Залуу мэргэжилтнүүд өдрийн тал, магадгүй талаас ч их цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Иймд оффисын тав тух, ажлын орчны загвар шийдэл гэдэг яах аргагүй сэтгэл санаа, амьдралын чанарт нөлөөлөх том хүчин зүйл юм. Манай редакцын хувьд сүүлийн зургаан жилийн хугацаанд “Улаанбаатарын таатай оффис” буландаа 50 гаруй шилдэг оффисын орчныг цувралаар танилцуулсан.
Эдгээр байгууллагуудын ажиллагсадтай ярилцах үед оффисын интерьер, тавилгын сонголт нь бүтээмжид эергээр нөлөөлдөг тухай олонтоо дурдаж байсан билээ. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ шинэхэн оффис руугаа нүүхээр зэхэж буй болон ойрын хугацаанд оффисынхоо тавилгыг шинэчлэхээр төлөвлөсөн бизнес эрхлэгчдэд зориулсан цогц мэдээллийг хүргэхээр зэхлээ. Бидний нийтлэл ажлын орчныхоо ая тухыг нэмж, хамгийн чухал нь бүтээмжээ нэмэхэд танд тус болно гэдэгт итгэлтэй байна.
оффисын тохижилт, ажлын бүтээмжийн харилцан хамаарал
Судалгаагаар оффисын ажилтан жилдээ дунджаар 1880 цагийг оффис дээрээ өнгөрүүлдэг төдийгүй энэхүү цагийнхаа 70 хувьд нь суугаа байрлалд ажилладаг. Яг одоо энэ нийтлэлийг уншин суугаа та ч гэсэн компьютерийнхээ ард сууж байна уу?
Богино хугацаанд бүтээмжтэй ажиллахын тулд анхаарлаа төвлөрүүлэх, ажлаа зөв хуваарилах тухай олон техникийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэхдээ хамгийн чухал хэрнээ тийм ч далайцтай яригддаггүй сэдэв бол ажил хийх орчин.
АНУ-ын мэргэжлийн бариачдын нийгэмлэгийн мэдээлснээр зөвхөн нурууны өвдөлтөөс шалтгаалан тус улсад жилд 264 сая гаруй өдрийн чөлөөг ажилтнууд удирдлагаасаа хүсдэг аж. Эсрэгээрээ, эрүүл мэндэд ээлтэй эргономик тавилга нь суугаа ажилтай холбоотой булчингийн тогтолцооны эмгэгийг 59 хувь бууруулж, бүтээмжийг 17 хувь хүртэл сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Товчхондоо, оффисын тохижилт нь зөвхөн ажиллагсдын сэтгэл ханамж төдийгүй тэдний эрүүл мэнд, бүтээмжтэй нягт холбогдох асуудал юм.
оффисоо тохижуулахдаа бидний гаргадаг топ алдаанууд
Байгууллагын ажилтан бүрийн сэтгэлд нийцэх, тав тухтай хийгээд эрүүл мэндэд ээлтэй орчинг цогцлооно гэдэг санаснаас ч хүнд даваа. Ажлын орчноо сайжруулахад бидний нийтлэг гаргадаг алдаанаас дурдахад:
1. ХАНГАЛТТАЙ СУДАЛГАА ХИЙХГҮЙ БАЙХ
Pinterest-ээс харсан интерьерийн зургаа шууд л тэр чигт нь хуулахаар шийддэг хүмүүс бий. Өнгөцхөн бодоход, яг ижилхэн тавилгыг урд хөршөөс цахимаар захиалаад л мөнгөө хангалттай хэмнэж чадах мэт.
Гэвч бодит байдал дээр гаднын орны барилгын стандартаас өгсүүлээд тухайн барилгын дотоод зохион байгуулалт, таазны өндөр, агааржуулагч, цахилгааны монтаж гээд олон хүчин зүйлс манай нөхцөлөөс тэс ондоо. Түүнчлэн, дийлэнх хүмүүс гаднаас тавилга худалдан авахдаа тээвэрлэлт, угсралтын зардлыг нарийвчлан тооцдоггүйгээс шалтгаалан эцсийн дүндээ Монголоос худалдаж авснаас ч илүү зардал гаргах нь элбэг.
2. МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ ТУСЛАЛЦААНААС ТАТГАЛЗАХ
Оффисоо тохижуулна гэдэг нь зүгээр тавилга сонгосноор болчихдог зүйл биш. Тиймээс бидний зүгээс цаг, мөнгөө хэмнэх үүднээс төлөвлөлтийн асуудлыг мэргэжлийн хүнд даатгаарай хэмээн танд зөвлөе.
Мэргэжлийн интерьер дизайнерууд танай оффисын онцлогт тохируулан залгуур, утас, компьютерын процессор гээд хамгийн нарийн детайлуудад хүртэл анхаарлаа хандуулах бөгөөд орон зай бүрийг ашигтай, эргономик болгон хувиргах шидтэй хүмүүс юм шүү. Сонирхуулахад, зөв төлөвлөгдсөн ажлын орон зай ажилчдын бүтээмжийг 21 хувь хүртэл нэмэгдүүлж чаддаг хэмээх судалгаа хүртэл бий.
3. ЗӨВХӨН ХЯМД ҮНЭД АНХААРЛАА ХАНДУУЛАХ
Харамч хүн хоёр төлдгийн үлгэрийг мэднэ биз дээ. Өнөө маргаашийнхаа зардлыг хэмнэхийн тулд зах зээл дээр байгаа сонголтуудаас хамгийн хямд, төсөр үнэтэйг сонгох нь урт хугацаандаа угтаа тийм ч ухаалаг шийдвэр бус. Facilities Management Journal сэтгүүлийн мэдээлснээр бизнесүүд өндөр чанартай, удаан эдэлгээтэй тавилгад хөрөнгө оруулалт хийснээр таван жилийн хугацаанд ашиглалтын зардлаа 15 хувь хүртэл хэмнэж чаддаг аж.
Ташрамд дурдахад, тавилгын хавтангийн материалд ууршимтгай нэгдлүүд болох цавуу уусгагч, формальдегид цавуу, фенол, меламин формальдегид гэх мэт дэгдэмхий бодисууд холигдон ордог. Дээрх дүүргэгч бодисууд нь халуунд ууршин хүний амьсгалын замаар дамжин хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлэх аюултай.
Тиймээс та тавилга худалдан авахдаа загвар хийцээс гадна тавилгад ашигласан хавтангийн гэрчилгээг шалгаж үзэхээ мартуузай. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан бид амьдралынхаа дийлэнх хугацааг оффис дээрээ өнгөрүүлдэг учраас тавилгын түүхий эд, чанар гэдэг бидний эрүүл мэндэд шууд утгаараа нөлөө үзүүлж байдаг юм шүү.
Хамт олноороо шинэхэн байршил руу нүүхээр зэхэж буй хэн бүхний л толгойд “Оффисын тавилгаа хаанаас сонгох вэ?”, "Интерьерээ хэнд даатгах вэ?" хэмээх асуулт орж ирдэг нь лавтай. Харин Unread-ийн редакцын зүгээс ENC Office-ийг санал болгож байна.
Салбартаа 15 жилийн туршлагатай тэдний хувьд интерьерийн үйлчилгээ, төслийн үнэ, тавилга захиалга, угсралт суурилуулалт гээд таны толгойн өвчин болсон бүх л асуудлыг шийдэж өгнө.
ENC Office-ийг сонгох шалтгаанууд:
-Компанийн онцлог, оффисын хэмжээнд тулгуурлан зураг гаргах мэргэжлийн интерьерийн зөвлөгөө, зураг гаргах үйлчилгээ
- Албан ёсны брэндийн төлөөлөгч тул дэлхийн хаанаас ч авснаас хямд төслийн үнийн санал
-Дэлхийд хэдийн чанараараа танигдсан брэндүүдийн бэлэн болон захиалгат тавилга
-Худалдан авалтын дараах эргэх холбоо, нэмэлт захиалга, харилцагчийн үйлчилгээ зэргийг цогцоор нь авах боломжтой.
Хаяг: Мишээл тавилгын их дэлгүүр Е26 тасаг (Kano office)
Мишээл тавилгын их дэлгүүр F23 тасаг (Ivke office)
Сошиал хуудсууд: ENC Office (Фейсбүүк), enc brands (Инстаграм)
Төслийн менежер: 8075-1919