Технологийн дэвшил бидэнд зардлаа хэмнэх, үр ашгаа сайжруулах тухай өмнө нь төсөөлж байгаагүй шийдлүүдийг авчирсаар байна. Манай улсад сүүлийн 10 жилд гэхэд дата хэрэглэгчдийн тоо 15 дахин өсжээ. Үүнийг дагаад үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвас буюу 3G технологи хэрэглэгчдийн тоо 3.1 саяд хүрээд байна. Мэдээллийн технологийн хөгжил хүн төрөлхтний мэдээлэл хүлээн авах, түгээх, ашиглах боломжийг хязгааргүй болгосноор дата хэрэглээ нь аль ч улс орны хамгийн чухал мэдээлэл авах хэрэгсэл болоод байна. Тиймээс бид энэ удаа дата хэрэглээний тухай онцлохоор бэлтгэлээ.

дата - таны амьдралд 

Хүн төрөлтхөн хэдэн мянган жилийн турш мэдээллийг хүлээн авч, дамжуулж ирсэн. Орчин үед мэдээллийн технологийг хөгжлийг тодорхойлж буй Cloud буюу үүлэн тооцоолол, Big data буюу үлэмж тоон мэдээлэл, Social буюу нийгмийн сүлжээ, Mobility буюу хөдөлгөөнт төхөөрөмж, ухаалаг гар утасны хэрэглээ нь бидний амьдралд асар өргөн боломж олгож буй билээ. Дэлхийн хүн ам сүүлийн 500 жилийн дотор 14 дахин өсөж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 240 дахин, энергийн хэрэглээ 115 дахин өссөн нь гайхалтай. Энэ хэрээр бидэнд технологийн дэвшлийг ашиглан дата мэдээлэл хүлээн авах, түгээх, хуваалцах эрэлт хэрэгцээ тасралтгүй өссөөр байна.

Өдгөө дэлхий дээр 4.6 тэрбум хүн интернэтийг өдөр тутамдаа ашиглаж буй. Интернэт хэрэглэгчдийн тоо жил бүр 8.2 хувиар өссөөр байгаа учраас дээрх тоо цаг тутамд хуучирсаар буйг дараах тоо баримтууд харуулж байна. Тухайлбал,

  • Интернэт хэрэглэгчид өдөрт дунджаар 6.4 цагийг онлайн орчинд өнгөрүүлж байна.
  • Ухаалаг утас хэрэглэгчид нийт гар утас ашиглаж буй хугацааныхаа 50-аас дээш хувийг сошиал медиад өнгөрүүлж буй.
  • Хүмүүс өдөрт 2.8 цагийг гар утсаараа интернэт ороход ашиглаж байна.
  • Хэрэглэгчдийн интернэтийн дундаж хурд 24.8 мегабайт байна.

гар утсаараа холбогдох нь 

Монгол Улсын хувьд ч гар утсаараа интернетэд холбогдож буй хэрэглэгчдийн тоо тасралтгүй өсөж буйг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас онцолсон. Манай улсад одоогоор интернэтэд холбогдож буй иргэдийн 40.2 хувь нь гар утсаараа өдөр тутам холбогдож байна. Сонирхолтой нь, өнгөрсөн онд гар утсаар дуудлага хийх ярианы хэрэглээ 10 гаруй хувиар буурчээ. Харин дата ачааллын хувьд өмнөх онтой харьцуулахад 20 гаруй хувиар өссөнийг дурдсан байв. Ялангуяа, хатуу хөл хорио тогтоосон саруудад дата хэрэглээний ачаалал ихэсчээ.

Олон улсын байгууллага болон дэлхийн бусад орон COVID-19 цар тахлын үед харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэй байлгахад ихээхэн анхаарал хандуулж байгаа билээ. Тухайлбал, үүрэн телефоны операторууд Эрүүл мэндийн яам, УОК-оос ирүүлж буй зөвлөмж, анхааруулга мессежийг иргэдэд үнэ төлбөргүй хүргэх, онцгой байдлын үед ажиллаж байгаа цагдаагийн болон шуурхай штабын албан хаагчдад үнэгүй дата бүхий сим карт олгох, теле хичээлийг гар утаснаас болон өрхийн интернетээр үнэгүй үзэх боломжийг бүрдүүлээд байна.

Сонирхуулахад, Монгол Улс дэлхийд хамгийн хямдхан интернэт ашигладаг орнуудын тоонд багтдаг. Тухайлбал, Энэтхэг улс 1GB дата ашиглахад 0.9 доллар төлдгөөрөө дэлхийд тэргүүлдэг бол Малави, Бенин, Чад зэрэг зарим Африкийн орнууд 23-27 ам.доллар төлж, хамгийн өндөр үнээр интернэт ашиглаж байна.

1GB датагаар юу хийж болох вэ?

  • 1 цаг 20 минутын энгийн дүрс бичлэг үзэх
  • 8 цаг хөгжим сонсох
  • 1000 мэйл явуулах эсвэл хүлээж авах
  • 1.5 сая ширхэг чат явуулах

Бид дараах зүйлсэд зөвхөн нэг цагийн хугацаанд ийм хэмжээний дата үрдэг.

  • Хайлт хийх, мэдээ унших, онлайн дэлгүүрээр хэсэхэд 60 MB
  • Youtube сувгаас бичлэг үзэхэд 360 MB
  • Netflix платформоос кино үзэхэд 250 мегабайтаас 1 GB
  • Фэйсбүүк нүүр хуудас гүйлгэхэд 120-160 MB
  • Дуу сонсоход 150 MB

Интернэт хэрэглэгчдэд зориулсан төрөл бүрийн дата үйлчилгээ санал болгодог Юнител группийн хувьд сар шинийн шинэ урамшуулал зарлажээ. Урамшуулалд оролцохын тулд шинэ дугаар авах болон 1.5 GB ба түүнээс дээш дата багц идэвхжүүлэх бүрдээ U-Point апп руу орж морио уралдуулан, U-Point-ийн гишүүн байгууллагуудын бэлгийг цуглуулах боломжтой. Хэрэв айргийн тавд орж чадвал супер бэлгийн эзэн болох юм.