Дижитал шилжилт хэмээх ойлголт хэдхэн жилийн өмнө ердөө л сураг төдий зүйл байсан бол өдгөө нийгмийн бүхий л салбарынхны хувьд зах зээлд тэсэж үлдэхийн төлөөх гарцаагүй сонголт, хүн төрөлхтний хувьслын чухал хүчин зүйл болжээ. Технологийн тусламжтай бүхий л салбарынхан хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү хялбар, ойлгомжтой байдлаар хүргэх болсонтой холбогдуулан тэдний мэдээлэл авах зан төлөв ч даган өөрчлөгдөж буйг та хэдийн анзаарсан биз ээ. Тэгвэл зах зээлд үйл ажиллагаагаа илүү "царайлаг", зугаатай, үр дүнтэйгээр хүргэн таниулахад туслах интерактив контентийн тухай юу мэдэх хэрэгтэй вэ? 
Орчин үеийн хэрэглэгчдэд маркетингийн хоцрогдсон аргаар хүрэх гэж цаг заваа үрэлгүйгээр интерактив контентийн талаар ойлголттой болъё.


Интерактив контент гэж юу вэ?


Үргэлжилсэн үгс, дарааллаар нь өрсөн зургууд ХХI зууны хэрэглэгчдийн анхаарлыг татахаа больсон нь маркетингийн шинэ чиг хандлага болох интерактив контентийг хөгжүүлэх эхлэл болжээ. Хэрэглэгчтэйгээ илүү амьд харилцаа үүсгэх боломж олгодог энэ төрлийн контент нь одоогоор үзэгч, үйлчлүүлэгчдийг татах хамгийн оновчтой арга зам юм. Buzzfeed-аас хийсэн судалгаанд оролцогсдын 96 хувь нь интеракив контентийг эхлэхээс нь дуустал анхааралтай үзсэн нь энэ төрлийн контентийн үнэ цэнийг илтгэж буй. Өдгөө CNN, UNICEF, Spotify, Marvel Studio зэрэг томоохон байгууллагууд вэбсайт, тайлан, сурталчилгаа гэх мэт бүхий л төрлийн мэдээллээ энэ хэлбэрээр бэлтгэн үзэгчдийн тоо, хандалтаа нэмэгдүүлж байгаа юм.


яагаад сонирхох ёстой гэж?

Интерактив контентоор дамжуулан та хэрэглэгчдэд хүргэхийг хүссэн бүхий л мэдээллээ нэг дор багтаах боломжтой. Уламжлалт контентийг хэрэглэгч зөвхөн уншиж, сонсдог бол интерактив хэлбэр нь хэрэглэгч хүлээн авч буй контентдоо оролцохын сацуу унших, үзэх, сонсох, мэдрэх боломжтойгоороо давуу талтай. Чанартай бичвэр, өндөр нягтралтай зураг, бичлэг, дуу гэх мэт олон төрлийн форматаас бүрдсэн цогц контентийг нэг холбоосонд багтааж, сонирхолтой хэлбэрт хөрвүүлэх юм. Ингэснээр мэдээллийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх бөгөөд ихээхэн цаг, хүч зарцуулж хийдэг ч хүмүүст хангалттай хүрдэггүй судалгааны тайлан, төсөл төлөвлөгөө зэрэг чухал боловч “уйтгартай" мэдээллээ хүмүүст уншуулж чадна. Үүнээс гадна хэвлэмэл болон бичлэг байдлаар боловсруулсан мэдээлэл дээрх жижиг алдааг засах, өөрчлөхөд хүндрэлтэй байдаг бол интерактив контент уг сул талыг бүрэн шийдэж, эзэмшигч контентоо бүрэн хянах, өөрчлөх, удирдах болсноороо давуу.


ямар үр дүнтэй юм бэ дээ?


Нэгдүгээрт, хэрэглэгчдийн анхаарлыг татна. 5000 гаруй ажилтантай, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн томоохон компаниудын нэг Avison Young маркетингийн үйл ажиллагаагаа интерактив хэлбэрт шилжүүлснээр үзэлтийн тоогоо 325 хувиар нэмэгдүүлснээс гадна нийт салбарын хэмжээнд гурав орчим минут байдаг хандалтын дундаж хугацааг 10 минут хүртэл өсгөж чаджээ.

Хоёрдугаарт, хэвлэлийн зардлаа хэмнэнэ. 170 гаруй жилийн түүхтэй, алдарт “Deloitte”-ийн Люксембург дэх салбар интерактив үйлчилгээг ашиглан контент үйлдвэрлэлийн хурдаа 2.5 дахин өсгөж, хэвлэлийн зардлаа 300 дахин бууруулсан байна.

Гуравдугаарт, хөгжлийн зураглалаа илүү тодорхой болгоно. Нидерландын үзэсгэлэнт Брабант-д төвтэй VisitBrabant компани интерактив контент маркетинг ашиглах болсноор сар бүр нэмэгддэг дундаж дагагчдын тоогоо хоёр дахин өсгөж, сэтгүүлээ гурван хэл дээр гаргахын сацуу үзэлтээ даруй 200 мянгаар нэмэгдүүлсэн байна. Энэ чинээгээр хэрэглэгч үйлчлүүлэгчдээс ирэх санал хүсэлтийн тоо нэмэгдсэн бөгөөд компани цаашид үйл ажиллагаагаа аль чиглэлд хөгжүүлэх, юун дээр анхаарах ёстойгоо улам тодорхой болгож буй.

Дөрөвдүгээрт, зах зээл дэх дүр төрхөө бүрдүүлнэ. Хүргэх мэдээлэл тань илүү бүтээлч болсноор зах зээл дэх “өнгө үзэмж” тэр хэрээр нэмэгдэх юм.


Хаанаас эхлэх вэ?


Conversyon бол контент маркетингийн хамгийн энгийн, хялбар, ойлгомжтой шийдэл юм. Контентоор түүчээлэгч цахим эринд өөрийн контентоо интерактив болгох боломжийг танд олгох Conversyon нь Монголдоо анхдагч юм.

Уг үйлчилгээг ашиглан “Unread”-ын багийнхан маань "Таатай оффис-2020" цувралаа интерактив хэлбэрт хөрвүүлэн илүү бүтээлч, хялбар болгосноос гадна 2021 оны ээлжит цувралаа ч энэ хэлбэрээр үргэлжлүүлэн гаргахаар зэхэж байна.

Дижитал эриний хэрэглэгчдээс танай байгууллагад өгч буй даалгавар болох дижитал шилжилтийг амжилттай гүйцэтгэж, “онц авч” чадсан уу? Бидэнтэй хуваалцаарай.

Conversyon-той холбогдох