхцөл өөрчлөгдөж харилцагчдадаа илүү олон боломжийг нээж бүтээгдэхүүний хугацааны ангиллыг хоногоор тооцдог болжээ. Ингэснээр хэрэглэгчдэд:

  • Уян хатан хугацааны ангилалтай
  • Богино хугацаанд хүү авах
  • Хүүгээ хугацаа дуусах өдрөө авах давуу талтай юм.

Урт хугацаанд өндөр хүү санал болгодог уламжлалт аргыг төрөлжүүлж буй энэхүү нөхцөл нь аливаа санхүүгийн эрсдэлд бэлэн нөөцтэй байх, амьдралын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн уян хатан хугацааны сонголттойгоороо онцлог юм.

Хэрэв та Ариг банкны харилцагч хараахан болж амжаагүй байгаа бол өөрт ойрхон салбарт нэг удаа очиж дансаа нээлгээрэй.

Arig Online цахим банкны апп-ийг татах бол ЭНД дарна уу

Холбоос: info@arigbank.mn (И-мэйл) arigbank.mn (Веб) Arig Bank (Фэйсбүүк ) arigbank (Инстаграм )
Дэлгэрэнгүй мэдээллийг Лавлах төвийн 7013 3060 дугаарын утсаар 24/7 холбогдон авна уу.