Эдийн засгийн тодорхойгүй байдал, санхүүгийн тогтворгүй өөрчлөлтүүдээр дүүрэн эрин үед хуримтлалын ач холбогдлыг үнэлж баршгүй. Та карьераа дөнгөж эхэлж байгаа, гэр бүл зохиохоор шийдсэн, тэтгэвэрт гарахаар төлөвлөж байгаа эсэхээс үл хамааран мөнгө хуримтлуулах шийдвэр нэгэнт гаргасан бол таны ирээдүйн амьдралын сайн сайхан байдал санхүүгийн тогтвортой байдлаар тань баталгаажиж буй. 

Хадгаламжийн ашиг тус зөвхөн мөнгөн хуримтлалаар хэмжигдэхгүй. Хувийн санхүүгийн сахилга бат, зорилгодоо тууштай байдал, цаашлаад санхүүгийн дадлын тухай ч энд онцолж болно. Хэрэв та шинэ ондоо санхүүгийн зөв дадлыг өөртөө төлөвшүүлэхээр зэхэж буй бол та наашаа анхаарлаа хандуулаарай.  



Долоон насныхаа төрсөн өдрөөр би эцэг эхээсээ мөнгөний гахай бэлгэнд авч байлаа. Эхэндээ тэр ердийн л гялалзсан, керамик гахай байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүсэл зорилго бадраагч, тэвчээр хатуужил заагч хамгийн сайн найз минь болсон юм. Эцэг эхээсээ долоо хоног бүр авдаг халаасны мөнгөө бүгдийг нь чихэр, тоглоомд зарцуулахын оронд гахайгаа хооллодог боллоо. Дээр нь байх жижиг нүхээр задгай төгрөгүүдийг эвтэйхэн шургуулахад доошоо гулсан орох чимээ нь надад ямар нэгэн баяр бахдалыг төрүүлээд байх шиг санагдана.

Нэгэн өдөр эцэг эхтэйгээ хамт аялалд гарч, цагийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх талаар ярилцаж байхыг нь сонсоод би ч гэсэн тэр адал явдлын нэг хэсэг байхыг хүсэж, гахайн дахь мөнгөө тэрхүү сэтгэл хөдөлгөм өдөрт зориулахаар шийдэв. Мөнгөний гахай манайд ирэхээс өмнө эцэг эх минь надад их ч олон зүйлийг зориулж, мөн ч их мөнгө зарцуулсан учраас би энэ удаа тэднийхээ ачийг хариулахаар шийдсэн хэрэг. Хэдэн сар өнгөрч, эцэст нь гэр бүлээрээ аялах өдөр ирлээ. Олон өдөр хадгалсан мөнгөө эцэг эхдээ өгөх үедээ би гүн бахархлыг мэдэрсэн юм. Гэр бүлийнхэн минь цагийг хөгжилтэй өнгөрөөж, хамтдаа инээлдэж байх үед тэдний нүүрэнд тодорсон баяр баяслыг би одоо ч тодхон санадаг.


Энэ туршлага надад удаан хугацааны туршид нөлөөлсөн. Би хуримтлалын дадлаа үргэлжлүүлж, унадаг дугуй, PlayStation, тэр ч байтугай сургалтын төлбөрөө хүртэл өөрөө төлснөөр гахай минь өдөр ирэх тусам шинэ зорилгуудаар баяжсаар байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би ч өсөж томрон бага насны хуримтлалын аяллаас олж авсан сургамжууд санхүүгийн мэдлэгийн минь үндэс суурь болж буйг анзаарсан юм.

Хүүхэд байхдаа эцэг эхдээ бас өөртөө зориулж мөнгө хадгалсан энэ түүх зөвхөн хуримтлуулах дадал төдийхөн биш. Харин сахилга бат, тэсвэр тэвчээр, зорилгодоо хүрэх баяр баясгалангийн хүчийг олж илрүүлэх тухай байв.


Харин орчин цагт хуримтлал илүү боловсронгуй шийдэлтэй болж, өндөр хүүтэй, мөн дээрээс нь урамшуулалтай олон аяныг өрнүүлдэг болж. Банк санхүүгийн зах зээлд хадгалах дадлыг төлөвшүүлэх зорилгынхоо хүрээнд Ариг банк өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн “Аригтай хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, 2023 оны тавдугаар сарын 15-аас арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл урамшуулалт аянаа зарлаж, нийт 22 харилцагчид 162 сая төгрөгийн урамшууллыг гардуулжээ.

Энэхүү урамшуулалт аянд аль ч банкны харилцагч оролцох боломжтой байсан юм. Ингэхдээ:

- Энгийн хугацаатай хадгаламж
- Хүүхдийн боловсрол хадгаламж
- Урьдчилсан хүүт хадгаламж
- Хүүгээс хүү боддог хугацаатай хадгаламж
- Хуримтлалын үндэс хадгаламж
- Алтангадас хадгаламжийн гэрчилгээ
- Шаталсан хүүт хадгаламж гэсэн долоон төрлөөс сонгож, шинээр данс нээлгээд тухайн хадгаламжийн дансандаа 50 мянган төгрөг болон түүнтэй тэнцэх валютын орлого хийх тутамд нэг сугалааны эрхтэй болсон юм.

Аяны хүрээн дэх тохируудыг өнгөрөгч оны долоодугаар сарын 03-аас эхлэн есдүгээр сарын 04, арваннэгдүгээр сарын 02-нд фэйсбүүк лайваар тодруулж, азтанаар тодорсон таван харилцагчид шагналыг гардуулан өгчээ.

Аяны хамгийн сүүлийн тохирлыг шинэ оны босгон дээр арванхоёрдугаар сарын 30-нд тодруулж, тохирлын эздэд нэгдүгээр сарын 04-нд шагналыг нь гардуулснаар тус аян өндөрлөлөө.

Мөн “Аригтай хадгалъя” урамшуулалт аян энэ онд ч мөн үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
24/7 7070 1001
100say.arigbank.mn
Ариг Банк