Утас, компьютер, чихэвч зэрэг технологийн хэрэгсэл хүн бүрд чухал хөрөнгө оруулалт болж байгаа энэ цаг үед эрсдэлгүй бөгөөд ухаалаг сонголт хийх нь тун чухал. Яарсандаа эсвэл үнэ боломжийн зэрэг шалтгаанаар цахим орчноос захиалах нь хэдий цаг хэмнэж буй мэт боловч биеэр очиж үзэж, гараар мэдэрч, судалж, баталгаажуулаагүй худалдан авалт нь эрсдэл өндөртэй гэдгийг санууштай.
Технологийн хэрэгсэлд урт хугацаанд найдвартай, баталгаатай хөрөнгө оруулалт хийхийн тулд салбар дэлгүүрээс худалдан авалт хийх нь чухам яагаад давуу талтай болохыг энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
1. Шийдвэр гаргалтыг оновчлох
Шинэ утас, компьютер худалдаж авахад үй олон сонголт дундаас шилж сонгохоос эхлээд бишгүй олон ярвигтай асуудлууд тулгардаг. Судалгаагаар, технологийн дэлгүүрийн ажилчидтай биеэр харилцаж сонголтоо хийсэн хэрэглэгчид илүү мэдээлэлд суурилсан, баттай шийдвэр гаргах магадлал өндөр байдаг аж.
Journal of Retailing сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, нүүр нүүрээ харж ярилцах нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг болохыг баталсан юм. Түүнчлэн хэрэглэгчдийн 60 хувь нь томоохон худалдан авалт хийхдээ зөвлөгөө авахыг илүүд үздэг нь хүний шийдвэр гаргалтад мэргэжлийн зөвлөгөө болон харилцаа ямар чухал болохыг баталж буй.
2. Төлбөр тооцоог газар дээр нь шийдэх
Технологийн хэрэгсэл худалдаж авна гэдэг нэлээтомоохон санхүүгийн үүрэг хариуцлага тул боломжит бүх төлбөрийн сонголтыг ойлгох нь чухал. Судалгаагаар, худалдан авагчдын 78 хувь нь төлбөр тооцоогоо биечлэн хэлэлцэхийг илүүд үздэг бөгөөд ингэснээр тэд тооцооны нөхцөл, шаардлагыг илүү сайн ойлгож авдаг хэмээн хариулжээ.
AYANGA STORE
2023 онд нээлтээ хийсэн Аянга стор нь технологийн бараа бүтээгдэхүүн сонирхогчдод уян хатан төлбөрийн нөхцөл, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан технологийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлдэг. Өнгөрөгч аравдугаар сард хоёр дахь салбараа Хан-Уул дүүрэгт байрлах TARA Center худалдааны төвд нээжээ.
Аянга стор шинэ салбарын нээлттэй холбоотойгоор 11 сарын 10-ны өдрийг хүртэл аймшгийн бага хүү буюу нэг хувиар хүссэн бүтээгдэхүүнээ зээлээр газар дээр нь шийдүүлэн авах урамшуулал зарлажээ. Хэрэв та компьютер, гар утсаа шинэчлэхээр төлөвлөж байгаа бол Аянга сторын шинэхэн салбараар тухтай үйлчлүүлж, цагаа ч хэмнэж, төлбөрөө ч өөрт ашигтайгаар шийдэх боломжийг бүү алдаарай.
3. Гараар мэдэрч, турших
Технологийн хэрэгсэл, ялангуяа утас, компьютер, чихэвч гэх мэт бүтээгдэхүүн нь өдөр тутмын хэрэглээнд хамгийн ойр байдаг тул худалдаж авахаас өмнө туршиж үзэх нь чухал. Судалгаагаар дэлгүүр дээр бараагаа туршиж үзсэн хүмүүсийн худалдан авалт хийх магадлал 40 хувиар өсдөг байна. Хэрэв та хурдан, хялбар шийдвэр гаргахыг илүүд үздэг төрлийн хүн бол цахим орчин дахь дуусашгүй олон сонголтыг хооронд нь харьцуулах гэж толгойгоо гашилгаж байснаас шуудхан баталгаатай бөгөөд найдвартай технологийн дэлгүүрээр үйлчлүүлээрэй.
4. Цаг хэмнэх
Авах гэж буй бүтээгдэхүүнээ өөрийнхөө хэмжээнд аль болохыг судлах хүсэл хүн бүрд байдаг ч ажилд, амьдралдаа дарагдсаар мартагдаж орхидог ньгарцаагүй үнэн. Ялангуяа технологи тийм ч их сонирхдоггүй хүмүүс судалгаагаа хаанаас эхлэх, судалсан ч ямар үзүүлэлтийг нь анхаарч, хаанаас судлахаа төдийлөн сайн мэдэхгүй байх нь ойлгомжтой.
Дээрээс нь аав, ээж, эмээ, өвөө нарт маань тэр олон нарийн үзүүлэлтүүдийг зүгээр л богинохон хугацаанд тайлбарлаад өгөх нь илүү амар, сэтгэлзүйд нь ч амар байдаг нь гарцаагүй. Худалдан авагчдын ихэнхи хувь нь биечлэн зөвлөгөө авах нь онлайнаар захиалахаас илүү хурдан шийдвэр гаргахад нөлөөлдөг гэж хариулжээ.
Түүнчлэн Pew Research Center-ийн судалгаагаар худалдан авагчид шинэ технологи худалдан авахаар судлахдаа дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэжээ. Мэдээж өөрсдөө судлах сонирхолтой технологийн хорхойтнууд байхыг үгүйсгэхгүй бөгөөд тэдгээр хүмүүст онлайнаар захиалах нь илүү амар байдаг ч байж болно.
Хүн бүр авах гэж буй технологийн хэрэгслээ судлах хүсэл сонирхолтой байдаггүй ч бүх хүн найдвартай, эрсдэлгүй сонголт хийхийг хүсдэг нь маргаангүй. Тиймээс зүгээр л хурдан бөгөөд ямар нэг төвөггүйгээр шинэ утас, компьютер авахыг хүсэж буй хүмүүст энэ нийтлэл бага ч болов тусалсан хэмээн найдаж байна. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл бичих